Нүүр » Цэцэг » Цэцгийн арчилгаа усалгаа » Тасалгааны ургамалд зориулсан байгалийн гаралтай бордоо

Тасалгааны ургамалд зориулсан байгалийн гаралтай бордоо

September 28, 2010 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Цэцгийн арчилгаа усалгаа

Нийтлэлийг 20,525 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace


Оросын цэцгийн сайт дээр гарсан гэрийн нөхцөлд тасалгааны цэцгийн бордоо хэрхэн бэлдэж болох вэ ? гэсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна. Энэхүү нийтлэлийг орчуулж өгсөн Бадрал (www.103.mn сайтын админ) найздаа баярлалаа.

Тасалгааны ургамалд зориулсан бордооны талаарх нийтлэл олон бий. Гэвч ургамал нь химийн гаралтай бордооноос шим тэжээл  авч байдаг ч саванд бордоход эдгээр нь хангалтгүй байдаг. Мэдээж бэлэн хөрс худалдаж аваад шилжүүлэн суулгахдаа саванд нэмж болох ч нэртэй, шалгагдсан үйлдвэрлэгчдийн бэлдсэн хөрснөөс хүртэл элдэв хортон шавьж илэрдэг. Ингээд ч зогсохгүй элдэв хогийн ургамлын үр ч гарч ирэх нь цөөнгүй. Ийм болохоор би хоёр жилийн өмнөөс эхлээд өөр “альтернатив” төрлийн бордоог туршин үзэж эхэлсэн юм. Ийм бордоо нь ядаж л хортой амьтан байдаггүй. Тэгэхээр би бордоо болон хөрсний бүтэцийг сайжруулах зорилгоор “галын өрөөний хаягдал” гэж нэрлэгддэг зүйлсийг ашиглаж байсан туршлагаасаа хуваалцахыг хүссэн юм.

Цай, байхуу ба  кофений шаар

Цай, байхуу, кофений шаар зэргийг ашиглахад өөрийн гэсэн давуу талтайн адил сул талуудтай. Давуу тал нь гэвэл шүлтлэг хөрсийг саармагжуулж өгнө. Сөрөг тал нь гэвэл хөрсөнд патч/шимэгч, нэмэлт, байгаа бол тэдгээрийг хэт хурдан тархах суурь болж өгнө. Тиймээс тийм зүйл байхгүй үед л хэрэглэж болно. Цайны шаарыг том хэмжээний саванд суурьлуулж өгөхдөө эхлээд савны ёроолд керамзитын дэвсэж өгнө, дээрээс нь бага зэрэг цайны шаарны давхарга хийгээд хэсэг хөрс бүхий ургамлыг суулгана. Ингэж суулгасан шаар нь хөнгөн хөрсөнд богино хугацаанд хувиран өөрчлөгддөг.  Үүнээс гадна ургамлын гаралтай хаягдал нь хөрсөн дэх чийгийг хадгалж өгдөг үүрэгтэй. Гэвч цай, кофений шаарыг бүрэн хэмжээгээр бордоо гэж нэрлэж болохгүй бөгөөд хөрс дүүргэгч гэвэл илүү оновчтой болох байх.

Өндөгний хальс

Өндөгний хальс нь гол төлөв кальцийгаас бүрддэг. Кальци нь бордоо мөн ч гэлээ азот, фосфор, калитай адил нэн тэргүүний ач холбогдолтой биш юм. Сайтар нунтагласан өндөгний хальсийг эрдэсийн бордоотой хамт хийхэд их зүгээр байдаг. Учир нь эрдэсийн  бордоонуудын дийлэнх нь хөрсний хүчиллэгийг нэмэгдүүлээд байдаг. Иймд өндөгний нунтгалсан хальстай хамт хийхэд хөрсний хүчиллэг нэмэгддэггүй нь ихээхэн том давуу тал болдог. Гэхдээ өндөгний хальс их удаан задардаг/ялзардаг болохоор хяналт сайн тавьдаг байх хэрэгтэй. Суулгац хийхдээ хөрсөнд их хэмжээгээр хийвэл томат, баклажан, перец болон бусад бүх суулгацын ургалтанд сайнаар нөлөөлдөг. Тэгэхээр нунтаглсан өндөгний хальс нь нас бие гүйцсэн ургамлын бордоо юм.

Сонгины хальс

Сардаа нэг удаа урьдчилан сэргийлэх ариутгалын журмаар сонгины хальсны хандаар хөрсийг усалж байх хэрэгтэй. Сонгины хальсны хандны химийн нарийн томъёог нь мэдэхгүй ч гэлээ ямар ч л байсан дийлэнх ургамлууд бүрэн хэмжээгээр бордоо болгон хүлээж авдаг гэдгийг мэдэж байна. Хандыг бэлдэхдээ сонгины хальсыг 1,5 литр буцалмаг усанд хийгээд хэдэн минут буцалгасны дараа 2 цаг дэвтээгээд шүүнэ. Дараа нь  1,5 литр цэвэр усаар шингэлээд шүршдэг.

