Нүүр » Цэцэг » Цэцгийн лавлах » Хулс – Bamboo- Бамбук

Хулс – Bamboo- Бамбук

September 14, 2010 | Бичсэн: Ц.Энхбаяр | 14,388 уншсан  Ангилал: Цэцгийн лавлах

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Хулс нь Ази тивийн халуун бүс нутгаас гаралтай ургамал юм. Хулс  нь Dracena буюу Луу модны аймгийн ургамал юм. 1200 гаруй төрөл зүйл дэлхий даяар тархсан байдаг. Бидний тасалгаанд ургуулдаг хулсыг Dracaena sanderiana гэж нэрлэдэг. Хулс нь хамгийн хурдан ургадаг ургамал бөгөөд байгаль дээр ургадаг зарим төрлийн хулс өдөрт 60 см ургадаг гэнэ. Хамгийн өндөр нь 40 м орчим өндөр байдаг бол хамгийн бага нь 20 см орчим өндөр ургадаг. Хулс нь модны төрөлд ордоггүй бөгөөд өвс гэсэн ангилалд багтдаг.  Хулсыг гэрт тарьж ургуулж зочны өрөөний гол гоёл болж гоёмсог тансаг байдлаараа хүмүүсийн сэтгэлийг татахаас гадна хулсыг барилга, мөн хөгжмийн зэмсэг хийхэд ашигладанг байэа. Хулсыг тарьж ургуулахад арчилгаа бага шаарддаг ч хэдэн зүйлийг анхаарахгүй өнгөрч болохгүй. Хулс тухайн орчин нөхцөлдөө дасан зохицож ургах тал дээр онцгой чанартай ургамал юм.

Хөрс

Хөрсөнд тарих тохиолдолд ус сайн нэвтрүүлдэг хөрс байх хэрэгтэй. Элс , хөвдөн хөрс, үржил шимт хөрсийг 1:1:1 байхаар тооцож бэлтгэнэ. Хулсыг мөн ёроолд нь хайрга дэвссэн шилэн саванд ус хийж ургуулж болдог. Ус бохирдоогүй цэвэр байвал усыг бүхлээр нь солих шаардлаггүй бөгөөд ус бага зэрэг ширгэсэн тохиолдолд дээрээс нь ус нэмж хийж болно.

Сав

Тарих сав маань 5 см диаметртэй сав байх нь тохиромжтой байдаг. Та хэрвээ хулсаа усанд тарих гэж байгаа бол шаазан болон шавар сав тохиромжтой байдаг. Гаднаас нарны гэрэл тусдаг тунгалаг шилэн сав нь амархан замагтаж ус бохирддог. Мөн бараан өнгийн шилэн саванд тарьж болно. Усанд тарьж байгаа тохиолдолд усыг хэт дээш нь өндөр хийвэл үндэс усны хэмжээгээр дээшилдэг тул усыг дундаж хэмжээнд байлгах нь зүйтэй.

Усалгаа

Хөрсийг бага зэргийн чийгтэй байхаар бодож услагааг хийнэ. Хэрвээ хулсны навч эрчилж мушгирсан байдал ажиглагдвал ус дутсаны шинж, харин навч нь доош унжийсан байвал услагаа дутсаны шинж. Усанд тарьсан тохиолдолд долоо хоноод усыг солих бөгөөд шил, болон хайрга сайтар цэвэрлэн  зайлж муудсан үндэсийг тасдаж авч цэвэрлэнэ. Солих усыг нэг хонуулж хлор, шохойг нь арилгасан байх хэрэгтэй.

Гэрэл

Нарны шууд хурц тусгалд дургүй. Хагас сүүдэрлэг гэрэлтэй орчинд дуртай. Навч шарлаж эхэлбэл энэ нь нарны хурц гэрэл нөлөөлснийх бөгөөд шарласан навчийг даруй тастаж авах хэрэгтэй. Авахгүй удвал гол ишийг гэмтээх аюултай. Зүүн болон зүүн өмнө зүг рүү харсан цонхны гэрэл тусах газар байрлуулах нь тохиромжтой.

Агаарын чийгшил

Хулс нь халуун орноос гаралтай ургамал тул тасалгааны нөхцөлд тарьж байгаа тохиолдолд чийгийг ихээр шаарддаг. Та өдөрт хулсныхаа навчийг бүлээн усаар шүршиж өгч байгаарай. Үүнээс гадна чийглэг байдлыг нэмэгдүүлэх нэг арга нь устай хайрга бүхий тосгуур дээр савтай цэцгээ байрлуулна. Цэцгийн савны ёроолыг усанд хүрэхгүйгээр хайрган дээр байхаар бодож усыг тохируулна.

Бордоо ба үрслүүлэх

Шингэн бордоогоор бордоно. Бордоог маш бага шаарддаг тул хөнгөн чанарын бордоогоор бордох буюу бордоо найруулсан тохиолдолд тунг нь бага хэмжээгээр найруулж бордоно. Бордооны тун хэтэрвэл үндэс түлэгдэх аюултай. Хавар ургамлын идэвхтэй ургалт эхлэхээс өмнө хулсны үндэсийг хувааж үржүүлж болно. Мөн тайралт хийж усанд үндэслүүлэн үржүүлж болдог. Усанд хийж үндэслүүлэхдээ 20 см орчим урттай мөчрийг сонгон авч 45 градусын өнцөг гаргаж огтолж авна.


Хулс ба Фэн шү

Хятад хэлэнд “Fu Gwey Zhu” гэж дуудагдах бөгөөдд “Fu” нь эд баялаг, хөрөнгө зоорь “Gwey” хvч чадал, хvндлэл дээдлэл, “Zhu” нь мөнөөх хулс гэсэн утга санааг агуулж байдаг. Хулсыг эд хөрөнгө аривжуулагч, айлд эерэг сайхан энерги, эрч хүч бэлэглэгч, аз жаргалыг дуудагч гэж дорно дахины ард түмэн эртнээс дээдэлж шүтэж иржээ. Хулсан ой нь агаарыг маш сайн цэвэрлэдэг байна.

