Нүүр » Цэцэг » Цэцгийн лавлах » Сүүт өвс – Poinsettia – Пуансеттия

Сүүт өвс – Poinsettia – Пуансеттия

October 8, 2010 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Цэцгийн лавлах

Нийтлэлийг 13,780 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Мексикт сууж байсан Америкийн анхны элчин сайд Joel Robert Poinsett, Мексикийн өмнө зүгийн онгон байгалиас энэхүү  цэцгийг олж 1825 онд Америкийн нэгдсэн улсад анх удаа авчирчээ. Энэ цэцгийг үүнээс хойш түүний нэрээр нэрлэх болжээ. Уугуул нутаг нь Төв Америк, Мексик улс гэж үздэг.Ургамал судлалын хэллэг нь бол Euphorbia pulcherrima. Оросоор мөн Молочай красивейший гэж нэрлэдаг Сүүт өвсийг үзэсгэлэнтэй болохоор нь Зул сарын цэцэг Christmas flower гэж  нэрлэх нь ч бий.

Нимгэн ногоовтор  навчтай. Навч 7-12см хүртэл ургадаг. Навчны орой хэсгийн навчнууд улаан өнгөтэй байдаг бөгөөд мөн цагаан, ягаан өнгөтэй ч байдаг.  60см-6м хүртэл өндөр ургадаг. 100 гаран төрлийг одоогоор олж тогтоогоод байна. Ацеткийн үед хүмүүс өнгө өнгийн навчийг нь авч хувцас болгон биеэ гоёдог байжээ. Энэ цэцгийн 80%-ийг нь эмэгтэйчүүд худалдан авдаг байна.

Хөрс

Элсэрхэг ус сайн нэвчдэг хөнгөн хөрс тохиромжтой. Элсэрхэг хөрс 2/1, мөн навчит хөрс 4/1эсвэл хүлэрт хөрс, 4/1 үхрийн сайн ялзарсан баас хольж хөрсийг бэлтгэнэ. 12 сарын дунд хүртэл бордох хэрэгтэй.

Усалгаа

Хөрсний өнгөн хэсэг хатсаны дараа усалгааг хийх ба нэг удаа услахдаа доод нүхээр ус гартал ханатал услана. Илүүдэл устай тавганд байлгаж болохгүйг анхаараарай. Удсан тохиолдолд үндэс ялзарч цэцэг үхэхэд хүрнэ. Хөрс хатсан тохиолдолд навчнууд нь хурдан унадаг тул хөрсөө байнга шалгаж байгаарай. Хэт хатсан тохиолдолд шууд их усаар усалж болохгүй бөгөөд 5 минутын дараа ахин услаарай. Цэцэглэлт дууссаны дараа 4 –р сар хүртэл услалтыг жигд байлгаж байгаад үүнээс хойш услалтыг багасгана. Гэхдээ хөрсийг хэт хатааж болохгүй бөгөөд хөрс хэт хатвал шилбэ хатдаг гэдгийг анхаараарай.

Гэрэл

Нарны гэрэл сайн  тусдаг цонхон дээр байрлуулах хэрэгтэй. Урд болон баруун зүүн зүг рүү харсан цонхон дээр байрлуулах нь зохимжтой. Цэцэглэсэн үед нь нарны гэрлийг ихээр шаарддаг. Хүйтэн цонхны тавцан дээр ямар ч үед битгий тавиарай. Ид цэцэглэж буй үед нь өрөөний дулааныг 10°-20°доошгүй байлгах ба шөнөдөө сэрүүн газар тавих хэрэгтэй. 10° с доош болсон тохиолдолд сүүт өвсийн үндэс гэмтэх аюултай байдаг. Хэт халуун болон хүйтэн агаартай үед навч нь амархан унадаг.

Дулаан, чийгшил

Агаарын  чийгийг их шаарддаг тул цэцэгнийхээ хажууд устай сав тавих эсвэл  устай хайрга бүхий тавган  дээр цэцэгээ тавьж агаарын чийгшлийг нэмэгдүүлж болно. 9 сарын эхээр хүйтний улирал эхэлдэг тул цэцэгээ гаднаас оруулна. Хоёр долоо хоног тутам азот багатай бордоогооор бордоно. Температурын өөрчлөлтийг их сайн мэдэрдэг гэдгийг анхаараарай. Хэрвээ та дулаан чийгшил зэргийг зөв тохируулбал 12 сард цэцэг маань цэцэглэж эхлэнэ.

Цэцэглэлт

9-10-р сард ургамлыг 8 долоо хоногийн турш хоногт 14 цагаас илүүгүй харанхуй газар байрлуулна. Ингээд баг цэцэг үүссэн үед гэрэлтэй, дулаахан тасалгаанд байрлуулж арчилна. Сүүт өвс нь богино өдрийн ургамал учраас өдөр богиносоноос хойш 10 долоо хоногийн дараагаас цэцэглэдэг. Хэрвээ та Зул сараар цэцэглүүлэхийг хүсвэл өдөр 17 цагаас өглөөний 8 цаг хүртэл цэцгээ харанхуй газар байлгах хэрэгтэй. Хугацаа нь 10 сарын эхнээс хойш 8 долоо хоногийн туршид. Гэрэл нэвтэрдэггүй цаас юм уу даавуугаар цэцэгээ бүрхэж болно. Бусад  үед нь гэрэлтэй газар байлгана.  Хэрвээ бүх зүйл сайн тохирвол цэцэг маань удаан хугацаанд цэцэглэх болно. Энэ цэцгийг амьтанд хортой гэж ярьдаг бөгөөд хүнд хортой эсэх нь одоогоор тогтоогдоогүй байна.

