Нүүр » Цэцэг » Цэцгийн арчилгаа усалгаа » Цэцгийн арчилгаа

Цэцгийн арчилгаа

December 10, 2012 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Цэцгийн арчилгаа усалгаа

Нийтлэлийг 22,912 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Б.Оюунцэцг Д.Эрдэнэцэцэг зохиогчтой *Тасалгаанц ургамлын арчилгаа * номноос цэцэг сонирхогчиддоо хүргэж байна. Тасалгааны цэцгийн арчилгааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энэ номыг  номын дэлгүүрүүдээс худалдан  авч уншаарай

1.      Ургамлыг шилжүүлэн тарихад ямар хэмжээтэй савыг сонгох вэ?

Ургамлын үндэсний хэмжээнээс хамаарч савыг сонгоно. Ургамлыг өмнөх савнаас нь 2-3 см-ээр, харин хурдан томордог ургамлыг 4-5 см-ээр илүү голчтой саванд шилжүүлэн суулгана. Залуу ургамлыг жижиг саванд тарина.

2.     Нэг саванд хэл хэдэн зүйлийн ургамлыг хамтад нь тарьж болох уу?

Болно. Гэхдээ ижил нөхцөлд (гэрэл, дулаан, усалгаа, арчилгаа) ургадаг ургамлуудыг сонгох хэрэгтэй. Жишээ нь гэрэл их шаарддаг, ус бага хэрэглэдэг кактус болон суккулент ургамлуудыг нэг саванд тарьж болно. Мөн навчаараа гоёдог ойм, башгана, сингониум зэрэг гэрэлтэй орчин, байнгын усалгаа шаарддаг ургамлуудыг нэг саванд тарьсан байх нь үзэмжтэй харагддаг. Жижиг саванд олон ургамал хамт тарьж болохгүй.

3.     Ус нөөцлөх давхар  ёроолтой  саванд  тарьсан ургамлыг хэрхэн услах вэ?

Хэрвээ та ийм саванд ургамлаа тарьсан бол хөрсний дээд гадаргуугаас биш, харин савны ус нөөцлөх давхар ёроолд ус хийж услана. Давхар ёроолын ус дууссанаас хойш 10 хоноод усыг нэмнэ. Хөрсний гадаргуу давсжисан үед сард нэг удаа ургамлыг дээрээс нь усална.

4.     Ургамлын үндэс савны ёроолоос цухуйж гарсан үед түүнийг таслаж болох уу?

Болохгүй. Ургамлыг өмнөхөөс том саванд шилжүүлэн суулгана Үүний тулд хөрсийг сайн чийглэж, үндсийг гэмтээхгүйгээр ургамлын савнаас хөрстэй нь гаргана. Хэрэв савнаас үндсийг гаргах боломжгүй бол шавран савтай бол хагалж, пластик савтай бол ёроолыг зүсэж гаргана. Үүний дараа хатсан, хүрэнтсэн, зөөлөрсөн үндсийг тайрч хаяад ургамлаа шинэ хөрсөнд тарина.

5.  Цэцэгийн савны ёроол заавал нүхтэй байх уу?

Савны ёроол дахь нүхээр илүүдэл ус гадагшилдаг тул нүхтэй байх шаардлагатай. Нүхгүй саванд ус хуримтлагдсанаас болж үндэс ялзрах, улмаар үхэх аюултай. Хэрвээ цэцгийн сав нүхгүй бол цахилгаан өрмөөр 1 см голчтой нилээд хэдэн нүхийг гаргана.

6.      Цэигийн хуучин шавран савыг дахин ашиглаж болох уу?

Болно. Хуучин шорооны үлдэгдлийг цэвэрлэж, савны гадна, дотор талыг маш сайн сойздож угаана. Дараа нь цэвэр усаар зайлж хэд хоног гадаа хатаана. Үүний дараа ургамал тарьж болно.

7.     Ургамлыг пластик, шавран, керамик савны алинл тарих нь хамгийн тохиромжтой вэ?

Өөрийнхөө таашаалд нийцүүлэн аль ч савыг сонгож болно. Үүнээс хамгийн тохиромжтой нь шавран сав. Пластик, керамик сав хөнгөн учраас том ургамалд тохиромжгүй.

8.  Яагаад савны ёроол, хөрсний галаргуугаар керамзитыг (шаарга) хийдэг вэ?

Керамзит нь янз бүрийн хэмжээтэй үрэл хэлбэртэй хөнгөн,сийрэг бодис юм. Хөрсний гадаргуу дээр тогтсон давсны өнгөрийг далдлах зорилгоор керамзитыг хэрэглэнэ. Илүүдэл усыг сайн нэвтрүүлдэг тул савны ёроолд дренаж байдлаар мөн гидропоник буюу усан орчинд ургамлыг ургуулах үед түүний үндсийг тогтоохын тулд керамзитыг ашигладаг. Тасалгааны агаарыг чийгшүүлэхийн тулд устай саванд керамзит хийж тавьж болно.

9.  Ямар хольцтой хөрсөнд ургамлыг таривал илүу ургах вэ?