Жүржийн хальс

Жүржний  хальсыг /манайхан бол апельсин гэвэл сайн мэдэх байх/ сонгины хальсны адилаар шүрших зорилгоор ашигладаг. Бүр тодорхой ярьвал аалзан хачигны эсрэг шүршлэг болж өгдөг. Хандыг бэлдэхдээ жүрж бэрсүүт жүрж /апельсин, мандарин/ -ийн хатаасан шинэ хальсыг 1,5 литр халуун усанд хийж хагас өдөр дэвтээгээд шүршдэг. Мартаснаас ингэж шүршихэд дараа нь тархах үнэр нь ч их гоё байдаг.

Бусад зүйлс

Цагаан будаа, вандуй , арилгасан төмс, гурвалжин будааг угаасан усаар тасалгааны ургамлыг угаадаг гэж би уншиж байсан. Яахав ургамалд хэрэгтэй байж болох ч бодит үр дүнг нь би лав ажиглагүй. Наран цэцгийн үрийн хальсыг дренаж хийх/илүүдэл чийгийг гадагшуулах суваг гаргах зорилгоор хэрэглэхэд зүгээр ч гэлээ энэ арга нь талбайн тарилгын нүхний ялзмагтай хөрсийг бордоход илүү тохиромжтой санагдсан.

Дүгнэлт

Энэ бүх байгалийн гаралтай гэж болох зүйлсийг тасалгааны ургамлын бордоо болгон ашиглаж үржил шимтэй хөрсийг бүрэн орлож чадахгүй. Гэхдээ ямар ч байсан гал зуухны хаягдал гэж болох эдгээр зүйлсийг бордоо болгон ашиглах боломжийн талаарх туршлагаасаа хуваалцан, мэдээлэл солилцоно гэдэгт найдаж байна.

Post to Twitter Post to Facebook Post to MySpace


 

26 Сэтгэгдэл байна - “Тасалгааны ургамалд зориулсан байгалийн гаралтай бордоо”

  1. Өдөр тутмын байнгын хэрэглээний зүйлс бас цэцгэнд хэрэгтэй байдаг юм байна, зарим цэцгийг лимоны шингэрүүлсэн шүүсээр усалхад сайн байдаг гэж сонссон жишээ нь гардения цэцэг лимонд их дуртай гэсэн шүү, админдаа баярлалаа

  2. bayarlalaa. Saihan medeelel bna.

  3. Сэдвийн нүүрэнд байгаа цэцгийн алдар нэр хэн вэ?

  4. Thanks. Baihuu tsainii uldegdel handiig hursun deer ni taraaj devsvel boloh bolov uu

    • Болохгүй. Шороотой нь холихгүй бол хөгз үүсдэг юм шүү

    • мөнгний мод гэдэг/халбаган кактус/-ний навч нь нимгэрээд зөөлөн нэгл уравгар болоод байх юм яах уу бордоогоор бордвол ямар бордоогоор бордох вэ

  5. Bayarlalaa. Nad shig tsetseg tarij ehlej bgaa hund bol medehed iluudehgui , hereglegdeheer medeelel bna . 🙂

  6. bayarlallaa unetei sanal bn

  7. кактусийг юугаар бордох уу???

  8. Bayarlalaa saihan zuvulgoo ugsund.Tasalgaanii tsetsegt eldev horton uuseh geed baidag uuniig yaj engiin argaar ustgah be?

  9. bayrlalaa saihan zoblolgoo b.na

  10. zuzaahaig yaj tsetsegluuleh uu? Helj ogooch humuusee please.

  11. sain bainuu tanai saitad ih bayartai bnaa ih saihan inergitei saihan baidag yum ,bi odoonoos l tsetseg tarij ehleh gej baigaa yumaa,tegeed zuwluguu awah gesen yum hariug ni yawuulj ugch tuslaach …Bi + goyomsog tsetsegtei kufeya,kaktus,mungnii tsetseg zuzaahai,saraan,edgeer tsetsegnuudiig tarih gej baigaa tus burdee yaaj ursluulj suulgadag yum bol suulgasaniihaa daraa yaaj archilj baihaw geed zuwluguu awah gesen yumaa ta naraasaa tuslamj husej bainaa….

  12. Jijig yalaanuud niseed baih um yaj ustgah ve. Bas hursnii ungun heseg ni tsagaaraad sharlad
    baih um ene bas uniih ve.Helj ugch tuslaach.

