Майонезгүй салат

January 26, 2016 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Салат зууш, десерт, коктейль

Нийтлэлийг 1,846 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

5655660-650-1452521782-22

Салат гэхээр дийлэнх хүн хамгийн түрүүн майонезийн төсөөлдөг гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй. Майонез хэдий амттай ч гэлээ тос их хэмжээгээр агуулдаг илчлэг ихтэй тул турах гэж байгаа хүмүүст тийм ч зохимжгүй. Иймээс эрхэм таньд майонез оролцоогүй салатны хэдэн жорыг санал болгож байна. Орц найрлагад орж байгаа бүтээгдэхүүний хэмжээг мл, грамм энэ тэрээр заасан байгаач тогооч Тэмүүжингийн хэлдэгчлэн тэр болгоныг граммлаж, миллилитрийг хэмжих боломгүй тул өөрийн мэдрэмж, баримжаагаар тохируулаарай.

 

1.Тахианы мах гүнжидийн үртэй хятад салат

  • Дунд зэргийн лууван
  • Том хятад байцааны тал
  • Үсүү буюу манайхны ярьж сурсанчлан кориандрын ногоо. Үүнийг иванууд кинза гэдэг. Нэг багцын тал. Байхгүй бол үр нь байсан ч болно.
  • Цагаан гүнжидийн үр нэг том халбага.
  • 200-300 грамм тахианы цул мах
  • 2 том халбаг буурцагны цуу
  • Цагаан гааны үндэс 2 см орчим
  • 2 том халбага олив буюу чидун жимсний тос
  • 1,5 том халбага гүнжидийн тос
  • Ногоон сонгино 2-3
  • Давс

 

Бэлдэх явц

Амтлагч бэлдэхийн тул жижиг саванд буурцагны цуу /соевой соус/, олив ба гүнжидийн тос, давс, нарийн хэрчсэн сонгоно ба цагаан гаагаа хийж сайтар хутгана. Маш сайн хутгаад хэсэг амрааж амтыг нь нийлүүлэх хэрэгтэй. Энэ зуур том ширхэгтэй үрэгч дээр /манайхан ягаад ч юм оросоор “төөрк” гэж яриад сурчихсан/ үрнэ. Хятад байцаагаагаа нарийн ширхэгтэй уртаар хэрчинэ. Кинза буюу дээр хэлсэнчлэн үсүүний ногоог жижиглэн татна. Тахианы махаа чанаад гураараа жижиг хэрчмүүд болгон хуваана. Ногоо, тахианы махаа салатны саванд хийж  гүнжид ба урьд нь бэлдсэн амтлагчаа хийгээд сайтар хутгана.

 

 

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс:
 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.