Нүүр » Цэцэг » Цэцгийн арчилгаа усалгаа » Хортон шавьж : Цагаан далавчит

Хортон шавьж : Цагаан далавчит

June 8, 2016 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Цэцгийн арчилгаа усалгаа

Нийтлэлийг 2,350 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Whitefly_Closeup

Монгол нэр нь цагаан далавчит, Англи нэр нь whitefly, орос нэр нь белокрылка юм. / Илүү их мэдээлэл авахаар бол англи, орос нэрээр нь хайлт хийгээд үзээрэй.  Энэ хортон шавж нь ургамлын бөөстэй адил цагаан гурилан өнгийн хос далавчтай бөгөөд 1,3-1,8мм урттай байдаг.  Эмэгчин нь 25-30 хоног амьдардаг бөгөөд энэ хугацаандаа ойр ойрхон 30-50 орчим өндөг гаргадаг их хурдан урждэг шавж юм. Энэ шавж нь навчны доод талд байрладаг бөгөөд залуу иш,  навчны шүүсээр нь хооллодог. Энэ шавжны авгалдай нь бие гүйцтэл тухайн ургамлын 50% орчим хувийг идэж цааш ургах, цэцэглэх боломжгүй болгодог. Навч шарлаж, эсвэл хар толбо үүсч удалгүй унадаг байна.

tsagaan dalavchit

 Халуун  орноос гаралтай бөгөөд агаарын хэм халуун байх тусам хурдан үрждэг. Энэ шавжны *хохирогч* нь нимгэн навчтай болон цэцэглэдэг цэцгүүд багтдаг. Өртөмтгий цэцэгүүд нь azalea, calceolaria, cineraria, fuchsia, hibiscus, poinsettias, pelargonium, primula.

belokrylka-na-listjah

Тэмцэх арга

  • Өрөөний дулааныг бууруулах, өрөөний чийгшлийг нэмэгдүүлэх
  • Агаарын солилцог байнга хийж байх
  • Хортон шавж үүсэхээс урдчилан сардаа нэг удаа хортон шавж устгах хор хэрэглэж занших
  • Цэцэгнийхээ навчны арыг байнга эргүүлж шалгаж байх
  • Энэ шавж нь маш хурдан үрждэг учир хортон үржсэн тохиолдолд 3 хоногийн зайтай хор цацна.
  • Өвчилсөн цэцгийг бусад цэцгээс яаралтай тусгаарлах хэрэгтэй учир нь энэ шавж нь хажуугийн цэцэгт их хурдан дамжиж үрждэг.
  • Цэцгийг хэт ойрхон шахаж битгий тавиарай.

Хортон шавж устгах талаарх нэмэлт мэдээллийг энд дарж үзнэ үү. http://www.delgeen.com/archives/17627


Post to Twitter Post to Facebook Post to MySpace


 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.