Нүүр » Цэцэг » Цэцгийн лавлах » Сүүт өргөст өвс – Crown of Thorn – Молочай миля

Сүүт өргөст өвс – Crown of Thorn – Молочай миля

October 8, 2010 | Бичсэн: Ц.Энхбаяр | 14,281 уншсан  Ангилал: Цэцгийн лавлах

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Энэ  цэцгийн уугуул нутаг нь Мадагаскарын арлууд. Энэхүү цэцэг нь 2000 орчим төрөл зүйл байдаг бөгөөд тэдгээр нь дотороо олон наст, нэг наст, модлог, мөн бутлаг гэх мэт төрөлүүдтэй байдаг. Монголоор Сүүт өргөст өвс гэдэг ба англи нэрс нь Crown of Thorns, Christ Plant, Siamese Lucky Plant (Euphorbia milii) Оросоор Молочай миля, Терновый венец гэж нэрлэдэг.

Энэхүү ургамал нь шигүү бутлаг байдлаар ургадаг, гол иш нь хар хүрэн өнгөтэй, ишний гадуур тойрсон . 2-3 см урт хурц үзүүртэй өргөстэй.  ногоон өнгийн 5-6 см орчим навчтай байдаг. 60 см -хүртэл өндөр ургадаг. Задгай талбайд тарьсан тохиолдолд эргэн тойрондоо 60 см орчим тархаж ургадаг байна Ургалт их удаантай  ургамал юм.

Энэхүү цэцэг нь бөөр хэлбэртэй тод улаан, шар, ягаан, цагаан өнгийн гоёмсог  баг цэцэгсээр өөрийгөө чимдэг. Гол ишнээс гарсан 5 см орчим шилбэний үзүүрт нэг удаа цэцэглэхдээ 2-6 хос цэцэг гардаг байна. Цэцэгний амьдрах хугацаа 14 хоног орчим байдаг. Арчилгааг сайн хийвэл хаврын эхнээс авхуулаад намрын эхэн сар хүртэл цэцэглэдэг.

Гэрэл дулаан

Цэцэглэлтэнд нарны гэрэл маш чухал үүрэгтэй байдаг. Хангалттай гэрэл авч чадвал олон удаа цэцэглэдэг. Гэхдээ зуны улиралд нарны хурц гэрлээс холдуулах хэрэгтэй. 12 градусаас дээш температур тохиромжтой. Үүнээс доошловол цэцэглэлт зогсож навч унана. Бусад шүүслэг ургамлын адил нар болон дулаан орчинд дуртай.  Өрөөний чийгшил дундаж хэмжээнд байхад хангалттай.  Зундаа 16-24°с өвөлдөө 13°с байх нь тохиромжтой.  Зүүн баруун , өмнө зүг рүү харсан цонх тохиромжтой. Шинээр гарсан навч өвөл амралтын үед унах боловч сарын дараа шинээр ургадаг.

Усалгаа

Услахдаа хөрсийг нэлээд  чийглэж услах ба дараачийн услалтыг хөрсийг хатаж хуурай болсоны дараа хийнэ. Услахдаа хөрсний өнгөн хэсэг 2 см орчим хуурай болсоны дараа хийх нь тохиромжтой. Цэцэглэлт дууссаны дараа усыг багасгана. Гэхдээ үндэсийг огт усгүй хуурай байлгаж болохгүйг анхаараарай. Энэ нь ургамалд маш муу нөлөө үзүүлнэ. Бусад шүүслэг ургамлын адил цэцэглэлтийнхээ үед ус их шаардана. Хавара  зундаа усаар шүрших зүгээр.

Хөрс ба шилжүүлэн суулгалт

2 буюу түүнээс дээш жил болсоны дараа савыг томруулж шилжүүлэн суулгалт хийнэ. Кактус, суккулент ургамлын адил  ус сайн нэвчдэг. том ширхэгтэй элс хольсон хөрсний хольцыг сонгоно.Модны жижиг ширхэгтэй удаж харласан үртэс холтос, хар шороо, хайрга буюу жижиг чулуу мөн уушиган чулуу буюу бидний мэдэх өөхөн чулуу, том ширхэгтэй элс байх нь тохиромжтой байдаг. Хаврын эхэн сараас намар орой болтол шингэн бордоогоор 14 хоногт нэг удаар бордоно.

