Нүүр » Цэцэг » Цэцгийн арчилгаа усалгаа » Тасалгааны ургамлын жижиг шимэгчдийг устгах аргууд

Тасалгааны ургамлын жижиг шимэгчдийг устгах аргууд

March 28, 2016 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Цэцгийн арчилгаа усалгаа

Нийтлэлийг 7,771 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

DSC_3107

Жижиг шимэгч шавьжнууд нь тасалгааны цэцэг, ургамлын ургалт, цэцэглэлтийг эрс удаашруулах, үхүүлэх гэх мэт таагүй нөлөө үзүүлдэг. Сэтгэл гаргаж өдөр болгон услаж, арчлан ургуулсан цэцгээ харсаар байтал үхүүлэх нь мэдээж харамсалтай. Эдгээр шимэгч шавьжтай тэмцэх янз бүрийн химийн бодис олон болсон. Гэвч химийн бодис нь гэрийн нөхцөлд хэрэглэхэд харшил үүсгэх гэх мэт сөрөг нөлөө ихтэй, олдоц багатай, үнэтэй байдаг сөрөг талтай. Иймд гэрийн нөхцөлд өдөр тутам хэрэгэлэж байдаг, олдоц ихтэй энгийн бүтээгдэхүүнийг ашиглан шимэгч шавьжтай тэмцэж устгах зарим аргаас танд хүргэж байна.

Шимэгч шавьж халдварласан хөрсийг марганцын сул уусмалаар услаж болно. Хамгийн гол нь марганцыг хэтрүүлэн хийхээс сэргийлэх хэрэгтэй. Өнгө нь үл мэдэх ягаан өнгөтэй байхаас хэтэрч болохгүй. Эс бөгөөс ургамлын үндэсийг эргэн сэхэх боломжгүй болтол түлэх аюултай.

permanganatБэрсүүт жүрж буюу манайхны ярьж сурснаар апельсины хальсыг хуйлан арилгаж аваад хөрсөнд зооно.

apelsinyДөрвөн ширхэг шүдэнзийг толгойгоор нь хөрсөнд суулгаад хөрсө усална. Нэг өнжөөд шүдэнзээ шалгаад хүхэр нь арилсан байвал шинээр орлуулна. Ингэсэн тохиолдолд 7-10 хоногийн дотор шимэгч шавьжны авгалдай болон бие гүйцсэн шимэгчид хордож үхнэ.

smoke29Сармисны хумс гурвыг дагууд нь хэрчээд хөрсөн дээр тарааж байрлуулна.

garlic_chesnokТасалгааны ургамалын тодорхой үечлэлтэйгээр савангийн сул уусмалаар усална. Ингэхдээ барааны саван нь цэвэр саван байх ёстой гэдгийг анхаараарай. Элдэв нунтаг үнэр оруулагч энэ тэр агуулаагүй байх ёстой.

Brand-design-savan-11

Сармисны хумс гурвыг няцлаад 1 литр усанд хийж хандална. 2-3 өдрийн дараа хандаа шүүж аваад уусмалаар нь ургамлыг болон хөрсийг усална.

garlic_chesnokХөрсийг модны үнсээр хучна. Ингэхэд шимэгч шавьж дайжихаас гадна үнс өөрөө маш сайнд бордоо болж өгдөг.

1

Ургамлын хажууд наалддаг тууз наана. Ингэсэн тохиолдолд нас гүйцсэн том шимэгчид шаалдаж, улмаар цаашид өндөглөх, үржих боломжгүй болно.

adb938efcb4f4258original

5-6 ширхэг янжуур тамхийг үйрүүлэн 1 литр орчим буцалсан усанд 1 хоног байлган хандалж болно эсвэл мөн хэмжээний тамхийг усанд хийж 2 цаг орчим буцалган өтгөрүүлсэн хандаж бэлдээд дараа нь ус нэмж 1 литр болгож болно. Тамхины уусмалыг дангаар нь хэрэглэж болохоос гадна хэрэглэхийн өмнө 1-3 чимх саван уусмалд нэмж болно. Уусмалыг шүршигчээр шүршиж хэрэглэнэ.

content_onions

1-2 бөндгөр сонгиныг жижиглээд 1литр усанд хийж таглан 6-8 цаг байлгаж хандална. Дараа нь шүүгээд уусмалаар нь навчны ногоон бясаа гэх мэт шимэгч халдварласан ургамал руу шүршиж хэрэглэнэ.

 Тасалгааны ургамалд шимэгчлэгч бодис олон төрөл янз байдаг тул эдгээр аргаас аль нь таньд илүү тохирохыг өөрөө туршилтын аргаар сонгож авах нь хамгийн зөв. Энэ бүх арга тусыг эс олвол мэргэжлийн хүмүүст хандах хэрэгтэй.

 холбоотой мэдээлэл

Хортон шавж – Аалзан хачиг
Хортон шавж : Цагаан далавчит

Post to Twitter Post to Facebook Post to MySpace


 

3 Сэтгэгдэл байна - “Тасалгааны ургамлын жижиг шимэгчдийг устгах аргууд”

  1. jijig yalaa bas nawchin deer ni bor hatuu yum naaldsan bna yamar arga hemjee awah we

  2. Deerh arguud tuslahgui bol uur neg sain arga bgaaa

  3. Ундармаа

    Сайн байна уу. Цэцгийн талаарх олон мэдээлэл олж уншлаа . Баярлалаа. Би эхлэн сонирхож байгаа. Услахаас өөр мэдэх зүйл байдаггүй. Бүгд л дээшээ ургаад байнаа.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.