Нүүр » Цэцэг » Цэцгийн лавлах » Цахилдаг – Iris – Ирисы

Цахилдаг – Iris – Ирисы

January 16, 2017 | Бичсэн: Ц.Энхбаяр | 773 уншсан  Ангилал: Цэцгийн лавлах

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

BigBlueEyes-SDB

Монголоор Цахилдаг, Англиар Iris, Оросоор Ирисы гэж нэрлэдэг.  Шинжлэх ухааны хэллэг нь Iris Germanica. 260-300 орчим төрөл зүйлтэй олон наст булцуут ургамал. Нэг булцуунд 3-10 орчим хавтгай сэлэм хэлбэрийн навч ноогддог. Навч нь 15см орчим өндөр ургана. Ягаан улбар шар, цэнхэр, ягаан, цагаан, холимог өнгийн цэцэгтэй.цэцэгний диаметр нь 5 – 15 см байна. Ихэнх төрөл зүйл нь зуны эхэн сард цэцэглэх ба зарим төрөл зүйл нь зуны сүүлээр цэцэглэнэ.

iris-flower-4

Эрвээхэй болон соно бялзуухайн хамгийн их дурладаг цэцэг юм. Цахилдаг цэцгийг цэцэрлэгт хүрээлэн болон гэрийн нөхцөлд чимэглэлийн зориулалтаар өргөн ашигладаг. Iris Germanica гэдэг төрөл нь хамгийн өндөр буюу 25-28 см орчим ургана. Цэцэг унасны дараа бундуун дотор жимс буюу үр үүсч хэсэг хугацааны дараа  бундуу гурван тийш задрах ба   бундуу болгонд олон тооны үр үүссэн байна.

183 iris bleus

Хөрс

Хүлэрт хөрс, цэцэрлэгийн үржил шимт хөрс, элсний холимог бүхий ус сайн нэвтрүүлдэг хөрс тохиромжтой.

45012-1__30895_zoom

Гэрэл

Гэрэлсэг ургамал. Гэхдээ хагас сүүдэрлэг гэрэлтэй орчинд сайн ургана. Гэрэл дутсан тохиолдолд цэцэглэхгүй байх талтай.

blue iris

Усалгаа

Бусад булцуут ургамлын адил усалгааг хийнэ.

dewonaflower

Үржүүлэх

Булцууг хувааж үржүүлнэ. Хаврын  эхэн сард 3 -4 жил болоод эх булцууг тойрсон жижиг булцууг салган авч өөр саванд шилжүүлэн суулгана. Мөн үрээр ургуулж болно.шинэ булцууг салгасны дараа навчинд зурагт харуулсны дагуу тайралт хийнэ. энэ нь залуу булцуу хурдан сэргэхэд тустай.

blue-iris

Бордох

Хаврын эхэн сараас намрын сүүл сар хүртэл цэцэглэдэг цэцгийн бордоогоор бордоно.

Iris cristata0001 iris_douglasiana_lg iris_lacustris_lg iris-flower-10 iris-flower-11 iris-flower-12 SIP943909-3_082305.jpg.rendition.largest.550 SIP943913_082305.jpg.rendition.largest.550 sm_wild4iris bleu 01 Irises Large iris-flower-2 iris-flower-4 iris-flower-5 iris-flower-7 iris-flower-8 iris-flower-13 kimono1 MARKSMAN-Aitken_SDB PurpleIrises Siberian_Iris_Iris_sibirica_Flower_Closeup_2520px SIP943909-1_082305.jpg.rendition.largest.550 SIP943909-2_082305.jpg.rendition.largest.550wildiris

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс: , ,
 

Нэг сэтгэгдэл байна - “Цахилдаг – Iris – Ирисы”

  1. Ч.Пүрэвмаа

    цахилдаг нь цэцэглээгүй байхдаа ч гоё үзэсгэлэнтэй цэцэг шүү.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.