Нүүр » Цэцэг » Цэцгийн лавлах » Pahistahis – Пахистахис

Pahistahis – Пахистахис

May 4, 2017 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Цэцгийн лавлах

Нийтлэлийг 1,107 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

by_just_chaos

Энэ цэцгийн уугуул нутаг нь Америк тивийн халуун бүс нутаг буюу Перу улс.. Acanthaceae аймагт багтдаг цэцэг.Англи нэршил нь Pahistahis буюу шар Pachystachys lutea, Оросоор  Пахистахис  Латин нэршил нь Pachystachys Nees гэж нэрлэдэг. Мөн golden candle, shrimp plant  гэж нэрлэх нь ч бий. Олон наст бутлаг ургамал. Дээшээ 50 см орчим өндөр ургадаг.навч нь 10 см урттай, хар ногоон өнгөтэй байдаг. Цэцэг нь цагаан, шар өнгөтэй байдаг. Олноор нь нэг саванд суулгавал илүү гоёмсог харагддаг. Хаврын сүүл сараас намрын сүүл сар хүртэл тасралтгүй цэцэглэнэ.

1_7

Хөрс

Ус сайн нэвтрүүлдэг хөнгөн чанарын хөрс тохиромжтой. 2% нь хар шороон хөрс, 1% навчит хөрс, , 1% хүлэрт хөрс, , 1% нь элс байхаар бодож хөрсийг бэлтгэнэ.

1ab421

Дулаан

Зундаа 18-20 ° C өвөлдөө 14 ° C – ээс доошгүй дулаантай байлгана. Агаарын хэт хуурайшилттай үед навчийг шүршиж өгч болно. 14 хоногтоо цэцэгний навчийг чийгтэй зөөлөн даавуугаар арчиж цэвэрлэнэ.

2bb22a

Гэрэл

Энэ цэцэг нь гэрэлсэг ургамал гэхдээ  нарны шууд тусгал тусах газар тавьж болохгүй. Хагас сүүдэрлэг гэрэлтэй газар тохиромжтой

8f8842

Усалгаа

Хавар зуны улирал буюу ид ургалт цэцэглэлтийн үед усалгааг сайн хийнэ. Өвөл өнгөн хөрс нэлээд хатсаны дараа усалгааг хийнэ. Хөрсийг хэт хатааж болохгүйг анхаараарай. Намрын сүүл сард цэцэгний навч гундаж амралтын байдалд орно. .

625ff6

Бордоо

Тасалгааны цэцэгт зориулсан шингэн бордоогоор 4- өөс 8-р сарын хооронд 14 хоногт нэг удаа бордоно.

10515

Шилжүүлэн суулгах

Шилжүүлэн суулгалтыг жил бүр хаврын  улиралд хийнэ.

0ab7860cafc1

Үржүүлэх

Мөчирний тайрдасаар үржүүлнэ. Мөчрийн урт  10-15 см байна. Цэцэгний орой болон дунд хэсгийн мөчрийг тайрч үрслүүлэх нь тохиромжтой. Мөн булцууг хувааж үржүүлнэ.

Chimonobambusa-pachystachys_BS-0658_07_seeds+seed-germinating+seedling_994x970 c9471b591d25DSC02064 äåòî÷êè dom_PachystachysLuteaOrlandoA533-1113081gk bbab4f by_just_chaose137bb images jcs-pachystachys-lutea-46992 kartinka52 P4143778Pachystachys spicatapachystachys-274 pachystachys-276 pachystachys-lutea-lollipop-plant

Post to Twitter Post to Facebook Post to MySpace


 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.