Нүүр » Цэцэг » Цэцгийн арчилгаа усалгаа » Тасалгааны цэцэгний навчийг хэрхэн цэвэрлэх вэ ?

Тасалгааны цэцэгний навчийг хэрхэн цэвэрлэх вэ ?

July 28, 2010 | Бичсэн: Ц.Энхбаяр | 38,632 уншсан  Ангилал: Цэцгийн арчилгаа усалгаа

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Тасалгааны ургамал навчаараа амьсгалж, мөн гэрэл дулааныг хүлээн авч байдаг. Энийг зарим хүмүүс огт мэддэггүй бөгөөд тасалгааны цэцэгэнд ус бордоо байхад л сайхан ургана гэсэн буруу ойлголттой байдаг. Тасалгааны ургамал нь хязгаарлагдмал битүү орчинд салхи агааргүй , шороо тоостой орчинд байдаг учир бид навчийг нь цаг тухай бүр нь цэвэрлэж өгч байх нь зүйтэй юм.Тасалгааны цэцгийн навчин дээр тоос шороо, тос, агаарын бохирдолоос үүссэн янз бүрийн хог гэх мэт зүйлс тогтсон байдаг.  Үүнээс болж нарны гэрлийг хангалттай хүлээн авч шим тэжээлээ авч  чаддагүй учир ургалт өсөлт нь мууддаг байна. Онгон байгальд ургаж мод бут цэцэгсийн навчсыг борооны ус, салхи буюу байгаль өөрөө цэвэрлэдэг байна. Хэрвээ та өөрийн тарьж буй цэцэгсээ онгон байгальд байгаа мэт цэвэр үзэмжтэй байлгаж цэцэгсээ сайхан ургуулахыг  хүсвэл доорх зөвлөгөөг уншина уу.

1.  Чийгтэй зөөлөн цаас эсвэл чийгтэй зөөлөн даавуугаар навчыг цэвэрлэж болно. Ингэхдээ зүүн гараа навчин доогуур оруулан барьж баруун гараараа навчны уг талаас гадна  тал руу зөөлөн арчиж тоосыг нь  авна.Дотор гадна тал хоёрыг нь заавал хамт цэвэрлэнэ шүү гэдгийг битий мартаарай. Энэ цэвэрлэгээ нь Сараана, Луу мод гэх зузаан өргөн навчтай цэцэгсийг цэвэрлэхэд тохиромжтой арга юм.2. Хурц үзүүртэй болон өргөстэй навчсыг цэвэрлэхдээ савханд чийгтэй цаас эсвэл зөөлөн даавууг ороож резинээр бэхлэн цэвэрлэнэ. Жижиг эмзэгхэн навчыг чийгтэй хөвөнгөөр зөөлөн арчиж цэвэрлэнэ. Энэ төрлийн цэцэгс Угсаргана гэх өргөст навчтай кактусын төрлийн ургамлууд багтана.

3.  Кактусыг цэвэрлэхдээ зөөлөн үстэй сойз ашиглаж цэвэрлэнэ. Өргөстэй үзүүртэй навчыг зөөлөн үстэй бийрээр цэвэрлэх нь тохиромжтой байдаг. Кактус болон шүүслэг ургамлын тоос цэвэрлэхэд илүү амархан байдаг. Их удаж хатсан тоос шороог шүдний чигчлүүр ашиглан цэвэрлэж болно.

4.  Навчинд нь ус хүргэж болдоггүй баримгана, нил гэх мэт навчин дээрээ үстэй цэцгийн навчыг цэвэрлэхдээ усан будгийн зөөлөн үстэй бийр, эсвэл нүүрний энгэсэг түрхдэг зөөлөн парлоноор цэвэрлэж болдог. Мөн үл ялиг чийгтэй парлон болон зөөлөн даавуугаар арчиж болно. /эдгээр цэцгийн навчинд ус хүрвэл амархан харлаж мууддаг гэдгийг анхаар/Цэвэрлэх үедээ болгоомжтой цэвэрлэхгүй бол эдгээр цэцгийн навч,иш их эмзэг амархан хугардаг гэдгийг анхаараарай. Тоос цэвэрлдэг өдөн цэвэрлэгчээр цэвэрлэж мөн болно.