Үрсэлгээ хийх

Энэ ургамлыг үрслүүлэхэд хялбар ба мөчирийг тайрч үрслүүлдэг. 6см – 8 см орчим урттай цэцэгийг тайрч үрслүүэх нь тохиромжтой. Тайралтын дараа ургамлаас сүүн шингэн урсаж гардаг. Энэ тохиололд ус шүршигчээр эх ургамлын сүүн шингэн гарч байгаа хэсэг рүү ус цацаж өгөөрэй. Мөн тайрч авсан мөчирөө усанд дүрж сүүн шингэний урсалтыг зогсоогорой.Тайрч авсан мөчирөө нэг хоног хатаасны дараа хэт нойтон биш чийглэг хөрсөнд шууд суулгаж болно. Хоёр сарын дараа үндэс нь бүрэн ургаж бэхжсэн байна.

Цэцэг үрслүүлэх хугацааны хувьд хавраас зуны эхэн сар хүртэл үе тохиромжтой. Энэ цэцэгний зарим төрлийх нь шүүс хортой байдаг тул бага насны хүүхдээс хол байлгаж нүд рүү орсон тохиолдолд усаар сайн угаагаарай. Шинээр гарсан навч сарын дараа хагдран унах үзэгдэл байдаг, үүнээс та айх хэрэггүй энэ нь байгалийн жамаар унаж буй үзэгдэл юм.

Энэ хамгийн гоё цэцэгтэй нь



Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс: , ,
 

39 Сэтгэгдэл байна - “Сүүт өргөст өвс – Crown of Thorn – Молочай миля”

  1. Энэ ёстой хөөрхөн цэцэг, надад байдаг, нэг их арчилгаа шаардахгүй бараг навчнаасаа илүү ихээр цэцэглэдэг, цэцэг нь их олон янз байдаг юм байна, админд баярлалаа амжилт хүсье.

  2. ene nadaa bgaa bolovch zun gants tsetsegleed dahij er tsetseglesengui. yaval deer ve. bas deeshee bish hajuu tiish urgaad bhiin. bordoo haaya hiidiin. gaihaal bna

  3. hi ene ih huurhuun Harin yagaan, tsagaan, shar ungu bdg ym bn Olj avah ymsan Manaihnaar bnu gj

  4. nadad tsagaan tsetsegtei ni bnaa gehdee neg l urawgar haragdaad bh yum amarch bgaa yum bolow uu bi tairaad shuud horsond suulgasan yum ternees bolson bolow uu odoo yah we

    • Nadaa ulaan yagaan tsetsegtei ni bgaa. Tairch undesluulsen bgaa, tantai soliltsoj boloh uu. 98118844

  5. nadad ulaan tsetseg gardag ni bgaa, neeree zunjingaa tsetseglesen odoo gants neg tsetseglej l bna bi usand undesluulsen yum bna 2 jil urgaj bgaa ldaa

  6. minii ene tsetsegnii navch n sharlaad unaad bhiin uul n bas gaigu halit halit tsetsegleed baigaal da
    yatsiin bol

  7. энэ ямар хөөрхөн цэцэг вэ.
    яаж олж авах вэ

  8. хүмүүсээ өгөөч

  9. bi iim tsetsegtei bolmoor bnaa
    humuusee holboo bariarai 98608085

  10. би энэ цэцгийг хайсаар байгаад үзэсгэлэнгээс худалдаж авсан чинь явж байгаад хугалчихсан бүр ёроолоор нь шүү ёстой харамсалтай гэхдээ доороосоо ургах байх гээд хүлээгээд л байна одоохондоо сураг алга яанаа хугарсныг нь хажууд нь суулгачихсан үхээгүй байхыг бодвол гайгүй ч юм шиг

  11. b.ariunbileg@yahoo.com 99051388 abna shuu

  12. Ийм цэцэг худалдаж авмаар байна.Зарах хүн байвал хаягаа үлдээнэ үү.

    • Ундрах

      Bi ene tsetsegiig Sky Hudaldaanii Tuviin TSetsegiin delguurt n harsan shuu. Huurhun jijighen helbertei bsan. Dorhnoo tom boldog ym bnlee.

    • 88307811 ulaan yagaan tsetsegtei ni bn ih huurhun tsetseg tsetsegeer solii tehuu

  13. сайн байна уу. Надад улаан өнгөтэй нь байдаг юм. Ягаан цагаан өнгөтэйг нь авна шүү. Бас солилцож болно шүү. uya_uyanga@yahoo.com 96332118

  14. нараа

    сүүт өвс авна шүү зарах хүн байна уу өндөр том ургасан бол бүр сайн байна 88157239

  15. Naraa-d Suut uvnii tuhai

    Suut urgust uvs n uu suut uvs n uu. Herev deerh urgust n bol odoo Tsetseg Tuvd nileen tsarai muutai jijigheng 4800tug zarj bsan, mun baruun 4 zamiin tsetsegiin delguurt harsan, uniig n asuugaagui ee.

