Нүүр » Цэцэг » Цэцгийн лавлах » Мөнгөний зузаалай – Crassula Ovata -Толястанка

Мөнгөний зузаалай – Crassula Ovata -Толястанка

September 4, 2015 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Цэцгийн лавлах

Нийтлэлийг 4,459 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

800px-Crassula_ovata_+_Florero

Монгол нэршил нь Дугуй навчит зузахай,  Англиар Crassula Ovata , Оросоор  Толястанка гэдэг. Энэ цэцгийн уугуул нутаг нь Өмнөд Африк. Дэлхий дээр хамгийн өргөн тархсан тасалгааны ургамал  юм.  Ерөнхий нэршил нь jade plant, friendship tree, lucky plant,  money tree,  гэдэг бол ургамал судлал  шинжлэх ухааны нэр нь Crassula Ovata, C.portulacea, C.argentea . Crassulaceae буюу зузаалайтан овогт багтдаг олон наст шүүслэг ургамал юм. Ургамал супдаачид энэ овгийн 300 гаруй төрөл зүйлийг нээгээд байна. Доошоо  унжиж болон бутлаг хэлбэрээр ургана. Дээшээ 1 м орчим өндөр ургадаг. Навч гялгар дугуйрсан хэлбэртэй,    махлаг зузаан байдаг. Навч иш нь мөнх ногоон өнгтэй байх ба олон жил ургасан иш модждог Хавар  эрт ягаан цагаан өнгийн жижиг од хэлбэртэй  цэцэг гарна.

261310

Хөрс

Ус сайн нэвтрүүлдэг хөнгөн чанарын хөрс тохиромжтой. Жижиг  хайрга, том ширхэгтэй элс, хүлэрт хөвд, пертилийг ойролцоо хэмжээгээр найруулж хөрсийг бэлтгэнэ

ingredientsForDIYSucculentPottingSoilmixIngredientsForSucculentPottingSoildiySucculentPottingSoilReadyToUse

Гэрэл

Гэрэлсэг ургамал. Зуны хурц нарнаас бага зэрэг хол байлгах ба бусад улиралд нарны шууд тусгал тусах газар байрлуулж болно. Өдөрт  4 цагаас илүү нарны шууд тусгал тусах газар тавьж болохгүй.   Нарны  гэрэл хэт ихэдвэл навч  түлэгдэж унах, үндэс ялзарч ургамал үхэх аюултай

getImage

Дулаан

Энэ цэцгийн ихэнх төрөл зүйл нь хүйтнийг тэсвэрлэхдээ муу байдаг. Навчаараа амьсгалдаг тул навчин дээр тотсон тоос шороог арчиж  өгөх нь зүйтэй.

download

 Усалгаа

Энэ цэцэг нь халуун бүс нутгаас гаралтай тул иш, үндэс, навчиндаа усыг ихээр хуримтлуулсан байдаг. Хөрсний өнгөн хэсэг хатсаны дараа дараах усалгааг хийнэ. Хөрсийг  бага зэргийн чийгтэй байхаар бодож багаар услана. /хөрсийг шалбайтал услаж болохгүй/.  Усалгаа хэтэрвэл навч угаараа мултарч унах, зөөлрөх шинж тэмдэг илэрнэ. Ид ургалтын үед нь усалгааг бага зэрэг нэмнэ. Өвөл цэцэг амрах үеэр усалгааг багасгана. Усалгааг ихдүүлж болохгүй бөгөөд ихэдсэн тохиолдолд маш мэдрэмтгий хүлээж авдаг. Усалсны дараа тавган дээр тунасан илүүдэл усыг тэр дор нь асгаарай.

il_570xN.444250246_q8jg

Бордох

Хоёр долоо хоногт 1 удаа бордоно. . Зун илүү хурдан ургадаг. 11 сараас 3 сарын сүүл хүртэл бордолтыг зогсооно.

jade 8


Үржүүлэх

Навч болон ишний тайрдасаар амархан үндэслэдэг. Хүлэрт хөрс болон элсэнд шууд суулгаж үндэслүүлнэ. Суулгасны дараа нарны шууд гэрэл тусах газар тавьж болохгүй. Гадуур нь гялгар уутаар вакуумдана. Өдөрт 30 минут орчим агаар оруулна. Гэрэл сайн тусах газар тавина.  3-4 долоо хоногийн дараа гэрэлд тавьж болно. Мөн усанд ишний тайрдасаар үндэслүүлж болно. Усалгааг шүрших маягаар багаар хийнэ. Хэт том саванд суулгаж болохгүй учир нь хөрс удаан хатах тул  тохирох хэмжээний саванд суулгана. Хавтгай сав тохиромжтой байдаг. Энэ цэцгээр хийсэн бонсай гоёмсог харагддаг.

WGPB36Lbonsai-jade-plantCrassula_bonsai

Шилжүүлэн суулгах

2-3 жилийн хугацаатай савыг томруулж шилжүүлэн суулгана. Гэхдээ таны цэцэгний ургалт, өсөлт нь сайн бол заавал энэ хугацааг баримтлах албагүй. Тайралт таналтыг хаврын эхэн сард цэцэг сэргэхээс өмнө хийнэ. Тайралт, таналтыг доор үзүүлэв.

tairalt1 tairalt2 tairalt3 tairalt4 tairalt5

Хортон шавьж

Энэ цэцэг гол дайсан нь гурилч цох. Мөчир навч  хөвөн  шиг зүйлээр бүрхэгддэг. Арилгахын тулд сул найрлагтай спирттэй багсаар цэвэрлэнэ. Сайн цвэрлэхгүй бол авгалдай үлдэх тохиолдол  их байдаг. Аалзан хачиг цэцэгний шилбэн дээр үүрлэх нь бий. Хортон шавьж устгах хоронд энэ цэцэг хэт мэдрэмтгий тул гар аргаар л устгах боломжтой. Цэцгийн монгол англи нэр, овогийн нэрийг Л. Энхтуяа Ч.Очгэрэл зохиогчтой      * Тасалгааны ургамал тарьж ургуулах арга* номноос авав.

Энэ цэцгийн талаарх холбоотой мэдээллийг энд http://www.delgeen.com/archives/9279  дарж үзнэ үү

$_57 12.0034-3 51gVRPCrzfL 700-jade-plant171806 1024px-Jade_Flower 1811a52160c70972d3c00119019f6c47 16437_40 71006_lg 108141 261310 bonsai-jade-plant craargc Crassula_bonsai Crassula_Ovata crassula-ovata-09 derevo download OLYMPUS DIGITAL CAMERA ImageCache IMG_9366-1024x803 jade 8 Jade3 jade-1024x915 jade-plant-600x510 jade-plant-flowers june14-jade1 M14APP3xg maxresdefault p1-produits-616 PICT0176 Screen-Shot-2013-08-06-at-4.42.52-PM tairalt5 tumblr_m9v9mlMSI81rckfuto1_1280 WGPB36L

50 см өндөртэй мөнгөний мод, үрсэлгээ зарна. утас 9960-3734

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс: , , , ,
 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.