5. Бөөгнөрөн өтгөн ургасан ургамлыг навчыг шүршүүрийн зөөлөн усаар угааж болдог. Ойм, удамбор, далдуу мод гэх мэт цэцэгсийн навчсыг шүршүүрийн зөөлөн усаар цэвэрлэх нь хялбар байдаг. Угаахдаа шүршүүр дороо тавиад савтай нь эргүүлэн угаана. Эдгээр цэцэгст  ficus, palms, ivy, citrus, coffee, ferns,  spider plant орно. Харин кактус болон шүүслэг ургамал, навчин дээр нь ус хүргэж болдоггүй баримгана, нил гэх мэт цэцэгсийг  шүршүүрээр угааж болохгүйг анхаараарай.

6. Жижиг цэцэгсийн навчыг тосгуурт угаах нь тохиромжтой байдаг. Гал тогооны өрөөний цоргондоо шүршүүр угсарч угааж болно.Цэцэг бүхэн тань гоёмсог сайхан харагдах болтугай.

Post to Twitter Post to Facebook Post to MySpace


 

70 Сэтгэгдэл байна - “Тасалгааны цэцэгний навчийг хэрхэн цэвэрлэх вэ ?”

  1. Хишгээ

    баярлалаа ийм хэрэгтэй мэдээлэл өгсөнд. би бас цэцэг сонирхдог юм а.

  2. xishgee bainga zochilj baigaarai. xamtdaa xobbygaaraa nuxurlutsguuyu

  3. сайн байна уу
    сайхайн зөвлөлгөө байна. надад тус болооч миний нэг цэцэг /гүнжийн нулимс/ жижииг цагаан эрвээхэйгээр өвчилсөн би соёолжоос нэг хужаа хор авч цацсан боловч 100 хувь үр дүнд хүрэхгүй байна яах вэ
    танай гишүүн болж цэцэг өгье
    цэцэг миний хобби учир үргэлж тантай хамтарч баймаар байна
    танай гишүүн болноо
    өө мөн бас утсаар зөвлөлгөө өгсөнд баярлалаа

    хүндэтгэсэн оогии

    • Бас навчны ар талд сайн үзлэг хийгээд наалдсан эрвээхэй, өндөгийг скочоор дараад авбал үр дүнгээ өгч байсан. Амжилт!

  4. оогийд яг зориулалтын хор авсан бол долоо хоногийн зайтай гурван удаа тэр хороороо шүршээрэй ширшихдээ бүх цонх хаалгаа битүүлээд өөрсдөө дотор нь байх хэрэггүй байх манай гишүү н болж болно регистер гэсэн буланд бүртгүүлээрэй

  5. sain bain uu ene odriin mend hurgii nadad zuwluguu uguuch bi jiliin umnuus tsetseg sonirhood tarij ehelsen uym minii tsetsegnuudiin nawch ni dotogshoo humij urgaad bh uym yah estoi we. bas golland sarnaig yaj archilj goe urguulah we.sayhan neg ahaas hyatad sarnai awsan chine nawch tsetsegnii bultsuunii door nogoon jijig amitan bgaad bh uym tegeed nawch ni bas urchiigeed bn yaj ene tsetseguudiig arichilah we nadad tuslaach

  6. sain baina uu ta buhend ene odriin mend hurgeye Minii stestegend aalznii tor shig zuil herchiheed nabch ni haralj stoohortood jijighen amtan bna buleen zoolon usaar soijdoj ugaagaad sain arilj ogohgui dahin urjij garch ireed bna

  7. bi neg gvnjin nulims geed tsetseg tarij bgaan ih hoorhon honhon tsetseg gardiin gehdee tsetseg ni neeh udahgvi unchih yumaa ene talaar zowolgoo ogooch….