    • hi. yalaa nisne gedeg ni hursund ni tsagaan avgaldainuud urjeed, ter ni yalaa bolson gesen ug. Yalaa bolsonoos hoish ustgah ni yarvigtai, tiimees engiin yalaag ustgadagtai adilhan tsohij ustgana. Xarin avgaldai baihad ni ustgah heregtei.
      Bi huvidaa zarim argatai. 1-g ni huvaaltsay.
      Ulaan tamxiig usand handlaad, teruugeeree hursiig ni uslah heregtei. Ulaan tamxi busad tamxinaas sain baidag. Tamxi ni uuruu urgamal uchraas urgamald yamar ch nuluugui.
      Xarin xurs ni tsagaaraad sharlaad baigaa bol krantnii usaar usalsan gesen ug. Krantnii us ni xlor ixtei, zatuulagtai baidag. tiimees krantnii usaa dor hayj 1 honuulaad uslah heregtei.
      Navch ni sharlaad baigaa bol us ni taarahgui bna gesen ug, tehdee urgamlaasaa hamaaraad uur uur baidag. Erunhiiduu us ni ihedeheeree navch ni uzuureesee sharladag.
      Za amjilt

  13. Хөрсөө ариутгаж бай. Дэлгүүрийн хөрсөнд хүртэл элдэв өт, хорхой, ялаа дүүрэн байдаг юм.
    Нисэж буй ялааг жирийн ялаа шиг л устгана даа. Харин улаан тамхины аргыг сонсож байсан юм байна.
    Анх суулгах хөрсөө шалз халуун усаар шалбаатал нь усал. Бүх авгалдай алга болнодоо.
    Микроволновая печь буюу богино долгионы зууханд сайн гялгар уутанд хийгээд 3-4 минут эргүүлчих. Бас үхдэг юм.

    Би наад ялаатай чинь бүтэн өвөл зовсондоо. “Ялзмаг” гэсэн ууттай зүйл дэлгүүрээс аваад ажлынхаа цэцгүүдийг янзаллаа гэсэн чинь ажил дээрээ өвөлжингөө дэлэнч нисгэв. Басхийгээд л тас тас хийтэл 2 алгаараа бяцлах гэж оролддог байв. Хамт ажилдаг хүмүүсээ ч зовоосондоо.

    Шороогоо бүүр солиж чадахгүй бол тур зур цэцгээ гаргаж аваад үндэсийг нь сайн угаагаад, дээрх тамхины уусмалд 20-30 секунд дүрчих.

    Тэр хооронд нь саванд үлдсэн шороог дээрх аргуудын аль нэгээр ариутга. Авгалдайнууд нь устаад, шинээр ялаа гарахгүй. Залхууралгүй хийгээрэй. Гэрт ялаа нисгэж байхаас л дээрдээ.

    • Сайхан зөвлөгөө байна шүү. Баярлалаа Маяа. 9сард хөдөө яваад иртэл цэцэгнүүд маань жижиг хар өнгөтэй ялаагаар дүүрчихсэн байсан. Бараг л хамар амруу орох гээд үнэн аймаар. Сармис тавиад, усалгааг багасгаад, сүүлдээ хор авч цацаад нэмэргүй байсийн. Хагас бүтэн сайнаас зөвлөгөөг чинь туршинаа

  14. зочин

    хэрэгтэй сайхан зөвлөгөөнүүд уншлаа би шинэхэн цэцэгчин мэдэхгүй юм их гарна.Уншаад л байгаа шүү. Амжилт

  15. bi ch onoodor heden tsetsgee gaduur zardag ylzmag bordoogoor bordchihloo minii tsetseguud sn urgahgui bn uu gj bodogdood bn heden tsetseg ursluuleh gsn undeslej ogohgui yumaa sar garan usand bn yaj undesluuleh be tuslaach shuud horsond suulgaj boloh bolov uu

  16. huushee tseenee, ter yalzamgaa butsalsan usaar ariutgadag gesen shu, manaihaar duuren yalaa niseed diiledhgui bgaa yum ,tegsen ter yalzamgnaas genee, shuud l hursund n hutgaad hiisen chin buruu gene. chuham zugeer duuren avgaldai bgaa gej unshaad.
    harin ter hursund suulgah tuhai http:boditsetseg.blogspot.com gedeg blogoos unshval deer bh shuu

  17. Hi goodaliig yaj tsetsegluuleh wee yamar bordoo heregleh weeeee Minii goodali awaad 3,4 n jil bolj bgaa ch neg ch tsetsegleegui zugeer l tom tom nawchnuud bolood bh yum

  18. sn baitsgaana uu ta buhend ene odriin mend hurgie aajiitai xariltsax utasnii dugaar meddeg xvn baival xeleed uguuch pls

  19. сайн байна уу, заавал хариулаарай, усанд ургуулж байгаа хулсыг хэрхэн бордох вэ, дээрх аргаар бордож болох уу?

  20. Bi sayahanaas tsetseg tarij ehelj bga yum l da .tsetsed maani neeh saglaihgui deeshee l urgaad bh yum zugeer u?yamar neg yum shaardlagatai yu?az jargaliin tsetsgiig yaj archlah u?tsetsgiin sharlasan navch uhsen tsetsgiin tasalj hayaj bh yostoi yu

  21. Sain baina uu? Har shoroo hurgelteer zardag hun bgaa bolow uu? namar ug ni yawaad bsn utas ni olddogguie

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.