Аз жаргалын хулсны тооны бэлгэдэл

Нэг шилэн саванд ихэнхдээ 2, 3, 5, 6, 10, 21 ширхэгийг хийж, бэлэг дурсгалд өгнө. Хоёр хос залуусынх. Гурав нь аз жаргал, эд баялаг, урт удаан жаргалтай амьдралын бэлгэдэл. Тав нь амьдралын таван талаас тансаг зvйл даллага авахуулсан юм шиг цутган орж ирэх.Зургаа нь амьдралыг урд урдынхаас гэгээлэг, өөдрөг сайн сайхан болгох.Арав нь амьдрал хийгээд алив юмс бүрэн бүтэн төгс төгөлдөр байх. Хорин нэг нь бурхны ивээлээр бvх хэрэг тань бүтэж, бизнесийн ялалт, амжилтыг тэмдэглэхэд тус тус хэрэглэнэ.

Байгаль дээр ургадаг зарим төрлийн хулс цэцэглэдэг гэнэ лээ шүү

Фанда баавгайны хамгийн дуртай хоол


Post to Twitter Post to Facebook Post to MySpace


 

18 Сэтгэгдэл байна - “Хулс – Bamboo- Бамбук”

  1. hi.hulsiig ureer tarij boldiimuu

  2. unuudur zavtai dulguun sitg uhuh shig bolj bnaa
    yostoi goy goy medeelel bn
    tsetsegnuudee sanaj bn shuu bushuuhan harij tsetsegee archlah yum san

  3. нямаа

    хулс арчилгаа багатай, тэгээд маш гоё ургадаг, минии хулс гэрт ирээд 2 жил болж байгаа, хэр ургасныг нь хараарай, би өөрөө харахаар л хайр хүрээд байдгийн, кккк

    http://www.facebook.com/album.php?id=100000704010345&aid=41248/img

  4. undesiig huvaaj urjuulne geheer yaadag yum boloo
    ene talaar zaawar oruulj boloh uu? please

  5. bas unagan hel gej tsetsgiin talaar medeelel oruulj uguuch
    huuhded ih eeltei tsetseg gesen

  6. нараа

    өндөр том ургасан хулс авна шүү

  7. даваажаргал

    энэ сайхан зөвлөгөөг бичсэн таньд баярлалаа. манай ажлын байранд хулс байгаад л байдаг байсан ч яаж арчилахаа мэдэхгүй байлаа. нэг өдөр хэрэг болгож энэ сайтаар зочлоход их сайхан зөвлөгөөнүүдийг бичсэн байна. одоо ажлынхаа хулсыг арчилаад эхэлнэ ээ. баярлалаа

  8. Zarim neg ug usgiin aldaag es toochvol ayataihan bolj dee. Aldaagaa sain hyanaj baij tavih heregtei shuu!

  9. Hi sain uu ta buhend ene odriin mendiih hurgie.
    Manaid 3 sh huls odoo barag 3 jil bolj bgaa, neg ni dund haviasaa shrlaad bna,
    Ene yaj bgaa yum bolooo.
    Ug ni bid ih bilegsheedeg bolohoor , sharlaad bhaar ni muu sovin ch yum shig yah ch ychiraa olohgui bna , hariu ogooch

  10. Санаа

    Би сая хулсаа гэртээд тависан гое харагдах болсон.Гэтэл яаж арчилахаа танайхаас олж уншлаа.Та нар зовлогоо огсонд баярлалаа

  11. Одноо

    Sain bnuu? Manai huls ih urt urgaad baih yum tairch bolohu? Bas denduu urt urgaad baih yum yaah yostoi ve?

  12. sain bn uu BI 3 honogiin omno hunees 1 ondortei vaarand suulgasan hulsan tsetseg avsan. Neleen sharlasan havchiig avch hayaad internetees haraad mahnii shuus ohdognii halis usand uusgan uslalaa.Odoo yamar bordoo hereglej archilahiig helj ogooch horsiig hezee solih ve YARALTAI HARIU

  13. sain bn uu BI 3 honogiin omno hunees 1metr ondortei vaarand suulgasan hulsan tsetseg avsan. Neleen sharlasan havchiig avch hayaad internetees haraad mahnii shuus ohdognii halis usand uusgan uslalaa.Odoo yamar bordoo hereglej archilahiig helj ogooch horsiig hezee solih ve YARALTAI HARIU

  14. амгаа

    сайн байцгаана уу би гэртээ хулс тарьсан юм одоо гэрийн таазад тулаад өсөлт нь зогсчих шиг боллоо их нарийхан ургасан тайрч арчилбал иш нь бүдүүрэх болов уу дээшээ л ургаад байна
    тусламж хэлж өгөөч

    • сайн уу таазанд тулсан бол тайралт хийсэн нь дээр.иш нь одоо байгаагаасаа илүү бүдүүн болохгүй болов уу. зургийг нь явуулаарай. миний мэйл хаягаар харилцах хаяг дээр миний мэйл байгаа

  15. товчоо

    Сайн байна уу би гэртэй хулс тариж байгаа юмаа цэцэг нь шарлаад баих юм

  16. Saın bna uu 1 zuıl asuuh gesıın usand bdag huls maana 1 honood l ys nı uner orood baıhıın yah ve navch nı sharkaad boldogguı yah ve harıu yaraltaı ogooch odor bolgon usııg nı solıod boldogguı horchııgood neg l bısh

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.