Нүүр » Цэцэг » Цэцгийн лавлах » Сарнахай – Crinum – Кринум

Сарнахай – Crinum – Кринум

September 16, 2016 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Цэцгийн лавлах

Нийтлэлийг 1,563 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

dddc25122a847cebc5b8da70bcf07983

Монгол нэршил нь Сарнахай, Англи нэр нь Crinum Оросоор Кринум Латинаар Crinum L. гэж нэрлэдэг.  River  lily, veld lily (Eng.) гэж нэрлэх нь ч бий.  Энэ цэцгийн уугуул нутаг нь Өмнөд Африкийн халуун бүс . Амариллис / Amaryllidaceae/ овогт багтдаг гоёмсог шүхэр маягийн баг цэцэгтэй олон наст булцуут ургамал юм. Нэг булцуунаас зузаан, сэлэм хэлбэртэй ногоон өнгөтэй 9-12 навч гарна. Навч нь 1м орчим урт ургана. Цэцгийн өндөр нь хоолойн хамт 17-18 см өндөр байх ба нэг дэлгэрэхдээ 9-12 ширхэгээр баг цэцэг бтлон дэлгэрэх ба диаметр нь 15-20 см  цагаан, ягаан, улаан, холимог өнгийн цэцэгс гардаг.  Бусад Амариллисын овгийн цэцэг дотороо  цэцэг нь хэмжээгээрээ томд тооцогддог.

0_5978f_64e5d94e_L

Онгон зэрлэг байгаль дээр байдаг 160 гаруй төрөл зүйлийг нь одоогоор эрдэмтэд олж тогтоогоод байна. Голдуу 7-9 сарын хооронд цэцэглэдэг. Ургамал  амрах үед цэцэг өөрөө навчаа гөвж тайван байдалд ордог. Хүлэмжинд тарихад сайн ургадаг.

24

Хөрс

2% хар шороон хөрс, 1% навчит хөрс, 1% бордооны холимог, 2% элс, хүлэрт хөрс байхаар бодож хөрсийг бэлтгэнэ. Хусны нүүрс бага зэргийг хольж болно.

2772_pd2016208_3

Дулаан

Ид ургалтын үе буюу хаврын эхэн сараас зуны сүүл сар хүртэл өрөөний дулаан 17-20 ° C харин ургамал амрах үед өрөөний дулаан 8-10 ° C байх нь тохиромжтой. Нар жаргасны дараа эсвэл мандахаамс өмнө навчийг усаар шүршиж зөөлөн чийгтэй даавуугаар арчиж болно. /дулааны улиралд/

117518811.sADVd4Ta.TheEndoftheRainbow72

Гэрэл

Нарны шууд тусгал тусах газраас хол гэрэл сарнисан газар цэцгээ тавих нь тохиромжтой.

crinum2

Усалгаа

Ид ургалтын үе буюу хаврын эхэн сараас зуны сүүл сар хүртэл  хөрсний өнгөн хэсгийг үргэлж бага зэргийн чийгтэй байхаар бодож усалгааг хийнэ. Усалгааг ихдүүлж болохгүй гэдгийг анхаараарай. Усалгаа ихэдвэл булцуу ялзарч цэцэг үхэх аюултай. Цэцэг амрах үед усалгааг багасггах ба булцуунд бага зэрэг чийг өгөхөөр тааруулж усалгааг хийнэ.

0566e33000de

Бордох

14 хоногт нэг удаа цэцэглэдэг цэцэгэнд зориулсан шингэн бордоогоор бордоно.

113165948504f007163275

Үржүүлэх ба жилжүүлэн суулгах

3-4 жил болоод  хавар цэцэг сэргэхээс өмнөхөн шилжүүлэн суулгалтыг хийнэ. Цэцгийг    булцууг хувааж үржүүлнэ.Цэцгийг шилжүүлэн суулгах үеэр том жижиг төрөл бүрийн булцуу гарах ба жижиг булцуунууд 2-3 жил болж байж цэцэглэдэг тул та томоос нь сонгон таривал тэр жилдээ цэцэглэнэ.

600x600_Crinum pendunculatum 4

Жижиг булцууг 9 -12 см диаметртэй саваанд суулгах ба дараа жил нь савыг бага зэрэг томруулна. Булцууг салгах үеэр булцуу эсвэл үндэсийг шалбалах эсвэл гэмтээсэн бол тэр хэсэгт нь  модны нунтаг нүүрс түрхээрэй.  Мөн муудаж харласан үндэсийг цэвэрлэж хаяна.

crinmacow crinum Crinum_lineare_Umbel_CM crinum_moorei crinum2 (1) crinum2 Crinum-amoenum Crinum-Ellen-Bosanquet-709608 crinum-marcelle-sheppard-by-roy-works-1-600w crinum-marcelle-sheppard-by-roy-works-2-600wdddc25122a847cebc5b8da70bcf07983 DSCN0763 EllenBWithCrape Fall Garden October 16 2009 021 images (4) IMG_1212 lineare_crinum_1 spider-lily-crinum-asiaticumcrinum-'marcelle-sheppard'-hyb-from-roy-works


Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс: , ,
 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.