Нүүр » Хоол » 2-р хоол » Махтай бингийн ороомог

Махтай бингийн ороомог

September 18, 2015 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: 2-р хоол

Нийтлэлийг 2,221 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

1Баярмаа эгчийхээ блогоос хийхэд амархан хоолны бичлэгийг тайлбартай нь хүргэж байна. Тасалгааны цэцэг болон солонгос хоолны талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл  http://blog.daum.net/mongollove блогоор зочилоорой.

1

Нэг сайхан амттай хоолны меню байна.  Махтай, бингийн ороомог гэх үү дээ.

2

Луувангаа үрүүлээр үрнэ.

3

Татсан махаа нухсан сармис, татсан сонгино, давс, хар перецээр амталсаны дараа бэлдсэн луувангаа хийгээд зөөлөн галаар хуурсаны дараа шүүсэнд нь жигнэнэ.

4

Махаа жигнэж болгосны дараа хөргөхөөр тавих зуураа гурилаа нялцгайвтар зуурч бэлтгэнэ.

5

Жижгэвтэр бингийн хэмжээгээр элдэж бэлэн болгоод гурилныхаа нэг талыг тосолно.

6

Тосолсон гурилыг 2 -2 р нь тостой талаар нь нийлүүлээд хайруулын тавгандаа бингээ хайрна.

7

Гадна талаас нь шарахад бэлэн болох үед дотор талдаа тосолсон хэсгээр 2 бин сална.

8

Тостой дотор талын хэсэг маань энэ байна.

9

Жингнэж хөргөсөн махан таташаа дотор нь хийгээд ороогоод болоо.

10

Залхуу буузархуу л юм даа. Их амттай гоё болно. Өнөөдөр амралтын өдөр байна. Гэртээ хийгээд үзээрэй.

11

Post to Twitter Post to Facebook Post to MySpace


 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.