Нүүр » Цэцэг » Цэцгийн лавлах » Зуун наст – Aloe – Алоэ

Зуун наст – Aloe – Алоэ

September 23, 2010 | Бичсэн: Ц.Энхбаяр | 18,317 уншсан  Ангилал: Цэцгийн лавлах

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Энэ цэцгийн уугуул нутаг нь Газар дундын тэнгис. Эрдэмтэд одоогоор  Зуун настын 340 гаруй зүйлийг олж тогтоогоод байна. Эдгээр төрлүүдээс 3-4 төрлийг нь л эмчилгээний журмаар ашигладаг байна. Бидний хамгийн сайн мэдэх эмчилгээнд ашигладаг зуун настыг Aloe barbadensis Miller гэдэг. Хэдийгээр харахад кактустай төстэй боловч Сараана цэцгийн овогт багтдаг бөгөөд Цөлийн сараана гэж дуудах нь ч бий. Ургаж эхэлсэнээс хойш 3-4 жилийн дараа навчны урт 60 см, өргөн нь 7-9 болж гүйцэд ургаж гүйцдэг бөгөөд навч нь зузаан ногоон өнгөтэй байна. Байгаль  дээр амьдрах хугацаа нь 12 жил байдаг. Зуун настын гол ишнээс гарсан цэцгийн ишний урт 90 см хүртэл урт болдог. Арчилгаа хамгийн бага шаарддаг тасалгааны ургамлын тоонд ордог. Гэрийн нөхцөлд цэцэглэх нь ховор боловч  онгон байгаль дээр цэцэглэх нь элбэг.

Хөрс

Ус сайн нэвтрүүлдэг хөнгөн чанарын хөрс тохиромжтой. Кактус тарих хөрсний бүтэцтэй адилхан. Хөрсийг бэлтгэхдээ: Модны жижиг ширхэгтэй удаж харласан үртэс холтос, хар шороо, хайрга буюу жижиг чулуу мөн уушиган чулуу буюу бидний мэдэх өөхөн чулуу, том ширхэгтэй элс байх нь тохиромжтой байдаг.том саванд сайн ургадаг бөгөөд 15см радиустай сав тохиромжтой

Гэрэл

Нарны гэрэлд дуртай ургамал. Нар сайн тусдаг цонхон дээр тавих нь тохиромжтой. Гэхдээ нарны хэт хурц гэрэл тохиромжгүй бөгөөд хагас сүүдэрлэг орчинд дуртай.

Дулаан

Хуурай дулаан уур амьсгалтай орчинд сайн ургадаг. Энэ цэцгийн  95% ус байдаг тул хүйтэнийг тэсвэрлэхдээ муу. Өвөлдөө 12-13°С байх нь тохиромжтой бөгөөд зун гадаа гаргаж тавих нь тохиромжтой.

Усалгаа

Усыг хэтрүүлж болохгүй. Хөрсний өнгөн хэсэг хатсаны дараа 5-7 хоногийн дараа услана. Учир нь Зуун наст нь цөлийн ургамал учир мөчиртөө ус нөөцлөх чадвартай байдаг. Өвөл усалгааг багасгана. Хүмүүс жирийн тасалгааны цэцэгтэй адил усласанаас ус нь ихдэж навч нь шарлаж  зөөлөрч үхдэг  үүнийг анхаараарай. Хүйтэн усаар услаж огт болохгүй

Бордоо

Кактус эсвэл шүүслэг ургамалд зориулсан бордоогоор 14 хоногт нэг удаа бордоно. Хүчийг нэг дахин багасгасан бордоогоор сард нэг удаа бордоно. Бордооны хэмжээг ихдүүлж болохгүй. Бордолтын хугацаа 5-8 сар хүртэл.

Шилжүүлэн суулгах ба үрслүүлэх

Зуун наст их хурдан ургдаг тул жижиг ургамлыг савыг жил болоод томруулж солино. Том нас биед хүрсэн ургамлыг 2-3 жил болоод савыг томруулна. Шороо маш хатуу болсон байвал үндэс ихэдсэний шинж бөгөөд савыг солих болсоны дохио. Үрслүүлэхдээ тайрч авсан залуу мөчрийг чийгтэй элсэнд суулгаж үндэслэсэний дараа шороонд шилжүүлэн суудгаж болно.

