Нүүр » Цэцэг » Цэцгийн арчилгаа усалгаа » Хортон шавж – Аалзан хачиг

Хортон шавж – Аалзан хачиг

July 7, 2016 | Бичсэн: Ц.Энхбаяр | 1,273 уншсан  Ангилал: Цэцгийн арчилгаа усалгаа

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Red_Mites_(Balaustium_sp.)_on_Convolvulus_flower_(13983280638)

 Монгол нэршил нь аалзан хачиг, англи нэр нь spider mites , оросоор паутинный клещ гэдэг.Хуурай дулаан агаартай орчинд маш амархан үрждэг. Аалзан хачиг нь маш жижиг биетэй ургамлын шүүс сорж амьдардаг улаан, цайвардуу  шаргал өнгөтэй,  үет хөлтөн шавж юм. Аалзан хачигийн биеийн хэмжээ 1 мм- ээс бага хэмжээтэй байдаг учир энгийн нүдээр ялгаж харахад хэцүү. Аалзан хачиг навч шилбэ хооронд аалзны шүлстэй адил цагаан өнгийн тор татдаг.

клещ-

Цэцгийн  навч өнгөө алдаж , мөнгөн саарал өнгөтэй болдог. Энэ шавж нь навч болон залуу салаа мөчирөөр  хооллодог. Ихэнхдээ навчны доод талд байрлаж шүүсийг нь сордог байна.  Аалзан хачигтай болсон цэцгийн бундуу харлаж, дэлбээлж амжилгүй унадаг байна. Мөн тун хурдан өнгө зүсээ алдаж, сулбайн үхдэг байна.

55945913e57c96da051ed152

Энэ шавжинд хамгийн өртамтгий цэцгүүд гэвэл  Asparagus, Banana, Heliconia, Ghiberti, Hibiscus, Gynura, Grevillea, Datura, Dihorizandra, Dieffenbachia, kalliziya, Cactus, Cypress room, Codiaeum, Kordilina, Crossandra, Ivy, Fats, Fatskhedera, Ficus, Fuchsia, Tsiperus , Citrus fruits, Avocados, Zantedehiya, Orchids, Palms, Peperomiya, Saintpaulia, Tradescantia.

КлещПаутинный

Аалзан хачигаас хамгаалах арга

  • Агаарын чийгшлийг нэмэгдүүлэх гэхдээ хэт их биш
  • Навч руу нь өглөө оройдоо нар тусаагүй үед шүршиж байх / агаар  хэт халуун үед / цэцэгэнд ус хүргэж болохгүй /
  • Хачиг хувалз илэрсэн тохоилдолд устгадаг бодис буюу зориулалтын хороор 3 хоногийн давтавжтай сар шүршинэ.
  • Хор цацсаны дараа цэцгээ гялгар уутаар битүүлэн бооно.
  • Маш хурдан үрждэг тул аалзан хачигтай болсон цэцгийг бусад цэцгээс яаралтай тусгаарлана.
  • Навчны доод талыг ойрхон ойрхон шалгаж байх
  • Цэцгийн дэлгүүрээс цэцэг худалдан авахдаа сайн шалгаж авч байгаарай.
  • Хортон шавж устгах талаарх нэмэлт мэдээллийг доорх линк дээр дарж үзнэ үү.

холбоотой мэдээлэл

Хортон шавж : Цагаан далавчит
Тасалгааны ургамлын жижиг шимэгчдийг устгах аргууд

 

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс: ,
 

2 Сэтгэгдэл байна - “Хортон шавж – Аалзан хачиг”

  1. Сайн байна уу? аалзан хачиг бонсай модыг идээд ямар ч хор хэрэглээд нэмэргүй ээ эхлээд угаагаад дараа хороо цацаад битүү уутаар баглаад тавьсан чинь бүүр ихсчихлээ одоо яах вээ?

  2. хужаа хор хэрэглээд үзээрэй сайн байдагийн

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.