Нүүр » Хоол » Гурилан бүтээгдэхүүн » Луувантай Кекс

Луувантай Кекс

August 30, 2013 | Бичсэн: delgeen | 2,210 уншсан  Ангилал: Гурилан бүтээгдэхүүн

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Орц:

1.340-350 гр үрүүрээр үрж бэлдсэн лууван

2.250гр гурил.

3.1 цайны халбага хүнсний сода

4. 1.5 цайны халбага Baking Powder /

5. 0.5 цайны халбага давс

6.4 ширхэг өндөг

7.300гр элсэн чихэр

8.2 цайны халбага ваниль / хуурай шингэн аль нь ч болно хуурай ваниль хийх бол маш бага хэмжээгээр хийгээрэй/

9.200гр ургамалын тос / оливийн тос байсан ч болно/

10.50-60гр масло

11.220-230 гр  Cream Cheese /сливочный сыр-                                        /

12.230 гр Icing Sugar /сахарной пудры -                                           /

13.Бага зэрэгийн нунтагласан самар

Энэ кексийг хийхэд их амархан тэгээд ч хурдан. Хийж эхлэхийн өмнө шарах шүүгээгээ 190С -д тохируулаад халааж эхлээрэй.

 

За эхлээд кремээ хийж эхлэнэ ээ. Масло болон Cream Cheese /сливочный сыр-          / нийлүүлээд маш сайн хутгана  миксерээр хутгавал маш сайн гараар бол нэлээд л их хөдөлмөрлөх хэрэгтэй болно .  Дараа нь Icing Sugar /сахарной пудры -      / үүнийгээ бага багаар нэмж маш сайн хутгана ./ Эхлээд шигшсэн нь дээр байдаг юм тэгэхгүй бол бөөгнөрөх гээд байдаг/ за тэгээд бага зэргийн ваниль хийгээрэй.

За энэ  бэлэн болсон байна.

Үүнийгээ хэрэглэх хүртлээ хөгөгчнийхөө дунд хэсэгт нь хийчээрэй.

хийх савныхаа ёроол болон хажууг сайн маслоор тослоод ёроолд нь цаас дэвсэж өгсөн

Гуриландаа сода , baking powder давсаа хийгээд бага зэрэг хутгаарай.

Тусгай саванд өндөгөө хийгээд дээрээс нь элсэн чихрээ бага багаар хийж маш сайн хутгана. Үүнийхээ дараа бага багаар ургамалын тосоо хийж маш сайтар хутгаарай . Төгсгөлд нь 2 цайны халбага ваниль хийж хутгаарай.

Үүн дээрээ гурилнаасаа бага багаар хийж хутгана.

Луувангаа хийгээд

Одоо бол миксерээр хутгасны хэрэггүй гараараа сайн хутгана.

 

 

Бага зэргийн нунтагласан самар хийсэн.

Урьдчилж халаасан шарах шүүгээндээ хийж 25-30 минут болгоно.

хэсэг хугацаанд хөргөнө.

За ингээд кремээ түрхээд идэхэд бэлэн боллоо. Анх найзууд маань луувангийн торт хийж чаддаг гэхээр санаанд ер бууж өгдөггүй байсан . Лууван л дангаар нь идэхэд ямар байдаг билээ тийм амт л мэдрэгддээд. Ингээд хээсний дараа бол луувангийм амт нь ер мэдэгддэггүй юм байна лээ. Манай найзууд их дуртау байдаг болохоор байс гээд л би хийдэг юм. Асуух асуулт байвал сэтгэгдэл хэсэгт бичээд үлдээгээрэй.

Post to Twitter Post to Facebook Post to MySpace


 

One comment on “Луувантай Кекс

  1. sain uu?baking powder gej yu yum be? haanaas awch boloh we?
    saihan joruud zaaj ugdugt mash ih bayarldag shuu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

HTML tags are not allowed.

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.