Алоэгийн эмчилгээний чанарыг хүн төрөлхтөн 3000 гаруй жилийн өмнөөс мэддэг байв. Энэ ургамлын шүүслэг эдэд антрагликозид, давирхайлаг бодис, эфирийн тос, фермент, гашуун амт, витаминууд, фитонцид агуулдаг. Энэхүү өвөрмөц ургамалд хүний биед шаардлагатай 22 амин хүчлээс 20 нь агуулагддаг гэнэ. Харин саяхнаас эрдэмтэд алоэгаас ховор, хүнд хэлбэрийн нүүрс ус болох ацеманнаныг илрүүлжээ. Энэхүү бодисыг ханиад, улаан бурхан, шарх, хортой болон хоргүй хавдар, тэр ч бүү хэл ДОХ-ыг хүртэл эмчлэхэд хэрэглэдэг байна. Алоэ нь бие махбодыг гайхалтайгаар эрүүлжүүлж, залуужуулж, бодисын солилцоог сайжруулж, хоолны дуршлыг нэмэгдүүлдэг. Энэ ургамал нь гоо сайханд юугаар ч орлуулшгүй бүтээгдэхүүн болдог билээ.


Алоэгийн шүүс тайвшруулах, нянд тэсвэртэй болгох, нянг устгах үйлчилгээ үзүүлдэг. Үүнийг ардын уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэдэг байна. Алоэ нь шархны үрэвсэл, бүдүүн гэдэсний үрэвслийг намдааж, ходоод, элгэнд сайнаар нөлөөлнө. Мөн шарх, сорви, түлэгдэлтэд тустай бөгөөд эритроцит, гемоглобин, лейкоцитийг нэмэгдүүлдэг давуу талтай.

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс:
 

31 Сэтгэгдэл байна - “Зуун наст – Aloe – Алоэ”

  1. Их хэрэгтэй сайхан мэдээлэл оруулсан админдаа баярлалаа, амжилт хусье

  2. мөөгий

    хэрэгтэй мэдээлэл бн, тьанкс. зуун настыг цэцэглүүлж үзэхийнсэн, тэгж үзсэн хүн байна уу? яаж цэцэглүүлдэг талаар зөвлөгөө бас зураг оруулбал их сонин бх болно шүү. зуун настыг хэрчиж жижиглээд зөгийн бал, лимонтой холиод хэрэглэвэл эмчилгээний ач холбогдолтой гэж уншиж бсн. бидний дунд элбэг байдаг /дээр хугалсан бг зураг бнаа даа, тэрэн шиш зуун наст/ зуун настыг тэгж хэрэглэж болдын болуу? мэдэх хүн байна уу? эмчилгээнд хэрэглэж болдог 3-4 төрөлд нь ордым болуу?

  3. saihan medeelel ugsund bayarlalaa, minii zuun nast hataad horchiigood bhiin ene yuniih yum boloo, uul ni usalgaag ni 7 honogt neg udaa hiij bgaa. hursunduu bgaan boluu ?

  4. hi.nadad usa-s oruulj irsen aloe-tei turul byriin emchilgeenii byteegdehyyn bgaa shyy.yalanguya goo saihnii byteegdehyyn ni byr yanztai yum bnlee shyy.aris gaihaltai uurchlugduj, nyyren deer garsan yum soriwgui edgej bnlee.

  5. Нэргүй

    Aloe sawaa dvvreed yrgasan odoo shiljvvlen syylgaj bolh yy?

  6. nemej helehed hervee ta aloe taridag bol vrchlee suuhaas ailtgvi shvv yagaad gejvv ta shuud tceverhen arisandaa tvrheed 15 minytiin daraa ugaana

  7. manaid urguulaad baigaa zuun nastiin emchilgee,goo saihnii talaar medeelel uguurei,tasalgaand bidnii taridag zuun nast tsetseglej baigaa tohioldol b,a uu
    Hariu ilgeegeeri

  8. bolortsetseg

    manaid urguuldag zuun nastiin archilgaa, xors bvx zvil ni yag adilxan uu bas emchilgeenii chanar

  9. bi arai oor torliin 100 nastiin jaahan heseg olj ireed /deer zuragnuud dotor ba lee/usand hiij vndeslvvleh gtl vhchih shig bolloo.odoo yah ve.haramsaltai b.a hovor bolohoor ter. er ni yaj vndeslvvleh ve helj ogno vv

  10. hi.oyu-d er ni minii bodloor zuun nastiig ihevchlen har shoroo yumuu chiigtei elsend hiigeed shileer yum uu gyalgar uutaar baakuumjlabal sain yndesledeg yum bn lee amjilt husie

  11. Bi anh hvnes vrslvlj avaa l 7 honogv vhsenshd kkk degsenjin us ni ihedtsen yum bele tarijaa tsetseg nvden deer hataad unjiigaad vheher ih muuhai yum bele gehdee sayhan neg aloedoi bolod buun bayr odoo dajgv urgaj bna bayrlaa zuvluguu ugsund tsaashdaa j bas olon olon tsetsegnvvdiin talar medeelel oruularai aja aja amjilt kkk

  12. ÇÓËÀÀ

    баярлалаа. надад нэг зуу наст бий л дээ гэхдээ үндэслүүлээд суулгасан хэсэг нь өнгө муутай дээд ургасан хэсэг нь өнгөлөг байгаа юм. Одоо тэр хэсгээс нь аваад суулгаж болох уу Ер шууд суулгаж болдог юмуу. Зөвлөгөө өгөөч.

