Нүүр » Цэцэг » Цэцгийн лавлах » Илжигний сүүл – Donkey’s Tail

Илжигний сүүл – Donkey’s Tail

August 7, 2017 | Бичсэн: Ц.Энхбаяр | 94 уншсан  Ангилал: Цэцгийн лавлах

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Screen-Shot-2015-04-23-at-6.58.43-PM (1)

Энэ цэцгийн уугуул нутаг Өмнөд Мексик, Гондурас улс. Шинжлэх ухааны хэллэг нь Sedum morganianum E. Walther. Үүнээс гадна  – Donkey’s Tail Burro’s Tail, Donkey’s Tail, Lamb’s Tail, Horse’s Tail, Sedum Burrito гэж нэрлэх нь бий. Шууд утгаар нь орчуулбал Илжигний сүүл гэж орчуулагдаж байна. Монгол юу гэж нэрлэдэгийг мэдэх хүн байвал доор бичиж үлдээгээрэй. Crassulaceae овогт багтдаг мөнх ногоон навчтай шүүслэг ургамал. Доошоо 60 см хүртэл унжиж ургадаг, Зуны сүүл сард ягаан өнгийн цэцэг дэлгэрдэг. Хөх ногоон өнгийн 13мм орчим урттай навч нь ишээ битүү бүрхэж ургадаг.Өлгөж ургуулахад тохиромжтой.

donkeys-tail

 Хөрс

 Ус сайн нэвтрүүлдэг хөнгөн чанарын хөрс тохиромжтой. 2% нь хар шороон хөрс, 1% навчит хөрс, , 1% хүлэрт хөрс, , 1% нь элс байхаар бодож хөрсийг бэлтгэнэ

il_570xN.556276890_gqda

Дулаан

Зундаа 18-20 ° C өвөлдөө 14 ° C – ээс доошгүй дулаантай байлгана.

il_570xN.632177144_lj5j

Гэрэл

Хагас сүүдэртэй орчинд сайн ургадаг.хэт хурц нарыг тэсвэрлэхдээ муу. Хурц наранд удаан байлгавал навч цайвар ногоон өнгөтэй болдог.

IMG_3778_1024x696

 Усалгаа

 Энэ цэцгийн уугуул нутаг халуун дулаан чийглэг газар. Ийм цаг ууртай газар ургадаг цэцэг борооны улиралд навчиндаа усыг их хэмжээгээр хуримтлуулан авдаг. Зуны ид халалтын үед 10-11 хоногтоо нэг услана цэцэг амралтын улиралд 14 хоногтоо нэг услана. Усыг ихдүүлбэл үндэс амархан ялзарч цэцэг үхэх аюултай.

maxresdefault

Өвчлөл

Агаар хэт халуун хуурай үед аалзан хачигт  баригдэх магадлал өндөр гэдгийг анхаараарай

 Үржүүлэх

 Мөчирний тайрдас, дан навчаар, болон үрээр үржүүлж болно. Мөн том ургасан цэцгийг хавар шилжүүлэн суулгалт хийхдээ үндэсээр нь салгаж үржүүлж болдог.

A_Healthy_Succulent_Obsession_35A_Healthy_Succulent_Obsession_36P1150089aSedum-morganianum-Donkeys-Tail2-702x527Sedum-morganianum-Donkeys-Tail3

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс: ,
 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.