Нүүр » Цэцэг » Угсаргана – Zygocactus- Зигокактус

Угсаргана – Zygocactus- Зигокактус

October 21, 2010 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Цэцэг, Цэцгийн лавлах

Нийтлэлийг 12,897 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Бид бүхний “Угсаргана” хэмээн  нэрлэж заншсан, тэр болгон ялган таниад байдаггүй 3 янзын “Баярын Кактус” /Holiday Cacti/ байдгийг Та бүхэндээ танилцуулах гэж байна.

  1. 1. “Зул сарын кактус Christmas Cactus”,
  2. 2. “Талархалын баярын кактус – Thanksgiving Cactus”,
  3. 3. “Улаан өндөгний баярын кактус – Easter Cactus”

Эхний 2 төрлийн кактус Шлюмбергера төрлийх бол сүүлийх нь Рипсалидопсис төрөлд багтдаг байна. Гол ялгаа нь тэдгээрийн цэцэглэх хугацаа болон  цэцэгний хэлбэрт оршдог байна. Эдгээр кактус нь ойн кактус бөгөөд цөлийн кактуснаас тэс өөр арчилгааг шаарддаг байна

Тэдгээрийг хэрхэн ялгадаг вэ?

Зул сарын баярын кактус


Жинхэнэ Зул сарын кактусын навчнууд нь доошоо унжиж ургадаг бөгөөд навчнууд нь ирмэгээрээ хурц үзүүргүй байдаг. Цэцэгнүүд нь ишнийхээ дагуу унжиж ургадаг, симметрик байдаг ба үр боловсрох орон болон  тоосонцор дамжих хоолой мэдэгдэхүйц нугалаагүй байдаг. Энэ төрлийн кактус урт настай мөн нилээн түгээмэл байдаг боловч Зул сарын баярт бяцхан оройтож  цэцэглэдэг тул тэр болгон өөрийн зориулалтаар зарагдаж чаддагүй.

25-30 жилийн настай зарим нэг зул сарын кактуснууд 11-5 сарын хооронд нийт цэцэглэх хугацаандаа 800 орчим цэцэг дэлбээлдэг байна.

Зул сарын кактус

Талархалын баярын кактус


Талархалын баярын кактус нь Талархалын баяр мөн зул сарын баярын үеэр бүтэн сарын турш цэцэглэдэг тул нилээн эрэлттэй байдаг.  Эмээгийн кактус хэмээн нэрийдэх нь ч бий.  Цэцэг нь ассиметрик, доошоо бүрэн унждаггүй ба цэцэгнийхээ уг хавиар мурийж унжуу биш хэвтээ байдалтай ургадаг. Зул сарын кактусын бодвол навчнууд нь унжиж биш хагас хэвтээ байдалтай ургана

Энэ төрлийн кактус нь хиймлээр гаргаж авсан олон өнгийн цэцэгтэй байдаг. Цасан цагаан, ягаан, чирнелен ягаан мөн улаан гэх мэт олон өнгөөр цэцэг сонирхогчдыг баярлуулдаг байна. 1982 онд анх удаа шар цэцэгтэй талархалын баярын кактус хүмүүсийн гар дээр очиж байсан ба олны талархалыг хүртэж ‘Gold Charm’ хэмээн нэрлэгдэж байжээ.

Талархалын баярын кактус

Улаан өндөгний баярын кактус


Талархалын кактус мөн Зул сарын кактус нь 10-2 сарын хооронд мөн 3-5 сарын хооронд  жилд 2 удаа цэцэглэдэг бол Улаан өндөгний баярын кактус нь жилд нэг л удаа буюу 4 сард л цэцэглэдэг байна.

Эхний хоёрыг бодвол энэ цэцгийг ялгахад амар, тэрээр мэдэгдэхүйц өөр цэцэгтэй. Мөн эхний 2 төрлийг бодвол тийм ч түгээмэл бус байдаг, учир нь тэрээр дээр хэлсэнчлэн жилд нэг л удаа цэцэглэхээс гадна жоохон л өөрчлөлт гарах төдийд (хэт услах, бага услах, хуурайших зэрэгт) навчаа гээдэг “муу зантай” гэнэ.Мөн түүнчлэн ямарваа нэгэн тодорхой шалтгаангүйгээр цэцэглэхгүй жил тойрох зэргээр “дураараа аашилдаг” гэнэ.