  13. îîãîî

    áè õ¿íýýñ àâààäòàðèàä ñàéí óðãóóëæ áàéñàí ÷èíü òàíèë ìààíü õîäîîä íü ºâäºõººð íü ºãººä íýã º÷èð àâ÷ ¿ëäñýí ÷èíü óñûã òîõèðóóëñàíã¿é ¿õ÷èõëýý ìàø õýðýãòýé öýöýã þìàà îäîî õààíààñ àâ÷ áîëîõ âå

  14. sain baina uu?
    manai geriin zuun nast neg savtai ni navchnuud ni aygui zoolon bolood baih ymaa ..ingesen tohioldold yahuuu??
    bas oor neg savtai ni dund hesgiin basnuud ni harlaad baih ymaa..tuslaach

  15. zuun nast tsetsegeer solij awj bolno shvv jagaanaa81@yahoo.com

  16. maaash ih bayrlallalaallalallalalaa

  17. зуун настыг яг яаж хэрэглэдэг талаар зөвөлгөө өгөх хүн байна уу?

  18. отгоо

    Сайн байна уу ? Хэрэгтэй мэдээлэл оруулсанд маш их баярлалаа. Манайд тасалгаанд ургасан зуун наст байгаа. Миний ходоод муу бас нүүрээр нилээн юм гардаг болохоор ходоодоо бага боловч эдгээхээр зуун настыг хэрэглэх гэсэн юм. Яаж хэрэглэх талаар зөвөлгөө өгөөч. Тэсэн ядан хүлээж байя :)

  19. Sain bainuu,zuun nastiin talaar heregtei medeelel bichjee. Bi bas hereg bolj magad geed ALOE.nii tsever shuusnii talaar heleh gesen yum. Ene shuus shine zelandaas orj irdeg,sahar bolon busad udaan hadgalah zoriulaltiin himiin nairlaga oroogui, tsever aloe juice.Hodood gedesnii asuudaltai humuust mash sain ur duntei yum bilee. Bi lifestream.mn site ruu orood l zahialaad baigaa gazartaa avchruuldagwww.delgeen.com

  20. Буяндалай

    сайхан мэдээлэл байна. манай гэрийн зуун наст цэцэглэж байгаа їнэхээр гоё гэрийн нєхцєлд бас цэцэглэдэг юм билээ. зурагийг нь оруулах гэсэн боловч болсонгїй нь жаахан харамсалтай байна.

  21. Zuun nast tsesegledeg yum ble shu.bi gertee taridag yum.zurgiin yvuulya

  22. Manai zuun nast harlaad zuulruud bn yah heregtei ve tuslaach

  23. Aloe buyu zuun nastaar yralt emchildeg gej sonsoos hudaldaj avaad hereglej bgaa zuun nastaa tairaad mixerdeed turheed masagelaad 30 minut bolood ugaagaad bgaarai gesen zahtnaadl bhiin turhheer noloolj bgan boluu bas manai aloe buur ondor urgaad deeres n tairaad heregleed bgaa oor savand undesluuleed togtmol hereglemeer bn yaj undesluulj tusd n salgaj avah ve

    • тайрч авсан зуун настаа чийгтэй элсэнд суулгаж үндэслүүлж болно усанд ч гэсэн үндэслүүлж болнл. доод хэсэгээс нь жижиг салаа гарсан байюад үндэсээр салгаж суулгаж болно

  24. Их сайхан мэдээлэл зөвлөгөө авлаа ,баярлалаа Та нарт амьдралын сайн сайхныг хүсэн ерөөе

  25. Их сайхан мэдээлэл зөвөлгөө байна баярлалаа ажлын амжилт сайн сайхныг хүсэн ерөөе

  26. амаржаргал

    зуун настын хамгийн сайн сорт барбадесис миллер сортын алоег хальсалж доторхи цэлцэгнүүрийг 100% тогтворжуулсан савалсан бүтээгдэхүүн монголд орж ирсэн бгаа шүү. маш сайн үр дүнтэй ходоод гэдэсний үе мөчний, эмэгтэйчүүд бөөр, хүүхдийн алое гээд төрөлжүүлэн баяжуулсан алое ч бас бгаа

  27. амаржаргал

    зуун настын хамгийн сайн сорт барбадесис миллер сортын алоег хальсалж доторхи цэлцэгнүүрийг 100% тогтворжуулсан савалсан бүтээгдэхүүн монголд орж ирсэн бгаа шүү. маш сайн үр дүнтэй ходоод гэдэсний үе мөчний, эмэгтэйчүүд бөөр, хүүхдийн алое гээд төрөлжүүлэн баяжуулсан алое ч бас бгаа

    Утас 95956860 амараа хэрэгтэй бол асуугаарай

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.