Нүүр » Уран зохиол » О.Генри : БИРЖИЙН ЗУУЧЛАГЧИЙН ДУРЛАЛ

О.Генри : БИРЖИЙН ЗУУЧЛАГЧИЙН ДУРЛАЛ

October 4, 2017 | Бичсэн: Ц.Энхбаяр | 120 уншсан  Ангилал: Уран зохиол

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Justine\Эрхэм Максуэл залуухан бичээч бvсгvйгээ дагуулсаар өглөөний ес гучид албан өрөөндөө яаруу сандруу орж ирэхийг хараад, биржийн зуучлагч Гарви Максуэлийн итгэмжит албан хаагч Питчер барагтайд хувирдаггvй царайдаа алмайрал сониучирхал тодруулан саатах хормын чөлөө өөртөө эрхгvй олгожээ. “Саин байна уу, Питчер” хэмээн тэр хэдэн vг чулуудчихаад, дээгvvр нь харайх гэж байгаа аятай еөрийнхөө ширээ рvv учиргvй зvтгэлсээр, тvvнийг хvлээж буй захидал, цахилгааны далайд умбав. Эл залуухан бичээч бvсгvй Максуэлийнд ажиллаад жил гаруй болж байгаа билээ. Тvvний гоо vзэсгэлэнд тvргэн таталган бичгийн гэмээр хурц юм даанч vгvй. Чамин дэгжин Помпадур vс засалтыг тэр нэг нvдээр vзэж чаддаггvй. Бас гинж, бугуйвч, энгэрийн зvvлтний алийг нь ч хэрэглэдэггvй. Зоогийн газарт морилох урилга авахад vргэлж бэлэн явдаг бvсгvйчvvдтэй адилтгах юм тvvнд vгvй. Даашинз нь даруухан, саарал, гоёмсог, бас уран гоолиг биед нь яг таарчээ. Тvvний төв сvрлэг хар бvрх малгай-алчуурыг тотийн ганц ногоон өд чимнэ. Энэ өглөө тэр зөөлөн намуухан, гирэвшингvйн гэрэл сацруулан байлаа. Нvд нь санаашрал мөрөөдлөөр нэвт гэрэлтээд, жаргалтай амгалан царайд нь өнийн дурсамжууд нь тодорно. Мөнөөх биеэ барьсан янзаараа тvvнийг сониучирхан ажиглаж байсан Питчер өнөө өглөө тэр урьдахаасаа нэг л ер бусын байгааг ажиглаатахав. Тvvний ширээ буй хажуугийн өрөө рvv шууд орчихын оронд бvсгvй юу ч юм бэ хvлээсэн мэт тэдний өрөөнд удтал саатлаа. Нэг удаа бvр Максуэлийн ширээ рvv дөхөж очлоо шvv. Мань эр тvvнийг сайн харахаар өөрийн эрхгvй тийм ойрхон очсоныг яана. Гэтэл ширээний ард суугаа хvн нэгэнт хvн байхаа больчихож. Тэр бол уужуу амьсгаа авах завгvй, хоолойгоор татсан их ажилтай, Нью-Йоркийн биржийн зуучлагч… пvрш, дугуй, оньс сэлтээр хөдөлдөг машин… -За. Тэгээд? Юу болоов? гэж Максуэл гэнэт тас тvс асуугаатахав. Дугтуйг нь задалсан захидлууд ширээн дээр нь тайзны хиймэл цасан хунгар шиг хөглөрнө. Тvvний эрээ цээргvй, хоосон, хvйтэн, хурц саарал нvд бvсгvйг олж харуутаа төвөгшөөсөн янзтай цэхэлзэв. -Юу гээч vгvй ээ, -гэж бичээч бvсгvй хариулаад, ялдамхан мишээсээр холдов. -Ноён Питчер, шинэ тvргэн бичээч урих тухай ноён Максуэл танд өчигдөр ярьсан уу? гэж тэр итгэмжит албан хаагчид хандав. -Ярьсан, тэр шинэ бичээч ол гэж надад тушаасан. Туршиж шалгаад vзчихмээр хэдэн аятайхан хvн бидэн рvv явуулаач гэж би өчигдөр товчооныхонд утас цохисон. Одоо ес дөчин тав болж байна. Ганган малгайтай ганц бvсгvй, зажлаад залгичихмаар зажлуур шиг ганц ч хvvхэн vзэгдсэнгvй гэж Питчер хариулав. -Тэгвэл хэн нэгэн миний оронд иртэл би хуучнаараа ажиллаж байя гэж бvсгvй өгvvлэв. Тийнхvv бvсгvй тэр дороо өөрийнхөө ширээ рvv очиж, тотийн алтлаг өнгөт ганц ногоон өд хатгасан хар бvрхээ хуучин байранд нь өлгөлөө. Биржийн солиорлын ид vед амь наана, там цаана яваа Нью-Йоркийн зуучлагчийг хараагvй нэгэн хvн судлалд хvндтэй хvн болох гэж зvтгээд нэмэргvй. Яруу найрагч нар гавьяатай амьдралын гайхам цаг