  8. Goy medeelel ugsund bayarlalaa. Tsahirmaa tsetsegiig yaj archlah yostoi ve? Tsetsgee hayad duusahaar ni yah yostoi um boloo? Tsetsegiin urt ishiig ni tairah yostoi um bolovuu? Sonirhol negtnuudee tuslana gedegt naidaj bna. Bayarlalaa

  9. Сайн үү Дэлгээн. Танай сайтаар байнга зочилдог болсоор удаж байна. Би бас цэцэг тарьж гое гое хоол хийх дуртай. Цэцэг арчилгаа ихтэй ч хархад нүд баясаж сэтгэл сэргэдэг юм.
    Цикламин гэдэг цэцэгний талаар зөвлөгөө өгөө. Одоо намар үрээр тарьж болох уу, эсвэл хавар болтол хүлээх үү

  10. өгөөч гэж бичсэн чинь өгөө болчихжээ sorry

  11. 99874814. Cyclamen-talaar zeblelgee genee.
    amjilt

  12. Өвлийн улиралд цэцгээ яаж арчлах вэ? зөвлөгөө өгөөч. Нил баримгана цэцгүүдийг яаж өвөлжүүлэх вэ?

  13. sain bn uu Uvliin ulirald tsetseg ni taivan baidald ordog uchir usalgaag ers bagasgana. Harin uvul ih urgadag tsiklamen Kala zereg tsetguudiig bordoj ehelne Nil tsetseg untdaggui uchir mun usalgaag bagasgaj taivan baidald oruulna barimganiig tairalt hiigeed bann yumuu haranhui gazar hadgalna. Sardaa 1 udaa usalgaa hiine 3-4 saras gargaj usalgaag idehjuulne ee

    • Хэрэгтэй зөвлөгөө өгсөнд их баярлалаа. Зузаахайн навч захаасаа шарлаад байх юм. Яагаад байгаа юм болоо? Цэцэглээд дуусахаар нь цэцэгний ишииг нь тайраад усалгааг багасгасан юм сан

  14. Hi all minii Gunjiin nulims bas uvchiluud khamag navch ni uaad duusah nee .Zoriulaltiin khornoos uur sarmisnii uusmalaar shurhsdeg geh um uur yamar arga bna ve .jijighen tsagaan erveehei shig umnuu bna.

    • saixan zowolgoonvvd bna. Bi tsetseg tariad jil garan bolj bna. Goo daliig yaj vrslvvldeg yum be. Usand xiixeer vxcheed bxiin

  15. sain u nadad tsagaan tsetsegtei goo dali baigaa harin ylaan tsetsegtei goo daliar solih u

  16. hi. sar shinin mend……. manai mongoni modni navch n horchigood unaad boldoggui. yah ve

  17. bolortsetseg

    ix goe yumaa bi nodningoos tsetseg conirxkj b. gaa zobolgoo abch bolno bizdee
    :) :) :D

  18. tsetsegnii horson deer jijken tsagaan horhoi nuud ywaad bn yaahuu?

  19. sain uu saihan zoblolgoo b.na bayrlalaa bi nileed olon tsetsegtei harin minii choeo nabch ni unaad b.na yah be

  20. sain uu. mash saihan zuvluguu bna. nadad asuult bna. tuslaach. minii zarim tsetsegnuudiin shoroon deer mash jijigen userdeg tsagaan amitad bna. gehdee tsetseg maani saihan urgaad baih yum. ene yu yum boloo. helj uguuch.

  21. сайн уу. сайхан зөвлөгөө байна. миний угсаргана цэцэглээд байх юм. Уг нь 12 сард цэцэглэдэг гэж бодож байсан юм.
    тэгээд бас фикусний иш хэтэрхий нүцгэн өндөр байнаа. тайрч болдог болов уу зөвлөгөө өгөөч

  22. sain baitsgaana uu erdeniin undarga tsetsgiig yaj archildag yum bol? minii erd undarga jaahan gundaad baina

  23. sain yy bi eejdee zoriulj tsarirmaa tsetseg avsan yaaj archilj ysaldag uym bol nadad zuvluguu ugj tyslana yy

