Нүүр » Цэцэг » Цэцгийн лавлах » Гурван өнцөг ишт сүүт өвс – Euphorbia triangularis

Гурван өнцөг ишт сүүт өвс – Euphorbia triangularis

December 13, 2012 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Цэцгийн лавлах

Нийтлэлийг 3,287 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Монгол нэршил нь Гурван өнцөг ишт сүүт өвс Англи нэршил нь  Euphorbia triangularis гэдэг.Euphorbiaceae буюу *Сүүт өвстөн* овгийн цэцэг.Энэ цэцгийн 2000 орчим төрөл зүйл дэлхийн халуун, дулаан, сэрүүн бүс нутгаар тархан ургажээ.Энэ ургамлыг мөн *River euphorbia* *Cow*s horn* гэж нэрлэх нь ч бий. Зарим хүмүүс энэ цэцгийг Euphorbia cacti  гэж нэрлэх боловч  кактустус биш юм аа. Энэ хоёр цэцгийг хагалан үзвэл кактуснаас тунгалаг шингэн зүйл гардаг бол  Euphorbia triangularis дотороос цагаан өнгөтэй сүүн шингэн гардаг. Энэ цэцгийн уугуул нутаг нь Өмнөд Африк. Euphorbia нь кактусын адил маш олон төрөл зүйл байдаг шүүслэг ургамал юм. Энэ цэцгийн зарим төрөл нь  махлаг зузаан байдаг бол зарим нь өвсөрхөг хэлбэрээр ургадаг. Euphorbia triangularis- н мөчрийн салаа нь 3-4 өнцөг бүр 5 өнцөгтэй ч байдаг боловч 3 өнцөгтэй нь илүү тархжээ.  Euphorbia triangularis цэцэг нь бүх талаараа махлаг, өргөстэй, жижиг навчтай байдаг.

Онгон   зэрлэг байгаль дээр ургахдаа энэ цэцэг дээд тал нь 21 м орчим өндөр ургадаг бол хамгийн бага нь 1.50 см орчим өндөр ургана. Хаврын эхэн сараас зуны дунд сар хүртэл цэцэглэнэ. Шар өнгийн жижиг цэцгүүд гардаг.

 Хөрс

Ус сайн нэвтрүүлдэг жижиг хайрга, элсэрхэг хөрс тохиромжтой. Хөрсний өнгөн хэсэгт өнгөт хайрга, эсвэл бөөрөнхий хайргыг 1 см орчим зузаантай дэвсэж өгвөл гоёмсог харагдана мөн чийгийг удаан хадгалдаг.

 

Усалгаа

 Энэ цэцгийн усалгаа ихэдвэл үндэс нь амархан ялзарч үхдэг. Хөрсийг үл мэдэг чийгтэй байхаар бодож усалгааг хийнэ. Шавар  саванд тарих нь тохиромжтой. Савны  ёроол заавал нүхтэй ёроолд нь дренаж 1 см оричм дэвсэж өгнө. Суурь  таваганд цугларсан илүүдэл усыг байнга асгаж байгаарай. Хөрсний өнгөн хэсэг нэлээд сайн хатсаны дараа, дараагийн усалгааг хийнэ. Та усгүй хатаад үхчих болов уу гэж битгий айгаарай учир нь халуун бүс нутагт ургадаг ургамал өөрийн иш навчинд усыг их хэмжээгээр нөөцөлсөн байдаг. Өвөл цэцэг тайван байдалд орох үед усалгааг багасгана.

 

Гэрэл

 Нарны шууд тусгал тусах газар өдөрт 6 цаг байлгаж болно.  Хагас  сүүдэрлэг гэрэлтэй орчинд мөн сайн ургана.

 Дулаан

 Зун 6-8 –р сарын хооронд гадаа гаргаж тавьж болно. Зун агаар хэт халуун үед өглөө эрт нар тусаагүй үед орой нар жаргасны дараа шүршиж болно. Зундаа 15 С – ээс доошгүй

 

Бордох  ба үржүүлэх

 Хавар шинэ мөчир нахиа үүсч эхлэх мөчөөс эхлэн шүүслэг болон кактус цэцэгэнд зориулсан шингэн бордооны тунг нэг дахин бууруулж /шингэрүүлж/ бордоно. Шингэн бордоогоор бордохоос өмнө цэцгээ сайн услаарай. Шууд шингэн бордоогоор бордвол үндэс түлэгддэг гэдгийг анхаараарай.

Үрээр болон мөчирөөр үржүүлж болно. Мөчирийг тайрч авсаны дараа  1 хоног сүүн шингэнийг хатаасны дараа үндэс идэвхжүүлэгчид дүрээд шороонд суулгана. Нарны шууд тусгал тусах газар тавьж болохгүй. Гэрэл сайн тусах газар тавина. 2-3 жил болоод хавар шилжүүлэн суулгалт буюу савыг томруулна.

 Анхааруулга

 Энэ цэцгийг бага насны хүүхэд, гэрийн тэжээв эр амьтад хүрэхээргүй газар байрлуулаарай. Энэ цэцгийн шүүс хүүхдийн арьсанд хүрвэл цэврүү үүсгэдэг. Мөн зарим хүнд сүүн шиэнгэн нь харшил өгдөг.

 

Өвчлөлт

Энэ цэцэг нь гурилч цох, аалзан хачиг, хар ялаа, цагаан эрвээхэй зэрэг хортон шавьж үржих магадлал өндөртэй байдаг. Хортон шавьж ихээр болон дөнгөж үржиж эхэлж буй үед нь зориулалтын хор ашиглан устгаж болно. Та өдөр болгон цэцэгний хөрс, навч, ишийг сайтар үзэж байгаарай шавьж дөнгөж үржиж буй үед нь зориулалтын хор хэрэглэвэл үр дүн нь илүү байх болно.

 

 

 

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс: ,
 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.