Нүүр » Таны амралтанд » Инээцгээе хүмүүсээ

Инээцгээе хүмүүсээ

April 1, 2015 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Таны амралтанд

Нийтлэлийг 2,114 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

117ec55eaf42ee8great1

Согтуу эрийг машиндаа суутал цагдаа ирэв.

  • Та чинь галзуураагүй биз? Ийм согтсон байж яаж машин барих гэж байгаа юм бэ?
  • Намайг явган явж чадна гэж бодоод байгаа бол та өөрөө галзуурчээ.

*                           *                           *

Гомдол мэдүүлсэн нь:

  • Энэ хүн намайг хонины толгой гэж хэлсэн.
  • Цочир уурлаад тэгээд хэлчихсэн байлгүй дээ.
  • Үгүй ээ, тэр над уруу их удаан харж байгаад хэлсэн.

*                           *                           *

Сэтгэл мэдрэлийн эмнэлгийн өвчтөн эмчид үзүүлж байлаа.

  • Эмч ээ ханцуй мөрөн дээгүүр үргэлж л жижигхэн ногоон мэлхийнүүд гүйлдээд , хамаг бие арзагнуулаад байх боллоо гээд өвчтөн гараа сэгсрэв. Тэгтэл эмч:
  • Тэгээд юу гэж над руу шидлээд байгаа юм бэ гэж хашгирав.

*                           *                           *

Зоогийн газрын эзэн үйлчлэгчээ дуудаж:

  • Үйлчилгээ зогсчихсон байхад тэр юун хүн ширээний ард унтаад байгаа юм бэ?
  • Сэрээгээд явуулаач.
  • Жаахан байж байг. Сэрээх болгонд л уусан архиныхаа мөнгийг төлөөд байгаа юм.

*                           *                           *

Нэг хүн нохойтойгоо шатар тоглож байв. Тэдний тоглохыг харж

зогссон найз нь:

-Ямар ухаантай нохой вэ? гэж шогширчээ. Гэтэл эзэн нь:

-Тэгсэн ч гэсэн би 3/2-ын харьцаагаар хожиж яваа юм чинь гэж

гоморхжээ.

*                           *                           *

– Надад нэг кг сүү өгөөч?

  • Бид сүүг кг-аар зардаггүй.
  • Тэгвэл 70см-ийг өгчих.

*                           *                           *

Эмгэн өвгөн хоёр нарлаж сууна. Гэнэт өвгөн нь эмгэнийгээ нудраад авахад цочсон эмгэн:

  • Чи яав гэж дуу алдахад өвгөн:
  • «Яасан гэдгийг чи мэдэхгүй байгаа байх. Анх надтай суухдаа хүнд хөндүүлсэн байсан гэдгийг чинь санах бүр гэдэн хөдлөөд байх юм…»

*                           *                           *

Утас дуугарав. Охин нь ярьж байна.

-Одоо болтол Жаргал байдаггүй. Өөр хүүхнийд хоносон байх аа.

-Охин минь юмыг яах гэж муугаар бодож суудаг юм. Машинд

дайруулсан байж ч болох шүү дээ.

*                           *                           *

Нөхөр нь утсаар:

-Хайрт минь, чи юу гэвээс эхнэр нь:

-Биш ээ, би л байна ш тээ.

*                           *

Анагаахын сургуулийн багш оюутнаасаа:

-Хүний ямар эрхтэн дөрөв дахин томорч чадах вэ?

-Хи хи хэмээн инээв.

-Хонгорхон минь дээ элгийг хэлж байна. Чиний бодож байгаа хи

хи чинь гурав дахин томордог юм.

*                           *                           *

Танай эхнэрийг нэг юм үнсэх гэж оролдохыг харлаа.

-Тэгээд тэр чадав уу?

-Үгүй.

-Тэгвэл тэр чинь манай авгай биш байж дээ.

*                           *                           *

-Чи нөхрөө хуурч байсан уу?

-Тэгээд өөр хэнийг хуурах юм.

*                           *                           *

– Эмч ээ би ямар өвчин тусчихаа вэ?Надад хэлээч би маш их айж байна. Та надад үнэнийг хэлээч.

-Маш харамсалтай байна та ДОХ тусчихжээ.

-Тэгээд одоо би яах вэ? та надад зөвлөгөө өгөөч.

-За даа, шаврын эмчилгээ л хийлгэсэн нь дээр болов уу?

-Шавар тус болох болов уу?

-Үгүй яахав дээ, газар шороонд дасахад чинь тустай болов уу гэж  бодсон юм.

`        *                           *                           *

Алах ял заагдсан хоёр хоригдол дээр шоронгийн хуяг орж ирэв.

-Та нарыг буудахын өмнө сүүлчийн хүсэлтийг чинь сонсоё гэх

байх.

-Тэгвэл юу гэж?

-Тэгвэл та нар манай хуягийн цалинг нэмээч гэж гуйгаарай. Та

нарт ямар ч ялгаа байхгүй шүү дээ гэжээ.

*                           *                           *

Эхнэр нөхөр хоёр христийн сүмд цугларалтанд сууж байжээ.

Библийн сургааль зааж буй хүн нь хуцаар өргөл барьдаг тухай ярьжээ. Эхнэрийхээ ар талд нь сууж байсан нөхөр нь сайн

сонсоогүй учраас эхнэрээсээ асууж гэнэ.