  24. Sain baitsgaana yy bi neg amaryllis buyu mongoloor harimsgan gedeg nertei tsetseg haij bnaa haanaas avj boloh ve zovlogoo ugnu yy

  25. манайх их олон цэцэгтэй. Бусад цэцэг нь гоё ургаад байгаа мөртлөө нил цэцэг нэг л арчилгаа нь таарахгүй байх шиг байна. Цэцэглэж нахиалахгүй нэг л хэвэндээ байгаад байна. Яаж арчлах талаар зөвлөгөө өгөөч

  26. Минжээ

    Би анх удаа танай сайтаар зочиллоо. Маш их таалагдаж байна. Би бас цэцэг эхлэн сонирхогч болоод удаагүй байгаа тул асуух юм их гарах байх. Мэдэхгүй зүйлээ асууж зөвлөгөө авч байя гэж бодож байна. Баярлалаа

  27. хэрэгтэй сайн мэдээлэл олж уншлаа. Баярлалаа

  28. Mnii tsahirmaa tsetseg sharlaad navch nuud n unaad barag bugd uhcen. Tal ish n sharlachihsan tal n nogoonooro baigaa.
    eniig yaah yostoi ve?
    tairval dahij urgadag ym bolovuu?
    zuvulguu ugj tus bolooch

  29. Nadad tuslaach nadad zuzaalai gd tsetseg belgend irsiin ih taalagdsan. amihanda l hairlaad uslad bh yum teghed tsetseg ni unaad l tsarai aldad bhiin yaj archlah ve tsetsgee yhyylmeergyi bna. Ih hairlaj bga.
    Urid ni tsetsegt ingej durlaj bgagyi yah ve.

  30. Sain bnu? Tand ene odriin mend hurgie.
    Bi mun tsetseg tarih durtai. Kaktusiin archilgaanii talaar delgerengui medeelel ogch tuslaach. Deeree Ulaan bundgurtei kaktus hund beleglesen chine ulaan bundgur deer ni har tolbo uuseed, tomrood bna. Ene yuniih be? hariu husie

  31. Sn bn u bi tstseg taridag um l da minii tsetsegnuud sn urgahgu um bas tsetseglehgu bn nadad zovlogoo ogooch

  32. sain baina uu Saihan zuwulguu ugsun delgeniihendee bayarlalaa Minii sarnai ( hyatad bish) uhxchih geed boldogguiee yunaas bolood baigaam boloo nawch ni tsoohortoj baigaad sharlachih yum Bas alag haitan maani yerduu tsetseg;ehgyui yum yyah yostoi yum boloo

  33. hi manai tsetsegnuud bas tsetseglehgui ikh udaj bn yagad yum bol oo gants neg tsetseg maani navchnii ongo ni arai l buudger bolood bh yum
    zuvulguu zaaval ogooroi za

  34. Болор

    Орос хятад сарнай дээр аалзны тор шиг тор татаад жижигхэн хорхой гараад байна, яаж цэвэрлэх вэ

    • цэцэг

      цагаан жижиг бөөс нисээд байна яаж устгах вэ туслаач

      • Sn baitsgaana u. Unetei saihan zuvluguug haramgui ugdug tsetsegchiddee mash ih bayarladag shu. Bas 1 zuvluguu avmaar bnaa. Manai tsetsegnuudiin navchnii dor n jijigheen bor shar ungutei zuiluud olshrood bnaa. Sn harval amitan bnai. Ulam nemegdeed bna. Anh 1 tsetseg l tm bsan. Tom navchnuudiinh n door baisniig sn tseverlechihsen chini zugeer bolchihson. Harin odoo busad tsetsgiin jijig navchnuud n tiim bolchij. Navchnii dotor tald n bna. Dood tald n. ene yunaas bolood iim amitan tai boldog ve. Uuniig yaaj usgah ve. Zuvluguu ugch tuslaach. Garaaraa darsan chini uheed bor shar shuusleg zuil garch bna. Hemjeegeeree 0.5 mm l yum shg bna.