Тусгай уутанд савлагдсан, чанарын тэмдэгтэй, төрөл бүрийн ургамал тарихад зориулагдсан холимог хөрсөнд (найрлаганд нь 3-аас доошгүй хольц орсон) таривал илүү сайн ургана. Ургамлын зүйлээс хамаарч хөрсний хольц өөр өөр байна. Жишээлбэл, кактус, суккулент ургамалд ус сайн нэвчдэг. том ширхэгтэй элс хольсон хөрсний хольцыг сонгоно.

10.   Хэзээ ургамлыг шилжүүлэн суулгах вэ?

Хаврын эхэнд ургамлын өсөлт сэргэж ирнэ. Энэ үед ургамлыг шилжүүлэн суулгах нь хамгийн тохиромжтой. Учир нь ургамал шинэ хөрсөндөө амархан дасаж, стрессээс хурдан гарна. Зун, намрын улиралд ургамлыг шилжүүлэх нь тийм ч сайн биш. Харин хурдан ургадаг багцгана, сүлжгэнэ, үүлэн цэцгийг аль ч улиралд шилжүүлж болно. Худалдан авсан ургамлаа цэцэглээгүй байх үед нь шилжүүлэн тарина.

11.   Цэиэглэсэн үед ургамлыг шилжүүлэн суулгаж болох уу?

Болохгүй. Цэцэглэлтэнд муугаар нөлөөлж цэцэг болон бундуухай унана. Мөн шинэ хөрсөндөө дасах гэж хэдэн долоо хоног болно. цэцэглэлт бол ургамлын хамгийн сайхан үе бөгөөд дахин цэцэглэх хүртэл нилээд хугацаа өнгөрнө. Цэцэглэлт дууссаны дараа шилжүүлэн суулгана. Ургамлыг тайван байдалд орсон үед шилжүүлэх нь аз туршсан хэрэг юм.

12.   Савтай ургамлын хөрсийг жил бүр солих уу?

Жил бүр солих шаардлагагүй. Залуу ургамлын хөрсийг жил бүр, удаан ургадаг том ургамлуудын хөрсийг 2-3 жил болоод солино. Найлзуураар тарисан ургамал хурдан ургаж савандаа багтахаа боливол жилд 2-3 удаа сольж болно. Хэрэв ургамал муу ургаж байвал хөрсний өнгөн хэсгийг хараарай. Хөрс савны хананаас хөндийрсөн, гадаргуу дээр нь өнгөр тогтсон, хэмжээ багассан байвал тэжээллэг хөрс нэмж өгнө.

13.   Олон жил болсон. их өндөр ургасан Монстерийн хөрсийг яаж солих вэ?

Монстерийн хөрсийг солихдоо найлзуурыг хугалж гэмтээхгүйн тулд 1-2 хүний туслалцаа хэрэгтэй. Хамгийн энгийн арга бол жилд 1-2 удаа хөрсний өнгөн хэсгийг хусаж аваад (үндсийг гэмтээхгүй) тэжээлэг хөрс нэмж өгөх явдал юм.

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс:
 

39 Сэтгэгдэл байна - “Цэцгийн арчилгаа”

  1. Ганаа

    сайн байна уу?танай сайтыг санамсаргїй цэцэг сонирхож байгаад олж їзлээ.их сайхан хаяг байна. хэрэгтэй зїйлийг ихийг бичдэг юм байна. нэг цэцэг асуух гэсэн юм. надад хїн голоос нь том улаан цэцэг гарч ирдэг гэсэн гээд нэг хятад цэцэг бэлэглэсэн юм. их том далбагар 2 тийшээгээ ургадаг навчтай. надад бараг 6 жил болж байна. нэг ч удаа цэцэглэсэнгїй. огтоос том болсонгїй. їндэс нь их бїдїїн, эрчилдсэн л цэцэг байх юм. яаж ургуулдгийг хэлж єгч тус болооч. би нэрийг нь ч мэдэхгїй юм. сав нь жижигдээд байгаа юм болов уу гэж бодоод том саванд суулгасийн. ямар ч нэмэр алга

    • сайн уу ганаа зургийг нь миний мэйл хаягаар явуулаарай. bayaraasos@yahoo.com

      • Ганаа

        Єглєєний мэнд. Баяраа би цэцэгнийхээ зургийг удахгїй аваад явуулнаа

    • сайнуу би танай сайт-аас их сайхан мэдээлэл, зөвлөгөө авдаг юм. Та бүхэнд амжилт хүсье. Миний гэртээ тарьсан цэцэгнүүд ерөөсөө цэцэглэдэггүй юм. Би байршлыг нь сольж /наранд, шууд тусгалгүй газар гэх мэт/ тавьдаг, янз янзын бордоогоор / усанд найруулдаг, оройг нь хайчлаад хөрсөнд нь хатгадаг гэх мэт/ бордож үзлээ, усалгааг нь багасгаж, ихэсгэж үзлээ. Яагаад ч цэцэглэхгүй юмаа. Би юуг нь буруу хийгээд байгаа юм бол. Надад хэлж туслаач

  2. Ганаа

    бас гэртээ унтлагийнхаа єрєєнд тавих цэцэг авах гэсийн. хаанаас авч болох вэ?євлийн улирал дэмий юу?хэлж єгєєрэй хїмїїсээ

