Нүүр » Цэцэг » Толбот навч- Hypoestes – Гипоэстэс

Толбот навч- Hypoestes – Гипоэстэс

October 19, 2010 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Цэцэг, Цэцгийн лавлах

Нийтлэлийг 10,760 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Энэ цэцгийн уугуул нутаг нь Мадагаскар улс. Эрдэмтэд одоогоо 100 гаруй төрөл зүйлийг нь олж тогтоогоод байна.  Монголоор энэ цэцгийг Толбот навч, англи нэр нь  Hypoestes мөн Polka Dot Plant гэж нэрлэх нь ч бий. Оросоор   Гипоэстэс гэдэг.Энэхүү цэцэг нь цэцэг сонирхогчдын сонирхолыг ихэд татдаг гоёмсог цэцгийн тоонд ордог. Хар ногоон өнгийн навчин дээр ягаан будаг цацсан юм шиг толботой байхаас гадна улаан, цагаан толботой ч байдаг. Нарны гэрэл цаанаас нь туссан үед эдгээр өнгүүд нь илүү тод гоё харагддаг. Цайвар хөх ягаан өнгийн жижиг цэцэг гардаг. Олон төрөл зүйлийг нэг саванд хольж тарихад гоёмсог харагддаг.

Хөрс

Хүлэрт хөвд, хар шороо, элсний холимог бүхий ус сайн нэвтрүүлдэг хөнгөн чанарын хөрс тохиромжтой. Хоёр долоо хоногт нэг удаа шингэн бордоогоор бордох ба бордооны найрлагыг нэг дахин бууруулж бордоно.

Гэрэл

Гэрэл сайтай газар сайн ургадаг. Гэрэл хамгийн сайн тусдаг газар байрлуулах ба нарны шууд тусгал туссан газар тавьж болохгүй.Урд болон баруун тийш харсан цонх тохиромжтой. Нарны хэт хурц гэрэлд тавьсанаас болж навч мушгирах навчин дээр бор толбо үүсэх үзэгдэл ажиглагдана. Зун нарны шууд тусгал тусахааргүй хагас сүүдэрлэг газар гадаа гаргаж болно.

Дулаан ба чийгшил

Өрөөний дулаан зундаа 18-27°с тохиромжтой. Өвөл 12°с  доошгүй байх хэрэгтэй. Чийглэг орчинд дуртай ургамал. Агаар хэт халуун үед өрөөнд саванд ус хийж агаарын чийгшлийг нэмэгдүүлнэ. Хэт халуун өдөр навчийг нь бүлээн усаар шүршинэ.

Услагаа

Хөрсийг үл ялиг чийгтэй байлгах ба хэт нойтон байлгаж болохгүй. Услагаа ихэдвэл навч шарлаж унадаг. Мөн хөрсийг хэт хатаас тохиолдолд навч нь амархан унадаг. Хавар зун энгийн хэмжээнд услах ба өвөл услагааг багасгана.

Үрслүүлэх ба    бутлаг болгох

Үзүүрийн нахиаг чимхэж өгвөл өтгөн болж сайхан ургана. 25-30 см байхаар бодож үзүүрийн нахиаг тайрч өгнө. Ингэснээр өтгөн сайхан ургаж бутархаг хэлбэрт орно.Хавар үрээр тарьж болно. Мөн мөчирөөр амархан үндэслэдэг. Жил бүр хавар шилжүүлэн суулгалт хийнэ.

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс: , ,
 

16 Сэтгэгдэл байна - “Толбот навч- Hypoestes – Гипоэстэс”

  1. Yagaad tanaih iim uitgartai bolchihvoo

  2. Энэ цэцэгний цэцэг нь их жижигхэн мөртлөө олноороо цэцэглэсэн үед их хөөрхөн харагддаг, гэрэл муутай байвал навчных нь толбо бүдгэрдэг юм билээ, админдаа баярлалаа амжилт хүсье.

  3. bi bas ih uitgartai bna gej bodoj bna shuu. uvuu naiz aa

  4. kislitsa suut orgost ovs yamar ongo ni bdag yum be. ovol tsetsegledeg yumuu
    avah yum san

    • Сүүт өргөст өвс надад улаан цэцэг гардаг нь байгаа, одоо болтол цэцэглэсээр байгаа

  5. Uul ni olon hun bujignaldaad, hul hudulguun ihtei baisan da. Ajil ihtei ued orchihood garahaar sergechihdeg bsan. Oird orohoor uitgartai nam gum l bgad bh um. kkk

  6. hen ni uvuu hen ni emee yum be.bi huuhed ni bolii. namaig orgoj avah uu.:-)

  7. 829-tei sanal neg bainaa. Bi delgeen.com-d hairtai. neeree suulii ued uitgartai bolson shuu

  8. Bi ceceg sonirhoj tariad udaagui yum aa, Tegsen minii cecegnuud boostood baina.
    Yah uu? Tuslaach

  9. hi Ene tsetseg bval hudaldaj avna shuu

  10. Minii hamgiin durtai tsetsguudiin neg

  11. ene tsetsegees avmaar bna 99084647

  12. nadaa ulaan bas tsagaan 2 ungu n bgaa shuu, oor tsetseg-n urselgee-r soliltsox xun bwal uzuur@yahoo.com xolbogdooroi

  13. хөөрхөн цэцэг шүү

  14. nomin-erdene

    uneheer saihan tsetsegnuud bna

  15. Sain baina uu, minii iim tsetsegnii navch ni horchiij hataad baih yum. Zuvluguu uguuch.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.