      • Sn baitsgaana u. Unetei saihan zuvluguug haramgui ugdug tsetsegchiddee mash ih bayarladag shu. Bas 1 zuvluguu avmaar bnaa. Manai tsetsegnuudiin navchnii dor n jijigheen bor shar ungutei zuiluud olshrood bnaa. Sn harval amitan bnai. Ulam nemegdeed bna. Anh 1 tsetseg l tm bsan. Tom navchnuudiinh n door baisniig sn tseverlechihsen chini zugeer bolchihson. Harin odoo busad tsetsgiin jijig navchnuud n tiim bolchij. Navchnii dotor tald n bna. Dood tald n. ene yunaas bolood iim amitan tai boldog ve. Uuniig yaaj usgah ve. Zuvluguu ugch tuslaach. Garaaraa darsan chini uheed bor shar shuusleg zuil garch bna. Hemjeegeeree 0.3 mm orchim

    • дашлхам

      аалзны тор татсан тор жижиг хорхойгоо яаж эмчилсэн бэ минийх бас адил мөн бусад цэцэгүүдийн шороонд цагаан өт гараад бна

  35. Sn baitsgaana u. Unetei saihan zuvluguug haramgui ugdug tsetsegchiddee mash ih bayarladag shu. Bas 1 zuvluguu avmaar bnaa. Manai tsetsegnuudiin navchnii dor n jijigheen bor shar ungutei zuiluud olshrood bnaa. Sn harval ene amitan bololtoi. Ulam nemegdeed bna. Anh 1 tsetseg l tm bsan. Tom navchnuudiinh n door baisniig sn tseverlechihsen chini zugeer bolchihson. Harin odoo busad tsetsgiin jijig navchnuud n tiim bolchij. Navchnii dotor tald n bna. Dood tald n. ene yunaas bolood iim amitan tai boldog ve. Uuniig yaaj usgah ve. Zuvluguu ugch tuslaach. Garaaraa darsan chini uheed bor shar shuusleg zuil garch bna. Hemjeegeeree 0.5 mm l yum shg bna.

  36. Sorry, suljee tasraad aldaa uguud bsan n olon udaa orchijee. Ene talaar zuvluguu uguurei. Bayarlalaa

  37. hi delgeenee ta haana amidardag uym be? tani blog vneheer gaihaltai hovor sortiin tsetsegtei bolmoor bna mongold haanaas avahuu naizuudaa zovloorei

  38. hi saihan zuwulguu bn aa bayarlaa

  39. mash ih heregtei medeelliig ogch bdagt bayrlala ilvv ih medeellig bnga ogch bgarai

  40. hi, nadaa zuvulguu ugch tuslaach! minii tsetseg /sarnai/ 3 sard avsiin odoo navchaar duuren jijig tsagaan aalz, aalznii shulseer duuren bolchloo, navchnuud ni horchiigood bh yum yah yostoi ve? usalgaa ni ihdeheer ingedin bolov u? yamar hor avch heregleh ve?

  41. Hi Nomorgon tsetsgiin talaar zuvluguu avah gesiimaa nadad tuslaarai

  42. Hi. tanai site-r zochilohod saihan bailaa. Nadad zuvluguu uguuch. Minii tsetsegnuud shoroon deeree muuguntsurtuud baihiin bi bas shoroo n mash hatuu dagtarshchihaad baihiin. shoroogoo haanaas avbal goe hunguhun shoroo oldoh bol? mun muuguntsuruus yaj hamgaalah be? Nadad haitan, bavgain chih, zuun nast, munhuruu bas hytad sarnai baigaa sarnai mini eruusuu delbeelehgui bgaa. Ug n nadaa zunduu tsetseg baidag baisiin daan ch huduu ajildaa yvchaad irenguut l tsetsegnuud maani tsarai aldtsn baidiin usalgaa dutaad agaar dutaad l baidag baih :(.

