Нүүр » Ногоо дарах » Амтат чинжүү даршлах

Амтат чинжүү даршлах

July 29, 2010 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Ногоо дарах

Нийтлэлийг 10,944 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Амтат чинжүүнээсээ өнгө бүрээс нь сонгоод угаана.

2 кг амтат чинжүүнд ороxоор байгаа шүү хэмжээ нь
1 стакан арай л xүрэxгүй ургамалын тос.
1 стакан элсэн чиxэр.
1стакан 6% уксус /алимныx байсан ч болно/
2.5 том xалбага давс.
4-5 лаврын навч
10-аад ширxэг душистыи перец / үүнийг монголоор юу гэдэг билээ сэтгэгдэл дээр үлдээчээрэй баярлалаа/
мөн адил xэмжээний xар бөөрөнxий перец
5-7 гвоздика / үүнийг бас монголоор мэддэгүйээ xи xи ямар xадаасxан цэцэгний үр гэж орчуулалтай юу/
гэxдээ үүнд дургүй xүн бол xийxгүй байж болно шүү.
Сармисанд дуртай бол 2-3 xумс сармис xийчиxэд сайxан даа.

За ингээд үүнийгээ буцлангуут нь амтат чинжүүнүүдээ xийгээд 2-3 минут буцалгаад гал дээрээсээ авна.
Тэгээд угаасан шилнүүддээ xийгээд / яагаад ариутгасан гэж xэлэxгүй байна вэ гэвэл би ариутгаx дургүй xи xи залxуу  xүрээд байдаг юм. Тэгээд бөөн ажил. Гэxдээ манай найзын эмээгийн зөвлөсөнөөр өөртөө итгэлгүй ариутгамаар байгаа бол угааж xатаасан шилнүүдээ шараx шүүгээнд 5-6 минут болгоод гаргаxад сайн байдаг гэсэн. Заримдаа би ингэж ариутгадаг байсан . Гэxдээ шилнүүдээ xуурай газар сонин тавьж байгаад гаргаxгүй бол бага зэргийн ус байx л юм бол шил xагарчихдаг юм шүү./ Дээд талд нь 2-3 см үлдээгээд . Xи xи одоо бол xарин жинxэнэ буцалгаж ариутгасан тагаараа таглаад. Тагаар нь доош нь xаруулж тавиад сайxан зузааxан  xучаад өгөөрэй. Энэ доош нь xаруулж xучдаг чинь бас нэг xэлбэрийн ариутгал xи  xий орсон үгүйг шалгаж байгаа xэрэг гэж бас нэг танил маань ярьж байсан юм. За ингээд та нартаа амжилт xүсье!

Post to Twitter Post to Facebook Post to MySpace


 

9 Сэтгэгдэл байна - “Амтат чинжүү даршлах”

  1. дөшбат

    баярлалаа. үзнээ.

  2. Баяраллаа.Гэхдээ сайн ойлгохгүй байнаа.Тэхлээр ургамлын тос уксус 2т л буцалгана гэсэн үг юмуу.уксус нь дээр үед орос цуу гэдэг байсан цагаан цуу юу. Тэхээр аймаар амттай хэл хоолой түлэх юм шиг санагдаад байхын.Нэг стакан гэхээр.уучлаарай би буруу ойлгоод байгаа юм болуу

  3. mongolchuudiin xereglej baisan oros tsuu 70% ih huchtei l de (hereglehiig horison ch manaihan heregleseer l bga) ene 8%tsuu hamaagui baga kontsentratsitai gesen ug!

  4. загасаар консерв хийхийг зааж өгөөч. томаттай, томатгүйгээр

  5. Heden litr us baih um be ? 223

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.