Нүүр » Цэцэг » Цэцгийн лавлах » Шавьж идэшт цэцэг -Venus flytrap – Венерина мухоловка

Шавьж идэшт цэцэг -Venus flytrap – Венерина мухоловка

September 5, 2017 | Бичсэн: Ц.Энхбаяр | 324 уншсан  Ангилал: Цэцгийн лавлах

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

venus-fly-trap_large

Биологийн нэршил нь Dionaea muscipula Энэ ургамал нь хэдийгээр нар, хөрснөөс өөрт шаардлагатай шим тэжээлийг авдаг ч нэмэлт тэжээл болгон шавьж зооглох дуртай гэнэ.

41409599-venus-flytrap--dionaea-muscipula-con-la-mosca-in-trappola

Намгархаг  хөрсөнд сайн ургадаг.навчны угаас нарийхан иш гарч жижиг цагаан цэцэг гардаг. Үр нь маш жижиг нарийхан байна. Навч нь өргөн дэлгэгдсэн хэлбэртэй байх ба үзүүрт нь мэдрэгч үс/сормуус/ хүрээлэн байрладаг. Энэ  үсэнд хүрсэн тохиолдолд мэдээлэл эх цэцэгэнд очиж навч хумигдан ялаа шавьжийг гарах газаргүй болгон түгжиж авдаг. /жижиг хулгана ч барих чадвартай/санамсаргүй унасан  чулуу, самар ч юм уу шавьжнаас өөр төрлийн зүйлийг 12 цагийн дараа эргүүлэн гаргаж хаядаг байна. Үүний дараа цэцэгнээс үл мэдэгдэх шүүс ялгарч хавханд орсон шавьжийг 5-12 хоногийн хугацаанд уусгаж  шингэн хэлбэртэй болсны дараа сорон авдаг байна.

b52sq-500x500

Шавьж боловсруулах хугацаа нь шавьжны хэмжээ, цаг агаар, цэцэгний насжилтаас хамааран өөр өөр  байдаг.Дараа нь навч ахин эхний байдалдаа эргэн орж урхи дэлгэгдэн дараагийн олзоо хүлээнэ.  Уусаагүй үлдсэн шавьжний үлдэгдэл салхи, бороонд угаагдан цэвэрлэгддэг байна.

3

Энэ цэцгийг ургуулж байхдаа үхсэн шавьжаар хооллохоор бол мэдрэгчид бага зэрэг хүрч дохиолол өгөхгүй бол навч түгжигддэгүй. Хүлэмж эсвэл шилэн хорго буюу  terrarium / ургамал тархихад зориулсан зориулалтын шилэн хорго /-д сайн ургадаг. Хэрвээ та гэртээ тарьж байгаа бол сард гэрийн ялаа 2ш хооллоход хангалттай. Та сонирхоод мах өгч болохгүй шүү тэгвэл таны ургамал үхэх болно гэдгииг анхаараарай.

1

Хөрс

Ус  сайн шингээдэг хүлэрт хөрс, хөвд, элсний холимог хөрс тохиромжтой

1296774976_hischnik-16

Дулаан

Агаарын чийгшлийг ихээр шаардана.

dente-venus-flytrap

Гэрэл

Ид ургалтын үедээ өдөрт 12 цаг наранд байлгах шаардлагатай. Нарны гэрэл ихээр шаарддаг. Урагшаа харсан болон бариуун зүүн тийш харсан цонхон дээр тавих нь тохиромжтой. Өдөрт дор хаяж 4 цаг нарны гэрэл шууд тусах газар байрлуулах зүйтэй.

download (1)

Усалгаа

Байгаль дээр намгархаг газар ургадаг тул тасалгаанд тарихдаа хөрсийг байнга бага зэргийн чийглэг байлгана.

horticultu023

Үржүүлэх

Булцуу болон үндэсийг салгаж үржүүлнэ. Навчны  тоо 7 оос дээш болсон тохиолдолд булцуугаар нь салгаж үржүүлнэ.

images (4) rootsystems1hqdefault id24480_1 images (1) images (2) images (3) venusflytrap140276 venusflytrap140280 venusflytrap1270552 venusflytrap1270556 venus-flytrap-reproduce-2.1-800x800 цэцэг соёолон гарч буй گیاه-ونوس-حشره-خوار-و-گوشت-خوار-venus-flytrap


 

Post to Twitter Post to Facebook Post to MySpace


 

2 Сэтгэгдэл байна - “Шавьж идэшт цэцэг -Venus flytrap – Венерина мухоловка”

  1. Ч.Пүрэвмаа

    Сонин сайхан бас хэрэгтэй мэдээлэл хүргэдэг админд баярлалаа.

  2. en tsetsgiin gert tarij uzmeer bn urselgeeg n zardag gazar bga boluu huuheded ayulgui bizdee

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.