Нүүр » Цэцэг » Цэцгийн лавлах » Хим – Abutilon – Абутилон

Хим – Abutilon – Абутилон

May 6, 2016 | Бичсэн: Ц.Энхбаяр | 1,494 уншсан  Ангилал: Цэцгийн лавлах

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

abutilon-mauve-copie-1

Монгол нэр нь Хим Англи нэр Abutilon Орос нэр Абутилон Латин нэршил нь Abutilon Mill. Malvacae буюу Жалбатан овгийн цэцэг. Хим цэцгийн эх нутаг нь Өмнөд Америк. Хим цэцгийг өрөөний Агч мод гэж нэрлэх нь ч бий. Ургамал судлаачид одоогоор 150 гаруй төрөл зүйлийг олж тогтоогоод байна. Хавраас намар хүртэл цэцэглэдэг. Нэг наст, олон наст, бутлаг, бяцхан модлог гэсэн төрлүүд байдаг. Дэлхийн халуун дулаан бүс нутгуудаар өргөн тархсан ургамал.  1,5 м хүртэл өндөр ургана. Навч нь 8-10 см урт хар ногоон шар толботой цагаан ногоон судалтай хоёр төрөл байдаг. Цэцэг нь улаан, цагаан, улбар шар, шар өнгөтэй байна.

70622

Хөрс

Хүлэрт хөвд, хар шороо, элсний холимог бүхий ус сайн нэвтрүүлдэг хөнгөн чанарын хөрс тохиромжтой. 3 долоо хоногт цэцэглэдэг цэцэгэнд зориулсан бордоогоор бордоно. 4-8- р сар хүртэл бордоно.

1171765954_9a4a06a90d

Дулаан

Өрөөний дулаан 10-15°C байх нь тохиромжтой. Агаар хуурай халуун үед навчийг нь шүршиж өгнө. Цэцэгнийхээ дэргэд задгай амсартай саванд ус хийж тавьж орчны агаарыг чийгшүүлж болно. Агаар хэт  хуурай халуун. үед аалзан хачиг үржих нөхцөл бүрддэг гэдгийг анхаараарай.

1706976966_c0ee0459ff

Гэрэл

Гэрэлсэг ургамал. Өдөрт 2-3 цаг нарны шууд тусгал доор тавьж болно. Өмнө зүг рүү харсан цонх тохиромжтой бөгөөд өвөл нар хамгийн сайн тусдаг цонхон дээр тавьна.

abutilon (1)

Усалгаа

Хөрсийг  нэлээд сайн хатсаны дараа дараагийн усалгааг хийнэ. Агаарын хуурайшилт их халуун үед услагааг нэмэгдүүлнэ.

abutilon (2)

Үржүүлэх

Ишний найлзуураар болон үрээр үржүүлж болно. Жил бүр хавар шилжүүлэн суулгалтыг цэцэг хэр томорсоноос шалтгаалан хийнэ.

abutilon bella mix seedlings dec2010 (own)


Abutilon cultivar Abutilon flower abutilon striatumabutilon x bella pink (own)4 Abutilon x hybridum 'Apollo' #1 abutilon abutilon_finlaystone02998s Abutilon_pictum Abutilon-1 Abutilon3 abutilon-mauve-copie-1 Abutilon-x-hybridu_1776648c Abutilon (Abutilon hyb.) Abutilon 'Kentish Belle' Flowering Maple_Abutilon ghowtogrow17_1115246c him1 him2 him3 images Marilyns Choice abutilon medium_abutilon_megapotamicum Orange flowering maple 1 prune-abutilon-hybridum-800x800 T5VPD00Z thumbs_abutilon-bella trailing abutilon trailing-houseplant-abutilon vibrant-red-abutilon-flowering-maple-flower

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс: , ,
 

3 Сэтгэгдэл байна - “Хим – Abutilon – Абутилон”

  1. Sain bnuu, minii him tsetseglehgui bnaa. yyaj archlah we? haa neg bundui uussen ch bundui ni unaad bh yum, tuslaach. bayarlalaa

    • агаар хэт халуун хуурай үед бундуй цэцэглэж амжилгүй унадаг. бордож бгаа юу. эсвэл хавар тайралт хийх хэрэгтэй хэт өндөр ургасан бол

  2. Манай хэм цэцэг навч нь шарлаад байх юмаа.зоволгоо огооч?

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.