Нүүр » Цэцэг » Цэцгийн лавлах » Monstera deliciosa

Monstera deliciosa

May 18, 2017 | Бичсэн: Ц.Энхбаяр | 169 уншсан  Ангилал: Цэцгийн лавлах

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

e93f2e2db219d37ad083e94c6a21c017

Monstera deliciosa цэцгийн уугуул  нутаг нь Төв Америк, Мексикийн халуун чийглэг бүс. Swiss cheese, Hurricane plant энэ нэрээрээ хүмүүүст илүү танигджээ.. Латин буюу шинжлэх ухааны хэллэг нь M. deliciosa. Araceae – овогт багтдаг цэцэг. Энэ цэцэгний навч нь гялалзсан ногоон өнгөтэй, том далбагар  нарийн хээ гарган хайчилсан мэт  гүн   хуваагдаж салбарласан зарим хэсэгтээ нүхтэй өвөрмөц бүтэцтэй байдаг. Monstera нь тасалгааны нөхцөлд цэцэглэх нь ховор байдаг байгаль дээр цэцэглэг бөгөөд цэцэг унасны дараа жимс гардаг.

06f292db50def5b91c6b330a376c14fb

Арчилгаа бага шаарддаг, өндөр том ургадаг  олон жил насалдаг мөнх ногоон ургамал бөгөөд оффис, зочид буудал, том өрөө тасалгаанд чимэглэлийн зориулалтаар өргөн ашиглагддаг.  Байгаль дээр  агаарын үндэсээрээ өндөр мод ороож ургадаг ургамал учир та тасалгаанд тарихдаа авирч ургах тулгуур, тор бэлтгэж өгөөрэй.Онгон байгаль дээр 20м хүртэл өндөр ургах ба навчны урт 50-70 см хүрдэг.

9abf08f5e525d3fb857e711012bc7788

 Хөрс

 Хүлэрт хөрс, ялзмагтай ширгэн хөрс, навчит хөрс, элсийг ижил хэмжээтэй хольж ус сайн нэвтрүүлдэг хөнгөн хөрс бэлтгэнэ

9fab043ab734920de6de2bc0fe60c213

 Дулаан

 Дулаан орчинд дуртай ургамал. Зундаа 25-27 ° C өвөлдөө 16-18 ° C Бүх л төрлийн цэцэг навчаараа амьсгалдаг тул навчан дээр тогтсон тоосыг чийгтэй зөөлөн алчуураар арчиж өгнө. Хааяа бүлээн устай шүршүүрт оруулж болно. / хөрсөнд ус хүргэхгүйгээр зөвхөн навчийг нь/ Хэт халуун хуурай агаарт дургүй тул өрөөнд чийглэг орчныг бүрдүүлэх хэрэгтэй.

3450626-Monstera-deliciosa-floral-background-Stock-Photo-monstera

 Гэрэл

Хагас сүүдэрлэг орчинд дуртай. Нарны гэрэл ихэдвэл навч шарлах үзэгдэл ажиглагдана.

bedd8f4b94c8fd2c19e5a9e30e283e4d

 Усалгаа

Хөрсийг хэт чийгтэй биш байнга бага зэргийн чийглэг байхаар бодож усалгааг хийнэ. Хөрсийг хэт хатааж болохгүй. Агаар хуурай халуун үед навчийг нь шүршиж мөн долоо хоногтоо нэг удаа навчийг нь чийгтэй алчуураар арчиж  өгнө

c345145916536f1c6c3969460bc2e95d

 Үржүүлэх

Агаарын үндэсээр дамжуулан ургуулах боломжтой. Агаарын үндэсийг мөчиртэй хамт тайрч   үржүүлж болно

M/45/13 Monstera deliciosa

 Бордох

Ид ургалтын үе буюу хавар зуны улиралд сард нэг удаа навчит ургамалд зориулсан шингэн бордоогоор бордоно.

plant14

Шилжүүлэн суулгах

 Хоёр жилдээ савыг бага зэрэг томруулан шилжүүлэн суулгалт хийнэ.

e1c02304c35921e2c324261701cf0983

 Гарах хүндрэлүүд

Навч шарлаад байвал усалгаа ихэдсэн байх талтай,  эсвэд бордоо дутагдсаны шинж юм.Халуун хуурай агаартай үед чийгшил дутагдвал навч ирмэгээрээ борлож, дотогшоо хуйлардаг. Энэ цэцэгний навч нялх үедээ жирийн цэцэгний адил харагдах бөгөөд томрохоороо навч нь салбарлаж нүхтэй болдог. Хэрвээ навч томорсон ч хуваагдаж салбарлахгүй бол гэрэл усалгаа дутагдах, тэжээл шаардаж буйтай холбоотой байж болно.Агаар  халуун хуурай үед аалзан хачигтах эрсдэл өндөр байдаг тул навчны дотор талыг байнга шалгах хэрэгтэй.

 e93f2e2db219d37ad083e94c6a21c017

Шилжүүлэн суулгах, мөчрөөр үржүүлэх, арчилгааны талаар доорх видео хичээлээс дэлгэрэнгүй үзнэ үү.

s-l1600 (1) s-l1600 Split-Leaf-Philodendron-in-Gift-Box s-l500 (1) s-l500 (2) s-l500 (3) s-l500


 

 

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс:
 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.