Нүүр » Уран зохиол » П. Батхуяг : Далавч

П. Батхуяг : Далавч

April 20, 2016 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Уран зохиол

Нийтлэлийг 972 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

angel-wings-jcxER8Koi“Нисэж байна” гэж зvvлдээгvй хvн энэ ертөнцөд байхгvй санагдана. Бvгд л далавчаа дэвэн, хий агаарт дураараа дvvлэн нисэж байгаагаар зvvдэлсэн байдаг. Магадгvй хэзээ нэгэн цагт хvмvvс бид нисдэг ч байсан байж болох юм. Чухам тэр сайхан vеэ санагалзан хааяа нэг зvvдэлдэг биз ээ? Ертөнцийн дээвэр гэмээр өндөр уулсын бvсэд өвөл байтугай зун гаднаас хэн ч очдоггvй нэгэн жижигхэн хот байх. Оршин суугчид нь өөрсдийгөө “тэнгэр” язгууртай, бvргэдийн удам гэж vзэх бөгөөд эрчvvл нь бие биенээ их л эвгvй харцаар харах нь удам угсаагаа умартаж мартахгvйн төлөө хийж байгаа алхам гэж vзэцгээнэ. Хотын цагдаа, гал унтраах газар, хэдэн давгvй баар, цор ганцхан сургууль, өвдвөл очих, өлсвөл орох газар гээд нэрлээд байвал олон хvн суурьшин суусан газар юу байдаг билээ, тэр бvхэн энэ хотод бий. Гэхдээ тvм тvжигнэсэн их хотыг бодвол амар амгалан нам гvмийн орон гэсэн vг. Энэ хотын хаа нэгтээ хvмvvс муудалцвал гучин минутын дотор хот тэр аяараа мэдсэн байдаг, өөрийн гэсэн онцлогтой мэдээллийн ийм өвөрмөц сvлжээ бvхий интернэтийг бий болгосон нь хурдаараа бараг л дэлхийн нэг номерт тооцогдохоор болжээ. Өвөл цас их унах учир гэрээсээ гарч чадалгvй хоригдох хvмvvс ч цөөнгvй. Өвлийн богино өдөр болоод урт шөнийн турш тэдгээр хvмvvс зөвхөн сайхан зvvд зvvдлэхийн төлөө биеэ их л бэлтгэцгээдэг гэлцэнэ. Өглөө эрт ажил төрөлдөө яаран алхацгаах мөртлөө орой гэрээдээ хойргодуухан харьцгаах эрчvvд нь бидэнтэй л адил урт өдөр, эрх чөлөөнд дуртай болох нь анзаарагдана. Тор саваа дvvртэл дэлгvvр хоршоогоор хэсдэг авгай хvvхнvvд нь харин нийлж хов ярихдаа нэлээд гаршсан байдал ажиглагдана. Харин энэ хотын хэвийн амьдралд байж боломгvй гэмээр гудмаар гэр хийж, гунигаа архиар тайлдаг ядуухан өвгөн, шөнө орой баар цэнгээний газар ил цагаан vйлчлэхээс буцдаггvй янхан хvvхэн хоёр бидний ярьдгаар энэ хотын жинхэнэ “Super Stars” болой. Тэр хоёрыг хvн бvхэн муу хэлдэг боловч ихэнх нь дотроо ялимгvй атаархдаг биз. Учир нь өвгөн, янхан хоёроос хvмvvс аль эрт мартагдсан “эрх чөлөөгөө” vнэртэхийг хvсдэг ажээ. Тэр хоёр ч ёстой эрх чөлөө гэгчийг vнэртvvлэхийг vзvvлдэг байжээ. Өвөл өнгөрч уулын цас нимгэрэх vед энэ хотынхон нэгэн өвөрмөц баярыг тэмдэглэнэ. Чухам өөр хаа нэг газар тийм баяр тэмдэглэдэг тухай би олж сонсоогvй билээ. Сар дvvрэн тэргэлтэх хаврын эхэн сарын аль нэг өдрийг сонгож аваад бvгд нэг цагт орондоо орцгоож “сайхан зvvдний баяр”-аа нойрондоо хийцгээнэ. Өглөө эрт нар мандахад босоцгоож хотын төв талбайд цуглараад урьд шөнө “сайхан зvvдний баяр”-аар хэн юу зvvдэлсэн тухайгаа