  16. нараа

    өө тийм үү сүүт өргөст өвс нь л дөө баруун 4 замын хаана цэцгийн дэлгүүр байдгийн бол

  17. ene tsetseg soyolj dotor bdag tsetsegiin delguurt bn lee
    soyolj ni ooroo bish shuu
    dotor ni baidag oor tsetsegiin delguur
    7500 gej bn bi onoodor absan

  18. Сайн байцгаана уу. энэ цэцэг үнэхээр гоё юмаа. цэцэгнүүдийн талаар олон сайхан мэдээлэл хүргэдэгт талархаж байна. өнөөдөр би энэ цэцгийг авсан. төрсөн өдрөөр минь найз маань авч өгсөн, Би цэцгэнд дуртай, Цэцэг үнэхээр сайхан шүү,,,

    ТА бүхэнд аз жаргал хүсье

  19. Үрсэлгээ чинь ямар ямар өнгөтэй ,ямар үнэтэй вэ? Авмаар байна

  20. энэ цэцэг цэцэгтэй цэцэггүй гэж 2 янз байдаг уу надад өргөсгүй тэгсэн мөртөө цэцэггүй нь байдаг юм шиг байна . навчныхаа хажуу талаас жижигхэн буржгар зүйл гардаг тэр нв цэцэг нь юм боловуу түүнээс нь жижиг буржгар үр гараад л хаана унана тэндээ ургачихдаг юм тэр нь цэцэг мөн үү.цэцгийн үзэсгэлэн дээр сүүт өвс гэж нэрлээд байсан

  21. Улаанаас өөр үрсэлгээ авна шүү, 99908026

  22. estoi huurhun tsetseg shv nadaa ulaan bga

  23. ene tsetseg
    xoorxoon,nadad urselgee ni bga ym l da tgd naizdaa beleglex gsn ym,ymar ngn belgedel,utga aguuldag bolov uu medex xun bval xelj ogooch

    • Er ni bol iimerhuu urgustei tsetsegiig ger, alban uruurii uudend tavij har tsagaan hel amnaas hamgaalah belegdleer tavidag yum bna lee. Bas hortoi suun shuusiig ni emiin zoruilaltaar ashigladag gesen.

      • hariullt uldeesend Bayrlalaa Tumuruu,sayhan ng bologoos unshij bsan chine ene tsetsgiig hund energitei gd bichtsn bsn.Tgd bs hairtai hundee hoorhon sanagdaad bhaar ni belegdel en teriig ni haralgui shuud ursluuleed belgelchihsen chine tuund mine ymar ngn noloo uzuulehgui bga da gj sanaa zovood kkkk… tehdee l hoorhon tsetseg tei

  24. Усанд үрслүүлбэл яадаг юм болоо? Аль илүү хурдан юм бол?

  25. manai svvt owsnoos tiim olon tsetseg garahgvi bhiin ene yutai holbootoi we hariu zaawal

  26. usand ursluulj bolj blee. huurhun tsetsg shuu

  27. харахаар бүүр эгдүй хүрээд байдын нээх хөөрхөн. саяхан би улаан цэцэгтэйг нь авсан юм л даа байнга наранд тавиад байсан чинь гандаад байх шиг санагдаад байхын наранд байнга байлгах нь зөв үү буруу зөвлөөч

  28. сайн уу танай цонх аль тал руугаа харсан бэ.

  29. sain baitsgaana uu. ene ih huurhun tsetseg shuu. nadad ulaan, tsagaan 2 bdg yum. busad ungunuus ni olj awah yumsan. minii ulaan zunduu ih tsetseglej bgaa.

  30. Hi. Zunduu heregtei zuwulguu ugdug admindaa bayarlalaa. Bas turshlagaasaa huwaaltsdag tsetsechiddee ch bayarlalaa. Bi sayhnaas l ene saitruu orj medeelel awch bna ene tsetsegnii ulaan ni nadaa bgaa tsetseg ni dandaa hosooroo gardag bolohoor ni hosuudiin belegdel gej awch bsan yum . Manaid 2 jil bolj bna dandaa tsetsegtei bdag vneheer huurhun tsetseg uragshaa harsan tsonhnii tawtsan deer bdag saihan saglaigaad l urgaj bgaa. Ter alag turul ni bwal away. 89982551 holbogdooroi

  31. ynzin tsetsegledeg dee

  32. нарантуяа

    энэ цэцгийн утга учрыг тайлбарлаж өгөөч

  33. ELS HOLIOGVI CH URGAH UU

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.