-Юугаар өргөл барьдаг гэнэ?

-Хуц гэхэд нөхөр нь хариуд нь:

-Солиор гэж ууртай нь аргагүй хариулжээ.

*                           *                           *

Хайртай хосууд орон дотроо хэвтэж  байв.Эрэгтэй нь хэлж гэнэ.

-Хайрт минь би чамайгаа«Дарь эх» гэж нэрлэж байя тэгэх үү?

-Яагаад?

-Яагаад гэвэл чи миний анхны эмэгтэй.

-За, тэгвэл би чамайг « Бенз » гэж дуудаж байя, тэгэх үү?

-Яагаад тэр билээ?

-Чи миний 190 дэх эр хүн.

*                           *                           *

Эмч:

–Би таны өвчний оношийг бүр олохоо болилоо.Бодвол архинаас  болж байгаа байх л даа.

-Өвчтөн:

-Тэгвэл би таныг эрүүл болохоор маргааш ирье дээ.

*                           *                           *

Хүнсний зах дээр:

-Та энэ хонио юугаар тэжээгээ вэ?

-Юу асууж байгаа юм бэ?

-Би ч бас энэ хонь шиг турмаар байна.

*                           *                           *

Усанд живсэн бүсгүйг эрэг дээр гаргав.

-Хатагтай та ганц ч гэсэн үг хэлээч?

-Толь , будаг…

*                           *                           *

Эхнэр нь гомдоллоно.

-Чи надтай танилцаад гурав хоноод л суугаа биз дээ.Гэтэл нэг машин  авах гэж  гурван сар болох юм.

-Муу машин авчихвал дараа нь солих гэж хэцүү шүү дээ.

*                           *                           *

Гаалийн байцаагч нэг зорчигчийг шалгаж зогсоно.

-За та чемоданаа онгойлгоорой. Юу ч алга хоосон байна.

Хачин юм даа. За, за та гаалиар тоглоом хийснийхээ татварыг төл.

*                           *                           *

Гудамжны хүүхэд тэжээдэг баян дээр нэг эр таван настай хүү  дагуулж ирээд:

-Энэ хүү онцгой ухаантай юм гэхэд ,

-Багадаа их ухаантай  байсан хүүхэд том болохоороо маанагдуу болдог юм.

-Тийм байх аа. Та багадаа их ухаантай хүүхэд байсан бололтой.

*                           *                           *

Согтуу эр олс чирч явна.

-Чи олс чирч яах нь вэ?

-Тэгээд би түрэх юм уу?

*                           *                           *

Дэлгүүрээс хүү гурван шил архи авав.Худалдагч түүнд уутанд хийж өгөнгөө :

-Чи наадахаа дааж хүргэж өгч чадах юм уу?гэхэд хүү:

-Харин ээ, нэгийг нь энд уучихдаг ч юм бил үү? гэжээ.

*                           *                           *

Таны наад өвчин чинь архинаас болжээ. Эмч ээ, танд баярлалаа.

Бусад хүмүүс болохоор бүх бурууг над руу чихээд байгаа юм.

*                           *                           *

Согтуу эр музей үзэж байгаад нэг сандал дээр сууж амрав.

Үйлчлэгч:

Та босооч, наадах чинь хатан хааны сандал шүү дээ.

Ирэхээр нь босоод өгчихөнө дөө, юун сүртэй юм.

*                           *                           *

Вагоны дээд талын орон дээр сууж явсан хүн хөлөө доош нь буулгахад, доод талд сууж байсан эмэгтэйн аманд хөл нь орох шахав. Шивэр үнэртэж дотор нь муухай болсон ч эмэгтэй тэвчээр гарган эелдэгхэнээр:

-Та оймсоо солихгүй юм уу? гэхэд сайхь эр:

-Соливол солъё л доо гэхдээ зөвхөн архиар шүү гэжээ.

*                           *                           *

Хүргэн нь ажлаасаа ирээд зурагт үзээд сууж байтал хадам ээж нь  хогийн шүүр бариад ороод ирэв.

-Ээж та хог шүүрдэх гэж байгаа юм уу, эсвэл шүүрээ унаад нэг тийшээ нисэх гэж байгаа юм уу?

*                           *                           *

Хадам нь хоногоо хүлээж байна.

Орныхоо дэргэдэх нээлттэй цонхоор харж байснаа,

-Нар орох ямар сайхан юм бэ? үүнийг сонссон хүргэн,

-За ээжээ гол юмнаасаа анхаарлаа бүү сарниул.

*                           *                           *

Эхнэр нь: -Өмнө зүгийн арал дээр 5доллараар эхнэр худалдаж авч болдог гэж би сонин дээрээс уншлаа.

Нөхөр нь:- Худлаа худлаа дамлаж л байхгүй юу…

*                           *                           *

Төсвийн байгууллагад ажилладаг нөхрөө эхнэр нь шөнө дунд

сэрээж байна.

-Хөөе чи сэрээч

-Юу болоов яагаав?

-Чи ийм бага цалинтай байж яаж ийм тайван унтаж чадаж байна аа

Post to Twitter Post to Facebook Post to MySpace


 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.