Арчилгааны талаар:

Гэрэл ба дулаан

6-9 сарын хооронд гадаа байрлуулж агаар салхинд байлгавал таны цэцэг эрүүлжиж, сайхан цэцэглэх болно. Тэгэхдээ гол анхаарах зүйл нь өвлөөс бусад улиралд нарны шууд тусгал дор байрлуулж болохгүй, зөвхөн сарнисан гэрэлтэй газар байрлуулах нь зүйтэй. Зуны туршид чийрэгжүүлсэн кактус нь өвөл цэцэглэхдээ нэг ч цэцгийн бундуугаа гээхгүй.

Усалгаа ба бордолт

Усалгааг хийхдээ сайтар услах нь зүйтэй боловч усалгаа хооронд хөрсний өнгөн хэсэг бүрэн хатсан байх хэрэгтэй.  Үндэсний агааржуулалт сайн байхгүй бол үндэс ялзарч болзошгүй. Өнгөн талын хөрс 1 см орчим хатахад гүний хөрс нь дөнгөж чийгтэй төдий байж энэ үеэр үндэс амьсгалах боломжтой байдаг. Угсаргана 5.5 – 6.2 РН бүхий хүчиллэг хөрсөнд  ургахад тохиромжтой. Цэцгийг унтаа байдлаас гарсны дараагаар 2-оос доошгүй удаа бордох хэрэгтэй. Чингэхдээ кактусын бордоо бус  ердийн цэцэгт ургамлын минералын шингэн бордоог ашиглах нь зүйтэй. Залуу ургамлуудын савыг жил болгон томруулан сольж байх хэрэгтэй бол харьцангуй хөгшин буюу том ургамлуудыг 2-3 жилд нэг удаа нүүлгэн суулгах хэрэгтэй.


Үржүүлэх тухай

Угсарганыг навчит үеэр нь үрслүүлдэг байна. 3-аас дээш навчтай үеийг салган авч /÷ингэхдээ доод талын навчийг нэг гараараа бариад тастах гэж буй навчийг аль нэг зүгт эргүүлэн салгана, хайчлах буюу нугалж хугалж болохгүй/ 1-2 хоног хуурай дулаан газар тавьж хатаана. Шархалсан хэсэг өнгөгүй бүрхүүлээр хучигдаж эдгэмэгц тэр хэсэгт модны нүүрсний нунтаг бага зэрэг түрхээд хөнгөн хөрсөнд суулгаж бага зэрэг чийглэж өгнө. Суулгахдаа хамгийн доод талын навч хөрсөнд бүрэн хучигдахаар байрлуулах бөгөөд хөрсийг чийглэхдээ услагчаар бус шүршигчээр бага зэрэг чийглэнэ. Ингээд савтай үрслүүлгээ сарнисан гэрэлтэй газар байрлуулж хөрсийг бага зэрэг чийгтэй байлгахаар өдөр болгон эсвэл 2 өдөр тутам нэг удаа ус бага зэрэг шүршиж өнгөн талын хөрсийг чийглэж өгнө. Ийнхүү үрслүүлсэн Угсаргана 2-3долоо хоногийн дараа гүйцэд үндэслэх бөгөөд үндсийг бэхжсэний дараагаар ердийн байдлаар услаж арчлах хэрэгэтэй. Мөн доорх зурган дээрх аргаар үндэслүүлж болно.



Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс: , ,
 

17 Сэтгэгдэл байна - “Угсаргана – Zygocactus- Зигокактус”

  1. Энэ цэцгийг кактусны төрөл гэхэд итгэмээргүй санагддаг юм, 2 сарын өмнө хүнээс бараг үхэх шахсан хэдхэн навч авсан одоо шинээр навч гарч ирээд хөөрхөн болоод байгаа, дараа зургий нь харуулна аа, админдаа баярлалаа амжилт хүсье.

