Нүүр » Цэцэг » Цэцгийн лавлах » Шүүдэрцэцэг – Morning glory – Ипомея

Шүүдэрцэцэг – Morning glory – Ипомея

April 7, 2015 | Бичсэн: Ц.Энхбаяр | 5,071 уншсан  Ангилал: Цэцгийн лавлах

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

4011

Монгол нэр нь Шүүдэрцэцэг, Англи нэр нь Morning glory, Орос нэр Ипомея  гэдэг бол Латин нэршил нь Ipomoea tricolor .  Америк тивийн  халуун бүс нутаг мөн Ази тивийн халуун бүс нутагт элбэг тохиолдоно. Convolvulaceae овогт багтдаг нэг наст  цэцэг юм.  Зуны эхэн сараас намрын сүүл сар хүртэл цэцэглэдэг. Morning-Glory цэцэг нь 1000 орчим төрөл зүйл байдаг.

flow1

Аяга хэлбэрийн гоёмсог цэцэгтэй, нарийн шилбэтэй, дээшээ асаж ургадаг, ихэнх төрөл зүйл нь өглөө дэлгэрдэг бол Ipomoea muricata төрөл нь орой цэцэглэдэг.  Байшигийн хана, хашаа, дагуулан ургуулахад үнэхээр сайхан харагддаг чимэглэлийн ургамал юм..   Цагаан, улаан, цэнхэр, ягаан, шар өнгийн гоёмсог цэцэгтэй. Цэцэг нь дээшээгээ 3м тэрнээс ч өндөр ургана. Зүрхэн халбэртэй 4- 6 см урттай гоёмсог навчтай байдаг.

morning glorymorning-glory

Ороож ургадаг тул та янз бүрийн хэлбэрт оруулан ургуулж болно. Цэцэг    унасны дараа бундуй үүсэх ба бундуйг сайтар хатсаны дараа үрийг авна. Нэг бундуйнаас 4-6 ширхэг үр гарна. Нарны шууд тусгал тусах газар сайн ургадаг. Ямар ч хөрс голохгүй сайн ургана.

imagesMorningGlorySeeds2

Үрээ суулгахын өмнө 24 цаг усанд дэвтээсний дараа  суулгана.Үрийг 1 см гүнд суулгана. Гадаа талбайд тарих гэж байгаа бол хоорондын зай 20-25 см байна. Дээшээ асаж  ургадаг тул  10 см орчим өндөр болсоны дараа тулгуур хийж өгнө.

morning_glory_1

Үрсэлгээгээ дуваан байранд  хийгээд 6 сарын дундуур гадаа талбайд шилжүүлэн суулгана. Хөрсийг хатсаны дараа усалгааг хийнэ.  Усалгааг хэтрүүлж болохгүй гэдгийг анхаараарай.   Сард нэг удаа бордоно. Ургамлын бөөс үржих магадлал өндөр байдаг тул цэцгээ байнга шалгаж байгаарай. Ургамал бөөстсөн үед зориулалтын хор цацна. Энэ цэцгийн холимог үр зарж байна. Өнгө цэнхэр, нил ягаан, улаан өнгөтэй 30 ширхэг нь 500 төг харилцах утас 9960 -3734

bluesbrothersonfence cypress_vine_mix_ d2d683 edd3d3 fff5db flow1 flyingsaucerbrightblue300 images (1) images img_2559-e1325667771445 iStock-10474857_blue-morning-glory_s4x3_588 morning glory morning_glory_9778 morning-glory MorningGlorySeeds1 MorningGlorySeeds2 SUT118263 (1) Two morning glory blossoms 2014_01_morning_glory_3171-e1389191918406 11361354707 31361354742 asa100724 convolvulus_tricolor_dwarf_morning_glory_flowers_19-08-11_1 SONY DSC images ipomea-2-1 Morning Glory (1) morning glory (3) morning glory Morning glory6 MINOLTA DIGITAL CAMERA morning-glory-1 morning-glory-301429 morning-glory-bouquet-linda-rauch morning-glory-flower-1 MorningGloryHeavenlyBlue2 pink_morning_glory sorairoasagaoC sorairoasagaoC2 white-morning-glory-301431

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс: , ,
 

3 Сэтгэгдэл байна - “Шүүдэрцэцэг – Morning glory – Ипомея”

  1. Ene gadaa talbain tsetseg ymuu bi gertee tarix gj awsiin.

    • гадаа гэрт алинд нь ч болно оо. намар байгалийн жамаар хагдарна. хавар үрээр эргээд тарьж болно.

  2. bayrlalaa goe medeelel ugdygt

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.