нийтэд ярих ба хотын дарга шилдэг зvvд шалгаруулж мөнгөн шагналаар шагнах бөлгөө. Сайхан зvvдний баяр тэмдэглэх өдрийг тэр жил урьд жилvvдээс арай эрт зарлажээ. Харин сайхан зvvдээ манаж хонох шөнө тэнэмэл өвгөний дотор бэмбэгнээд нэг ч хором дугхийсэнгvй. Баярын өдрийг мартсан янхан бvсгvй шөнөжин vйлчлvvлэгч хайсаар vvл цайлгажээ. Тэр хоёроос бусад нь цөм ер бусын сайхан зvvд зvvдлэхээр унтацгаасан ажээ. Цэрэг, цагдаа, эмнэлэг тvргэн, харуул манаа гээд шөнө унтах завгvй болоод ёсгvй албаныхан ч цөм баяр тэмдэглэв. Тэнэмэл өвгөн арай хийж нэг юм vvр цайлгаад гудманд гарсан боловч хэнтэй ч тааралдсангvйгээр барахгvй архины бvх дэлгvvр хаалттай байсанд гайхлаа. Нэлээд зогссон боловч хэн ч гарч ирсэнгvй. Харин гэрэл асангуут дулаан сайхан гэртээ хvмvvсийн орилох дуу тасралтгvй гарсаар өвгөн хэрэгт дурлан хаалга vvдийг нь тогшсон боловч хэн ч vvдээ тайлсангvй. Аргаа барсан өвгөн төв талбайн голд байх морьтой хvний хөшөө налан тухлаж аваад аргагvй нойрондоо дарагдан унтаж орхижээ. Үvр тэмдгэрэхийн өмнө 5-6 цагийн vест хотын хvмvvс эхнээсээ сэрж эхэллээ. Анхны сэрсэн хvн амь тавих мэт орилсонд гэрийнхэн нь мөн сэрцгээж дуу дуугаа авалцан орилцгоожээ. Удалгvй эргэн тойрны байшинд хvмvvсийн учиргvй чанга гол тасалмаар орилох дуу гарсаар байлаа. Хотын даргын бvдvvн эхнэр яаж орилсон тухай бичих юм бол аятайхан онигоо арав хориодыг зохиочихоор болжээ. Бvгд л утсаа шvvрч аваад танилууд руугаа залгах гээд чадсангvй хичнээн удаа оролдсон ч ямар ч арга байсангvй. Хий дэмий л гэр дотроо vймэлдэж байлаа. Гадагшаа гарах зориг хvрсэнгvй учир нь янхан бvсгvй, тэнэмэл өвгөн хоёроос бусад нь буюу шөнө баяр тэмдэглэхээр унтсан хvн бvхний хоёр гарны оронд хос далавч ургажээ. Хун шувууных гэмээр дун цагаан тэр далавч л хvн бvхнийг тэгж чангаар орилоход хvргэсэн гэдэг. Хэсэг хугацааны дараа ялимгvй тайвшраад далавчаа эргvvлж тойруулан харж, зарим зоригтой нь бvр дэвэх зэргээр туршиж эхэлжээ. Бие нь нэг л хөнгөхөн газар гишгэж байгаа нь мэдрэгдэхгvй мөртлөө алхаж явах хачин төвөгтэй болсныг бvгд мэдэрч байлаа. Удалгvй цонхоо онгойлгосон атлаа хөшигнийхөө араар биеэ нууж хөршvvдээсээ биеийн байдал хийгээд чухам юу зvvдэлсэн болохыг нь тандан асууцгаалаа. Хамгийн гайхалтай нь хот даяараа ганцхан зvvд зvvдэлсэн ажээ. Тэр нь далавчаа дэвэн тэнгэрийн уудамд дураар дvvлэх нисэх Гэвч анхандаа хэн ч нисэх тухай бодсонгvй. Гэхдээ тийм ч удсангvй. Саяхан дампуурсан, гэтэл гэнэт далавчтай болчихсондоо сэтгэлээр унаж дөрвөн давхрын цонхоор vсэрсэн худалдаачин залуу газар няц vсрэхийнхээ өмнө санамсаргvй далавчаа дэвсэнд дээшээ хөөрчээ. Хотынхоо дээгvvр орилон нисэх тvvнийг харсан хvмvvс дараа дараагаар тэнгэрт нисэж эхэллээ. Ахлах сургуулийн банди нар найз охидуудтайгаа хос хосоороо тэнгэрээр