Нүүр » Цэцэг » Цэцгийн лавлах » Нил – Saintpaulia – Фиалка

Нил – Saintpaulia – Фиалка

September 22, 2017 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Цэцгийн лавлах

Нийтлэлийг 1,433 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

-font-b-Violet-b-font-Seeds-african-font-b-violet-b-font-seeds-Indoor-balcony

Монгол нэршил нь Нил, англи нэршил нь  Saintpaulia боловч ихэнх хүмүүс African Violet нэрээр нь илүү мэддэг, оросоор Фиалка гэж нэрлэдэг. Baron von Saint Paul  1892 онд энэ цэцгийг анх олж нээжээ. Ингээд анх нээсэн хүний гэр бүлийн нэрээр Saintpaulia ionantha гэж нэрлэжээ. Эхэндээ энэ цэцгийг гэршүүлэх үржүүлэхэд их төвөгтэй байжээ. 1925 онд ургамал судлаач  Armacost   Royston хоёр үржүүлэх хялбар аргыг олсноор 1930 он гэхэд дэлхий нийтэд өргөн тархаж сонирхон тарих болжээ.

IMG_0231

Ингэж үржүүлэх болсоноор цэцэг нь ганцхан цэнхэр өнгөтэй байсан бол янз бүрийн  өнгөтэй цэцэг болон навчны хэлбэр ч өөрчлөгдөн олон төрөл зүйл бий болжээ. Дэлхийн ll дайн дууссаны дараа Европд тэр дундаа Англид илүү их сонирхон үржүүлж ургуулах болжээ. African Violet цэцэг сонирхогчдын холбоо Европд олноор байгуулагджээ. Цэцэг нь ягаан,улаан,цэнхэр , алаг, нил ягаан  өнгөтэй дан болон давхар дэлбээтэй байдаг.

Arctic Frost

Хөрс

Ус сайн нэвтрүүлдэг хөнгөн чанарын хөрс тохиромжтой

Bold Party Girl

Гэрэл

Нарны шууд тусгал тусах газар тавьж болохгүй. Хагас сүүдэрлэг гэрэл тусах газар тавих нь зүйтэй. Гэрэл дутагдвал цэцэглэлт багасдаг талтайг анхаараарай.

OLYMPUS DIGITAL CAMERA

Усалгаа

Өнгөн хөрс сайн хатсаны дараа усалгааг хийнэ. Доод талаас нь буюу таваганд ус хийж услана. Хэрвээ дээрээс нь уславал навчинд ус хүргэж болохгүй. Навчинд ус хүргэснээс мөөгөнцөр үүсч навч үхэх эрсдэлтэй.

eoE_6

Дулаан

Зундаа 15°C – 21°C өвөл 15°C-аас доошгүй дулаанд байлгана.

Buckeye Irish Lace

Шилжүүлэн суулгах

Шилжүүлэн суулгалтыг хавар хийнэ.

OLYMPUS DIGITAL CAMERA

Үржүүлэх

Навчны тайрдасаар үржүүлэх нь илүү хялбар байдаг. Навчийг ташуу тайраад үндэс идэвхжүүлэгчид дүрсэний дараа шороонд шууд суулгана. Навчны хажуугаас жижиг навч гартал нарны шууд тусах гэрлээс хол дулаан газар байлгана. Хавар шилжүүлэн суулгахдаа үндэсээр нь салгаж үржүүлж болно.

IMG_0240 IMG_0248 IMG_0255 IMG_0264 IMG_0284 IMG_0294 IMG_0302 IMG_0308 IMG_0318 IMG_0338 IMG_0346 IMG_0360 IMG_0367 img_45911 SONY DSC OLYMPUS DIGITAL CAMERA Jolly Mars OLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAJolly Mars OLYMPUS DIGITAL CAMERA Jolly Texan OLYMPUS DIGITAL CAMERA

Post to Twitter Post to Facebook Post to MySpace


 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.