vеийн” тухай олонтаа дуулдаг. Гэтэл биржийн зуучлагчийн тийм цаг vе өчvvхэн чөлөөгvй, хувь, хором бvр тvvний бvснээс чаргуулдаж, амь амьдрал нь агшин төдийн зай, тавцан, гишгvvр дээр дvvжлээтэй чаг чаг савчиж байдаг юм. Өнөөдөр Гарви Максуэлийн хувьд ямар халуун өдөр байв аа. Цахилгаан мэдээний аппарат ухас ухасхийн туузаа хөөж, ширээн дээрх утас нь байн байн жингэнэх архаг хуучид автжээ. Улс амьтан бөөн бөөнөөрөө конторт дайрч орж ирээд, нэг нь хөгжилтэй хөөртэй, нөгөөх нь ууртай уцаартай, зарим нь тvс тас, нэг хэсэг нь бvр байж ядсан янзтай намхан хаалтны цаанаас тэдэнтэй vг солих авай. Цахилгаан барьсан зарлагууд гvйж ирээд, хар гvйхээрээ гарч одно. Албан хаагч нар нь далайн шуурганд сэгсчvvлсэн усан цэргvvд аятай ийш тийш vсэрч найгана. Питчерийн хvрэл царай хvртэл сэргээд, амь ороод ирэх мэт болов. Бирж дээр энэ өдөр нэг ёсондоо нvдгvй хуй салхи, хөлгvй нуралт, цасан шуурга, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт болж, зvрх зогсом аймшигтай нvргэлэв. Тэр бvх аймшиг айдас зуучлагчийн жижиг албан өрөөнд бичил хувилбараар нижигнэв. Максуэл сандлаа хана руу тархийтэл жийчихээд, өлмий дээрээ бvжиглэнхэн гэрээ хэлцэл хийв. Тэр утаснаас цахилгаан мэдээний аппарат руу, ширээнээс хаалга руу циркийн жvжигчин шиг vсчин байлаа. Тэрхvv нижигнэсэн их хөл хөдөлгөөн дунд зуучлагч, дохин дэвэх тэмээн хяруулын өд, хамба хилэн дороос цухуйх алтан шаргал vс, “далайн муурын арьс” шиг муужгайн арьсан нөмрөг, тээр дор шалны тэнд мөнгөн зvрхээр дуусах самар мэт том том сувсан зvvлт сэлтийг гэнэт олж хараад өөрийн эрхгvй зогтусав. Тэр бvх гоёл чимэг биеэ ихэд тоодог бололтой залуу хатагтайнх байлаа. Питчер уул vзэгдлийн учрыг тайлахад бэлхэн, тэрvvхэнд зогсож байж. -Бичээч нарын товчооноос ажил хайж яваа гэнээ гэж Питчер хэлэв. Гартаа бөөн цаас, цахилгаан мэдээний тууз багсайтал атгасан Максуэл хагас эргэж хараад: -Ямар ажил? гэснээ ярвайлаа. -Бичээчийн ажил, гэж Питчер дуугараад: -Өнөөдөр шинэ бичээч дуудаж ир гэж та надад өчигдөр хэлсэн шvv дээ гэв. -Та чинь солиоров уу, Питчер, -хэмээн Максуэлийн уур шатаад: -Би юу гэж танд тийм тушаал өгөх юм бэ? Хатагтай Лесли бvтэн жил өөрийнхөө vvргийг гайхамшигтай биелvvлж байна. Тэр өөрөө л явъя гэдэггvй юм бол ажил нь тvvнийх. Дахиад бvv хvн явуул гэж тэр товчооныхондоо мэдэгдээрэй, дахиад над руу хэнийг ч бvv оруул, Питчер… гэжээ. Мөнгөн зvрх гэнэт савчин, конторын тавилгыг хайнгадуу шvргэсээр ёозгvй гарч одов. Питчер сиймхий харж байгаад “хөгшин” өдөр, ирэх тусам мартамхай, салан, сандруу болж буйг нягтлан бодогчид сэм ховлов. Ажлын өдөр ийнхvv хvчээ аван нижигнэж байлаа. Максуэлийн vйлчлvvлэгч нар арвин их мөнгөө хаясан зvсэм зvйлийн нэртэй зургаан төрлийн хувьцааг бирж дээр учир зvггvй дэвсчиж, хэсэг бусгаар нь урж тасчиж хаялаа. Худалдах, худалдаж авах тушаал хойш урагш хараацай шиг сvр сар нисэлдэнэ. Максуэлийн өөрийнх нь цvнхний нэг хэсэг хvртэл шатах аюулд автаж ямар нэгэн төвөгтэй, нарийн ширийн хvчирхэг машин лугаа адил мань эр ухаан жолоогvй улайран ажиллаж, vг, шийдвэр, vйл ажил нь ар араасаа цагийн оньс мэт хурдан, яг таг хөвөрч байлаа. Хувьцаа, төлбөр, зээл, сан, барьцаа, хvv, алданги энэ бол санхvvгийн ертөнц, энд хvний ертөнцийн ч, шим ертөнцийн ч өчvvхэн зай vгvй. Өдрийн цайны цаг дөхөөд ирэхvйеэ ажил бяцхан хөнгөрөв. Максуэл ширээнийхээ дэргэд баахан бичиг, цаас, цахилгааны тууз сагсайтал атган зогсож, баруун чихэнд нь vзэг нь мөнхөд хавчуулаатай явдаг тэр л янзаараа зогсох агаад, сэгсийж орхисон vс нь дух руу нь туг тугаараа унжжээ. Хонгор хөөрхөн галч хавар халаалтынхаа товхыг хэдийнээ эргvvлчихээд, дэлхийн дулааны төв шугамаар багахан илч тvгж буй хойно цонх дэлгээтэй байлаа. Гэтэл андуурч ташаарсан ч байж магад, цонхоор голт борын цэцгийн амттай, дур булаам, анхилуун vнэр сэнхийж, хөөрхий зуучлагчийг хормын зуурт хөшөөж орхив. Энэ бол хатагтай Леслигийн vнэр. Энэ бол тvvний vнэр. Ганцхан тvvнийх. Энэ vнэр тvvнийг аваад ирэв. Бvсгvйг бvр өмнө нь харагдахаар, барим тавим ойртуулав. Санхvvгийн ертөнц эгшний дотор бяцхан толбо болон жижгэрлээ. Гэтэл бvсгvй тvvнээс ердөө хорьхон алхмын цаана, хажуугийн өрөөнд байгаа шvv дээ. -Нэр төрөөрөө тангараглая, би энийг одоохон хийнэ гэж зуучлагч амандаа бувтнаад: -Тvvнээс одоохон асууя. Би vvнийг яагаад аль эрт хийгээгvйдээ гайхаж байна хэмээн учир зvггvй занчаагvй байгаа дээр нь амжиж, “мэдээ хvргэхээр” яарсан биржийн тоглогчийн адгуу сандруу хөдөлгөөнөөр мань эр бичээчийн өрөө рvv ухасхийлээ. Бvсгvйн ширээ рvv тэр зvтгэв. Бичээч тvvнийг харчихаад, өөдөөс нь амгалан инээмсэглэх аж. бvсгvйн хацар улаа бутарч, харц нь энхрий, ив илхэн. Максуэл тvvний ширээг тохойлдов. Тэр хоёр гартаа бөөн цаас атгачихсан тэр л янзаараа, чихнийх нь ард vзэг нь тохоотой хэвээрээ. -Хатагтай Лесли, гэж тэр яаруу сандчуу эхлээд: -Над ердөө ганцхан хувь (минут) байна. Би танд нэг зvйл хэлмээр байна. Та миний эхнэр болооч. Хvvхнийг яаж эргvvлэх ёстой билээ, тэгж тойглох зав надад даанч алга, гэхдээ би танд vнэхээр хайртай. Шалавхан хариу хэлээч дээ, гуйж байна, энэ муусайн vнэ унагагч нар “Номхон далайнхны” сvvлчийн горьдлогыг тасалж байна шvv дээ гэсэнд: -Та чинь юу ярина вэ? гэж бичээч бvсгvй дуу алджээ. Нэг мэдсэн бvсгvй босоод зогсчихсон, тvvн рvv бvлтийтлээ харж байлаа. -Та намайг ойлгосонгvй юу? гэж Максуэл харамсан сvvрс алдаж: -Таныг миний эхнэр болоосой гэж би хязгааргvй хvсч байна. Би танд хайртай, хатагтай Лесли. Би аль хэзээний танд энэ тухай хэлэхийг хvсч байсан, ашгvй тэнд албан өрөөнд бяцхан чөлөө гарахаар нь ганц хувийн зав гаргасан маань энэ. За тэр, намайг ахиад утсан дээр дуудаад эхэллээ. Хvлээж бай гэж хэлээч, Питчер. Юу гэмээр байна, хатагтай Лесли? Бичээч нэг л хачин самгардаж орхив. Эхлээд тэр мэл гайхаж, тулгамдаж хоцров уу яав, дараа нь гайхал алмайрал дvvрэн нvднээс нь нулимс бөмбөрөв, тэгснээ нулимстай нvдээрээ гэгээ таттал инээснээ; нэг гараараа зуучлагчийн хvзvvнээс энхрий нь аргагvй тэврээд авчээ. -Би ойлголоо, гэж тэр аядуухан хэлснээ: -Энэ бирж чиний толгойноос бусад юмыг чинь бvгдийг нь зайлуулах нь. Би эхэндээ айлаа, чи арай мартчихсан юм биш биз, Гарви? Бид хоёр өчигдөр орой найман цагт тэр булангийн цаадахь жижигхэн сvмд гэрлэлтээ батлуулчихсан шvv дээ гэх нь тэр

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс: ,
 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.