Нүүр » Цэцэг » Цэцгийн лавлах » Sprekelia – Спрекелия

Sprekelia – Спрекелия

June 2, 2017 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Цэцгийн лавлах

Нийтлэлийг 1,045 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

87971085025581

Sprekelia  – Спрекелия

Энэ цэцгийг  Jacobean Lily, Aztec lily, St. James’ Lily,  Mexican Fire Lily.гэж нэрлэх нь бий. Sprekelia  цэцэг нь Amaryllidaceae, овгийн дэд аймгийн цөөн тоотой байдаг төрөл зүйлийн  булцуут ургамал юм. Булцууны диаметр нь 5 см байдаг. Уугуул нутаг нь Төв Америкийн нутаг буюу Мексик улс.. XVI зууны үед Европ тивд нутагшуулан тарьж эхэлжээ. Жил  болгон цэцэглээд байдаггүй. 2-3 жилдээ нэг удаа цэцэглэдэг байна. Цэцэг нь улаан өнгөтэй навч нь нарийн зууван хэлбэртэй, дохиур нь их том байдаг. Цэцгийн урт 8-10 см. Хаврын сүүл сараас намрын эхэн сар хүртэл цэцэглэнэ. 30см орчим өндөр 15см өргөн ургана.

4c9d50

Хөрс

Ус сайн шингээдэг хөнгөн чанарын хөрс тохиромжтой. Хар шороо, том ширхэгтэй элс, навчит хөрс, хөвдийг ижил хэмэжээтэй байхаар тооцож хөрсийг бэлтгэнэ.  Керамик сав тохиромжтой.

5d07d5

Усалгаа

Хөрсний өнгөн хэсэг хатсаны дараа усалгааг хийнэ. Ид ургалтын үед нь сайн услана. Хөрс үл мэдэг чийгтэй байхаар бодож усалгааг хийгээрэй.

8289ef

Дулаан

Ид ургалтын үеийн дулаан нь 25-27 ° C өвөл амралтын үед нь     12-13 ° C дулаантай байлгана. Агаар хэт халуун хуурай үед навчийг өглөө оройдоо шүршиж өгнө.

aa7f71

Гэрэл

Зун хавартаа хагас сүүдэрлэг гэрэл тусахаар газар байрлуулна. Зүүн болон баруун тийшээ харсан цонх тохиромжтой. Өвөлдөө  урд тал руу харсан цонх тохиромжтой.

Flor de lis2

Хортон шавьж

Хортон шавьжанд нэг их өртөөд байдаггүй.

Flor de lis3

Бордоо

Ид цэцэглэлтийн үед нь сард нэг удаа цэцэглэдэг цэцэгэнд зориулсан шингэн бордоогоор бордоно.

b825c8cf5ad4

Үржүүлэх ба шилжүүлэн суулгах

Үрээр тарьж үржүүлж болно. Хавар шилжүүлэн суулгахдаа  булцууг салгаж үржүүлж болно. Залуу ургамлыг жил бүр  том ургасан цэцгийг 2 жилдээ савыг томруулан суулгана.  Булцууны диаметрээс томгүй өндөр нарийн шавар саванд тарих нь тохиромжтой..

images (1) imagesSprekelia_FormossissimaMexico1 sprekelia-2s sprekeliaformosissimaherb1 SprekeliaOrientRed

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс: ,
 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.