  2. woow woow.ingej tsetseglvvlch mon goedoo.saixan bichleg oruulsand bayarllaa.

  3. hi. goe yumaa. nadad neg bii. yag ene zaavraar ursluulsiin. odoo neleen tom bolson. hezeenees bordoh be?
    odoonoos ehleh uu?

  4. Тулга

    Хааяа үнэхээр сайхан ургаж болох юм байна шүү. Тарьчихмаар цэцэг байх чинь. Кактус надад их хурдан ургаад байдаг тэгэхээр сайхан ургах байх гэж найдаж байна. Баярлалаа Баяраа ахаа.

  5. сайн байна уу,надад мэлиг гэдэг цэцэг байдгиймаа,цэцэг маань навчнууд нь харлаж борлож хатаад байхийн, яагаад ингээд байгааг нь хэлээд өгөөч

  6. oros sarnai tarix gesen ym aaa yaj archlax be zaagaaad ogooch ee guij bn

  7. сайхан зөвөлгөө байна. миний цэцэг өвөл 12 сарын 20 д гаргаад цэцэгээ дэлгээд эхэлдэг одоо булцуу нь гарчихсан байгаа цэцэглэсэн үедээ гоё харагддаг юм. навч нь өнгөө алдаад байгаагийн учир нь юунд байгаа юм бол

  8. hi bi ugsargana hudaldaj absan umaa tsetsegiinh ni bultsuu ni zunduu garsan bsan gert ochood 1-2 ni l tsetseglesen busad ni unachuhsan

  9. ДӨШБАТ

    ЁСТОЙ ГАЙХАЛТАЙ

  10. энэ цэцэг цэцэглэхгүй 2 жил боллоо юунаас болсон юм бол? би зун гадаа нилээд удаан байлгаж байгаад оруулсан урагшаа харсан цонхон дээр тавихаар наранд шарагдаад байгаа байх гэж бодоод цонхноос нилээд зайтай шэхдээ гэрэлтэй газар тавиад ч цэцэглэхгүй байна

  11. ug ni shine jileer tsetsgleh estoi . hursuu solison uu esvel bordoo dutagdaj bj magadgui bairlaliig ni oir oirhon bitgii uurchiluurei

  12. Hi, надад зул сарын кактус нь байгаа, ид цэцэглэж бна. Мөлхөө шимтэглэй, улаанаас өөр цэцэгтэй цикламин ч юмуу өөр цэцэгээр солино. 99908026

  13. Nadad ene talarhliin tsetseg baygaa yumaa, ih olon jil bolj baygaa. Ih sayhan tsetsegledeg baysnaa suuliin 3 jil ogt tsetsglehee bolison. Bi saviig solison, bas hursiig solij uzsen.Bagasgaj uur savand suulgaj uzsen. Harin gadaa tavij baygaaguy yum bayna. Eri tsetseglej ugdugguy.

    Goridood l haayaa tsetsgiin bordoo hiij uzeed lbayh yum. daraa zurgiig tavij haruulnaa. nadad zuvluguu ugnu uu.

    Ta buhnii ene sayhan tsetsguudiig haraad bur setgel hudulchihluu.

  14. bi neg ugsargana tarisan yum navch ni horchiigood yag yhlee yah ve tuslaach humuus ee

  15. oyuna egch

    minii ziigokaktus / orosuud dekabri gedeg/ 12 saraas 3 sar hurtel 2 dahin tsetseglesen huntsul n mash sain tohirson baih. 2 yanziin kaktus holiod neg savand tarisan.goe. urgasan shuu.tarisan tsetsegnuudiinhee zurgiig daraa oruulj uzuulnee.haramsaltai n zigo-goo tsetseglesen bhad n avch zurgiig n avch chadaagui.

  16. унсарганыг яаж гоё ургуулах вэ минийх гоё ургаж өгөхгүй байнаа хүмүүсээ зөвөлгөө өнгө үү

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.