    • сайн уу Болороо хөрс үржил шимгүй болох хэт хүйтэн усаар услахаар шороо мөөгөнцртэй болдог цайвартаж мөөгөнцөртсөн шороогоо 1 см орчим хусаж аваад шинэ шороо хийгээрэй. хөнгөн чанарын хөрс соёолжд зардаг тэндээс аваарай. цэцэг хэт өндөр болж хөгширсөн бол цэцэглэлт мууддаг. тайралт хийх хэрэгтэй болов уу. бордоо бас дутагдаж байгаа байх. олон хоног хөдөө явдаг бол Москва их дэлгүүрийн цэцгийн тасагт усалгааны жижиг төхөөрөмж байдаг тэрийг худалдан аваарай

  43. Tasalgaa,zaaland urgadag 80cm ondortei 1torliin 10sh mod(1 buriig ni 15000tog-r),mon goo dali tsetseg olniig avna.Utas:95000020,99193887

  44. Hi! Tsetseguud deer manai bur uruuguur jijig yalaa shig shavij niseed bdag bolloo. Yamar horoor ustgah ve? Bi umnu ni neg asuugaad hariug ni olj uzeegui, haigaad ch oldoggui ee!

  45. оогий

    цэцэг арчилах зөвлөгөөг авлаа зарим цэцэгний нэрийг мэдэхгүй байгаа тул зурагтай нь нэрийг нь тавьж өгвөл сайн байна

  46. Лхагважав

    цэцэг тарьдаг хүмүүс доорх утсаар холбогдоно уу. Эрэгтэй хүмүүс байвал бүх сайн байна. Цэцэг тарьдаг эрэгтэй хүн их ховор байх юм
    .8875-6797

  47. bi tsetseg tarih durtai gertee office doo taridag ta buhen goy tsetseg bwal nadad ogch tuslaach утас:99860970

  48. hi bi tsetseg tarih durtai tanai gishuun bolmoor bna

  49. баярлалаа

  50. Sain bna uu. bi thetheg sonirhoj tarij bgaa ch heregtei medeelliig tudiilen avch chadahgui yavj bdag yum bna. harin tanai saittai hamtarch ajillah setgegdel turluu. Taalagdsan shuu.

  51. sain bna uu tanai saittas olon zvil medej awlaa blalaa.

  52. Ýíõò¿âøèí

    çºâëºãºº ºãñºíä áàÿðëàëàà.¯ðãýëæ õîëáîîòîé áàéöãààÿ

  53. Ýíõò¿âøèí

    áè òàíàé ãèø¿¿í áîëìîîð áàéíà

  54. tsetseg archlah talaar goy zuwulguu ugsund bayrlalaa

  55. Бямбаа

    САЙН БАЙНА УУ. БИ САЯХАНААС МӨНХРӨӨ.ТӨРЬЖ ЭХЭЛСЭН ЮМ. ГЭТЭЛ ОДОО ХӨРСНӨӨС НЬ ЦАГААН ӨТ ГАРААД БАЙХ ЮМ. ЯАВАЛ ДЭЭР ВЭ

    • сайн уу шороогоо тэр чигээр нь солиод үндэсээ бүлээн усаар угаагаад шинэ шороонд суулгаарай

  56. sain bn uu odriin mend bi bas tsetseg sonirxoid udagvi bnaa sayxanas xeden tsetsegtei bolj bga getel 1 l saixan urgaxgvi ym tuslaach manaix ger xoroololj baishind bdag ym vvreer jaxan jindvv bolxor tzetsegnvvd min daaraad bx shig bx ym sharlaj unaad eswel nawchni ugaar tasarch unad bx ym altanzagas tsetseg maan ym l daa bas barimgana bga nawch n ylzarad bx shig ger xorolol bolxor zooworiin usaar usaldag xors n tsairch xujirsad bn yaj usalwal deer we

  57. manai ihenh tsetseg har jijighen ylaagaar duueed horchiigood ba yah be

  58. хөрс байнга чийгтэй байхаар энэ ялаа илүү амархан үрждэг. усалгаагаа анхаараарай. саримс жижглэж хэрчээд усанд хийж цэцэгэн дундаа тавиарай. ялаа үнэрээс нь зугтддаг юм.

  59. Zvrhen tsetsegiig yaj archlah ve navch n harlaad bh um

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.