зугаалж, морьтой хvний хөшөө налан унтах хөөрхий тэнэмэл өвгөний дээрээс шvлсээ хаяж дэггvйтнэ. Нvvрэн дээр нь нойтон юм дусахад цочин сэрсэн өвгөн харин энэ удаа учиргvй чангаар орилжээ. Хотынхон тэр аяараа тэнгэрт нисэж байх нь тэр. Эцэг эх нь хvvхдvvдээ дагуулан эгээ л галуун цуваа мэт эгнэн нисэх нь vнэхээр зугаатай . Хотын дарга бvдvvн эхнэрээ дагуулан хэрэндээ хичээн дэвэх ба араас нь тvшмэлvvд хошууран дагана. Үд өнгөрөхөд ядуу тэнэмэл өвгөн, янхан бvсгvй хоёроос бусад нь буюу бvх далавчтайчуул тэнгэрт гарсан байлаа. Хөөр баяраар дvvрэн хvмvvс хөөрхий хоёрын буян заяагvйг гайхан хоорондоо: -Аргагvй ээ, яасан гэж тэнгэр тэднийг таалах билээ? -Ийм сайхан далавч нvгэлтэй хvмvvст заяах ёсгvй шvv дээ? -Хувь тавилан гэж сонин юм даа? Хэнийг ялгахаа хvртэл мэдэх юм гэх зэргээр хэл амаа бишгvй л билvvдэцгээжээ. Тэнгэрт тэдний амьдрал зугаатай байлаа. Гэвч удалгvй нар шингэх дөхөж задгай салхитай тэнгэрт эхнээсээ жиндэж мөн өдөржин ядрахыг мэдэлгvй дэвсэн далавч нь сульдаж газарт буух тухай бодож эхэллээ. Бvгд нисэж сурсан боловч хэн ч бууж vзээгvй байжээ. Анх нисэж vзсэн худалдаачин залуу газарт дөхөж аль болохоор зөөлөн буух гэж оролдовч яаж ч чадалгvй бяц vсрээд хэдэн цагаан өд тэнгэрт бутрав. Тvvнийг харсан хотын даргын бvдvvн эхнэр ухаан алдаж тэр чигээрээ газар мөргөв. Яаж орилсон, ухаан алдаж унасан тухай бичих юм бол эмгэнэлт өгvvллэг нэлээд хэдийг зохиочих биз ээ. Хvмvvс тэнгэрт сандралдаж газарт байснаасаа илvv vймэлдлээ. Ахлах сургуулийн дэггvй банди нар найз охидуудтайгаа болоод аав ээжийгээ дагаж ниссэн жаахан хvvхдvvд эхнээсээ газар унаж эхэллээ. Энд тэнд пид пид хийх чимээ шөнөжин vргэлжилжээ. Ямар ч аргаар оролдоод хэн ч газар зөөлөн бууж чадсангvй. Тамир тэнхээ ихтэй залуучууд нэлээд удаан тэсэж vvрээр газар мөргөж унацгаав. Хөөрхий тэнэмэл өвгөн ганцаараа бvтэн долоо хоног тэнгэрээс унасан далавчтай хvмvvсийг хөдөөлvvлжээ. Харин янхан бvсгvй гэрээсээ толгойгоо цухуйлгасангvй, бөмбөгнөтөл чичирсээр арваад хоножээ. Эцэст нь нэг юм гэрээсээ гарч урьдынх шигээ гудамжаар алхав. Тэнэмэл өвгөнийг хараад ганцаараа vлдээгvйдээ хязгааргvй их баярлажээ. Хотынхныгоо дурсаж эзэнгvй хоцорсон уушийн газар тэр хоёр ийнхvv ярилцжээ. -Манай хотынхон бvгдээрээ далавчтай болчихоод намайг тавлаж шоолсон доо? Би яахав дээ, амьдрах гэж л яваа ядарсан эмэгтэй шvv дээ гэж хэлээд бvсгvй санаа алджээ. Харин тэнэмэл өвгөн: -Би жар гаруй наслахдаа элдвийн юм бишгvй л vзсэн. Хvн гэдэг амьтан далавчтай болоод чиг тэнгэрийн амьтан биш юм даа? Үхэхдээ бvгд газарт л уналаа шvv дээ? Шунал хvсэл хоёр нь хотынхныг маань далавчтай болгосон. Тэгэхээр тэд маань тамд л нисэж яваа даа.

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс:
 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.