Шилжүүлэн суулгалт ба тайралт

5 сард шилжүүлэн суулгалт хийнэ. Шилжүүлэн суулгах сав маань урдахь савнаасаа нэгээс хоёр дахин том сав байна. Цэцгийн сав маань доороо заавал нүхтэй байх ёстойг бүү мартаарай. 6 р сард гадаа дулаарсан үед гадаа ил тавьж болно. Тавдугаар сарын дундуур хөрснөөс дээш 12 см орчим үлдээн тайралт таналт хийнэ. Цэцэглэж дуусангуут найлзуурыг 10-15 см үлдээн тайрч, 5 сар хүртэл маш бага услана. 5-р сараас эхлэн тогтмол усалж бордоно. 6 сарын эхээр залуу найлзуурыг салаалж эхэлмэгц үзүүрийн нахиаг чимхэж өгнө. 8 сард цэцэг хэт өнзөр ургавал таналтын тайралт хийж болно

Үржүүлэх

Мөчрийг тайрахдаа налуу өнцөг үүсгэн тайрах ба тайрсан мөчирөө үндэс идэвхжүүлэгч бодисонд дүрж  дээрхийн адил бүтэцтэй  шороонд шууд суулгана.  15-20°д дулаан байлгаж нар сайн тусдаг газар байрлуулна. Үндэс сайн бэхэжсэний дараа том саванд шилжүүлэн суулгаж болно. Эхний шинэ навч гарч эхэлмэгц хоёр долоо хоногт нэг удаа бордож болно.6-р сард савнаас нь гаргаж гадаа талбайд суулгаж тарьж болно. Үүнээс гадна үрээр үржүүлж болдог.

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс: , ,
 

28 Сэтгэгдэл байна - “Сүүт өвс – Poinsettia – Пуансеттия”

  1. WOW, Энэ цэцгийн навч нь ногоон байснаа улаан болдог байх аа, цэцэглэсэн байсныг хараагүй юм байна, цэцэг нь их хөөрхөн товч шиг юм, их гоё тансаг харагддаг цэцэг шүү, шинэ жилээр гацуур модны доор тавьбал гоё зохьцох байх, админдаа баярлалаа амжилт хүсье.

  2. chimxej ugnu gj yaxiig xelj bgaa yum be xelj uguuch

  3. Тулга

    Гоё цэцэг шүү. Би Ээждээ бэлэглэж байсан. Шинээр ургаж байгаа навч нь улаан байж байгаад ногоордог. Нэг гэм нь навч нь их эмзэг дорхоноо уначихна…

  4. Admind bayarlalaa. Ene tsetsgiin ur haana zaragdaj baigaa bol. medeh bol helj tuslaarai.

  5. hi Ene tsetseg ih tesver muutai ym shig bn le Bi hyatad-s orj irsenees ni avaad, uheed bdg Bur 3n ch udaa avch uhuullee Hamg-n golni mash amarhan tsagaan erveehii gj hortond ortdog ym bnlee Terni yaj ch temtseed salahgui dee mash ih emchilgee hor hereglesen nemergui Tegeed l uhchihdeg ih sonion Odoo bur dahij avna tarina gj bodohoo b.san Ugni uzemjtei tsetseg l dee

  6. saya sarnai

    Saihan medee oruulsand bayarlala6 Bi bas iim tsetsegtei ih buusduh uymaa
    Yaj archlah vee NAdad tuslaach

  7. ch enhchuluun

    saihan tsetsegs bna bi odoonoos tsetsed tarj bgaa madad bgaa tsetseg n usan tsetseg, molhoo, hawtgai kaktus bdag ene tsetsegnees yaj olj awah we bi svhbaatar aimagt ajilj amdardag nadad tuslaach

  8. ch enhchuluunaa @ xayagaa vldeegeerei
    esvel
    bayaraasos yahoo messenger id
    bayaraasos@yahoo.com xayagaar xolbogdooroi

  9. Нээрээ энэ цэцэг тэсвэр муутай Арчилаад арчилаад байхад улам дор ороод л Уг нь гоё цэцэг даанч хэврэг

  10. suut ovs stestegiin urselgeeg yaldam stestegiin urselgeegeer solih hun baina uu

  11. Ene urgamliig 12 sard tarihad hamgiin tohiromjtoi.

  12. Tun sayahan poinsettia-tai bolson. Mash heregtei medeelel oruulsand ih bayarlalaa.

  13. ene tsetsgiin urselgeeg oor tsetsgiin urselgeegeer solix xun bwal xeleerei, nadaa ene tsetsgiin urselgee bol bgaamaa

  14. би л бн.

    сайн байцгаана уу? надад ийм цэцэг бга, бүр надаас өндөр ургасан мөртлөө орой хэсэг нь улааж өгдөггүй яах хэрэгтэй вэ хэлж өгч туслаач. Хөрсийг нь зүгээр л шороо хийсэн бгаа нь буруудсан бхаа. Янз бүрийн бордоо хийгээгүй бгаа мөртлөө л ургах дуртай, одоо надад 2 ч бга хурдан цэцэглүүлмээр бна мэддэг зүйлээ бичиж үлдээгээрэй баярлалаа.

  15. Iveel-d
    urselgee soliltsoyo hayagaa uldeegeech

  16. hi Delgeen,

    bi iim tsetsegteimaa….tsagaan amitan uurleed bhaar n say 5 sard tairalt hiij, bordootoi horsoor solison. odoo harin dongoj navch n urgaj bn . gehdee navch n nogoon urgaj bn. navch ulaan boloh bolov uu? ulaan bolgohiin tuld yaah estoi ve?

    minii mail: tseegiiya@yahoo.com

    • Ulaan navch gedeg maani ene tsetsegiin tsetseg ni gesen vgee / nogoon navch ni ulaan boldog ni/ tiim boloxoor xvleej bai . Xugatsaa ni boloxoor ulaan bolno oo. Tand amjilt xvseye.

  17. OK, bayarlalaa! Tand bas amjilt husie!

  18. Nadad ene tsetsegiig beleglesen umaa.archilgaagii ni medehgui bsiin.bayarlalaa.ene site-d saya l orj uzlee.saihan site bnaa.dandaa orj bnaa.turshlaga sudalj olon saihan tsetsegtei bolnoo

  19. enkhaa manai saitaar zochilsond bayarlalaa. baingiin zochilj baigaarai.

  20. ДӨШБАТ

    ЭНЭ ЦЭЦГИЙГ БИ УРЖИНАН ӨВӨЛ 2 САРД 11-Р ХОРООЛЛЫН ТЭНДЭЭС ГАДНААС ОЛСОН ЮМ . НАВЧ НЬ ХӨЛДӨӨД ЖИЖИГХЭЭН ГОДГОР МОД БОЛЧИХСОН БАЙСАН БОЛОВЧ НАДАД ИРЭЭД ХӨӨРХӨН БОЛЧИХСОН ОДОО НИЛЭЭН ӨНДӨР УРГАЖ БАЙГАА БОЛОВЧ НАВЧ НЬ НОГООН Л БАЙГААД БАЙХЫН. ХЭЗЭЭ ИЙМ УЛААН БОЛДОГ ЮМ БОЛ ОО?
    ХАРИН Ч ИХ ТЭСВЭРТЭЙ ЦЭЦЭГ ГЭЖ БОДООД БАЙГАА Ш ДЭЭ. БУСАД ЦЭЦЭГ ЦАГААН ЭРВЭЭХЭЙТЧИХСЭН БАЙХАД ЭНЭ Л ГАНЦААРАА ЭРҮҮЛ БАЙДАГ Ш ДЭЭ. ОДОО МАШ ГОЁ НОГООН НАВЧТАЙ БАЙГАА. ХАРИН ЭНЭ ЗУНЖИНГАА ЭЗГҮЙ БАЙХ ХОЙГУУР ОХИН МААНЬ УСЫ НЬ ИХДҮҮЛСЭН ҮҮ ЯАСАН БАС ЦОНХ НЭЭГҮЙГЭЭС БОЛООД ЖААХАН СУНАСАН БАЙНА. ТЭХЭЭР ДЭЭРЭЭС НЬ ТАЙРААД ҮРСЛЭГЭЭ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ЮУ? ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ

  21. goe medeelel hurgedegt bayarladag shuu. bi tanai sait aar bainga ordog Bi ih tsetseg taridag yum aa tegeed delgeeneer orj tsetsegiin archilgaa usalgaanii tsetsegiin medeelel mgl hel deer avahad saihan baidag yum amjilt delgeen-d

  22. Даваажаргал

    сайн байна уу?
    энд бичсэн зүйлс чинь сүүт өвс гэдэг цэцгийн тухай юм бол миний ургуулаад байгаа цэцэг биш болж таарах нь ээ. Миний сүүт өвс чинь иш нь өргөстэй, байнга цэцэглэдэг ш дээ.

    • сайнуу Даваажргалаа таны тарьж байгаа цэцгийг өргөст сүүт өвс гэдэг цэцэг байнэ. сүүт өвс, таны тарьж байгаа цэцэг хоёулаа сүүт өвстөн овогт багтдаг цэцэгс вм http://www.delgeen.com/archives/2222 өөрийн тарьж буй цэцгийн талаарх мэдээллийг эндээс үзээрэй

  23. зочин

    энэ цэцэгний маань голын мөчрөөс 2 мөчир гараад урт ургаад гонжийгоод байхын. Уул нь дээд навчнууд нь улаан болсон юмаа. Тайрахаар яадаг бол

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.