  3. sain bna uu. minii tsetseg ni jijighen har yalaa yavaad bna yah ve. yaj ustgeh talaar zuvulguu uguuch

  4. Hi minii goo dali sharlaad navchnuud n ih jijig bn ene yu buruu bgan bol helj tuslach

  5. Ганаа

    єглєєний мэнд.баяраа би єєрлїї чинь явуулсан цэцэгнийхээ нэрийг мэдсээн. гїнгоо гэдэг цэцэг юм байна. минийх огт ургадаггїй юм. ер нь нэг ч ургаж байгаагїй. яаж ургуулж, цэцэглїїлэх вэ? хэлж єгєєрэй.

    • сайн уу ганаа гүнгоогийн бичлэг http://www.delgeen.com/archives/1305 энд дарж үзээрэЙ. ЭНЭ ЦЭЦЭГНИЙ ХӨРСӨН ДЭЭР БАЙГАА ШАРЛАСАН ЦАЙРСАН ХЭСГИЙГ НЬ ХУСАЖ АВААРАЙ. 2 СМ ОРЧИМ ӨНГӨН ХӨРСИЙГ УХАЖ АВААД ШИНЭ ШОРОО ДЭЭРЭЭС НЬ НЭМЖ БОЛНО ОДООХОНДОО. ХАВАР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЛТ ХИЙСЭН НЬ ДЭЭР БАЙХАА ШИНЭ ШОРОО ХМЙГЭЭРЭЙ. ШАРЛАЖ МУУДСАН НАВЧНУУДАА УГААР НЬ ТАСДАЖ АВААРАЙ.ШИНЭ НАВЧ ГАРАХАД ИХ СААД БОЛДОГ ЮМ ШҮҮ, ХҮЙТЭН УСААР, ЭСВЭЛ ШОХОЙЛОГ ИХТЭЙ УСААР УСЛАХААР ХӨРС ИНГЭЖ ЦАЙРДАГ. УСАА ТАСАЛГААНЫ ТЕМПЕРАТУРТ НЭГ ХОНУУЛААД УСЛААРАЙ. ӨӨР АСУУХ ЗҮЙЛ ГАРВАЛ МЭЙЛ БИЧЭЭРЭЙ АМЖИЛТ ХҮСЬЕ

  6. sain bna uu? minii hairtai yaldam tsetsgiig min jijig jijig tsagaan erveehei ideed bhiin. bi neg oros hor avch tsatsaj bgayuruusuu ur dungee uguhgui bna. uur yamar arga heregleh uu? tsetsegiig min avrahad tuslaach

    • Tanai sait aar mash ih ordog saihan bolon hergtei zuil ih baidagt mash ih bayrtai baina. Sainii bas taruu zuil baina. negent humuusees setgegdel sonsoj asuultand hatiuulaj baigaa l yum bol buh hunii asuultand hariulaj bai. Ene chini soyol. Bas HORTON shavijiig yaj ustgah talaar delegrengui medeelel alga. Ene talaar yaraltai zovolgoo ogvol sain baina.

  7. Ганаа

    єглєєний мэнд.баяраа зєвлєгєє єгсєнд баярлалаа. энэ гїнгоо цэцгийг ургуулахад хїний анхаарал их чухал юм шиг байнаа. би цэцэгнийхээ єнгєн хєрсийг нь хусч хаяад сайжруулсан хєрс хийчихсэн. би уг нь цэцгээ дандаа хонуулсан усаар усалдагшт ээ. тэгээд байхад манай цэцэгний хєрс тийм болоод байдаг юм. ус цэвэрлэгчээр цэвэршїїлсэн усаар усалж болох уу? манай байрна сантехник муу болохоор хаяа зэвтэй ус гоожоод байдаг юм. тэгээд тэгдэг юм болов у? би уг нь цэцэг их сонирхдог юм. надад бараг 15 тєрлийн цэцэг бий. даана ч нэрийг нь сайн мэддэггїй юм. гэхдээ нэрийг нь мэдэж авч байгаа. хэ хэ хэ. ганцхан гїнгоогоос бусад нь их сайн ургадаг. надад их том хятад сарнай бий. ер цэцэглэхгїй юм. хїмїїсээс асуухаар хєгшин эсвэл эрэгтэй юм байлгїй гэх юм. цэцэг эрэгтэй эмэгтэй гэж байдаг юм уу? цэцэглїїлдэг бордоо байдаг гэж дуулсан. тэрэнгээр бордвол ургах болов уу?

    • сайн уу зэвтэй ус хөрсөнд нөлөөлнө. цэвэршүүсэн усаар услаж болно.цэцэглэхгүй байх олон шалтгаан бий. хятад сарнай хэр өндөр вэ. эр эм гэж байхгүй цэцэглэлтийг дэмжих бордоо г:ж тэсдаа бордоо бий тэрүүгээр бордоод үзээрэй

  8. Ганаа

    єдрийн мэнд.миний сарнай бараг 1.50 см хиртэй байх шїї.миний хувьд их том оо ….. хэ хэ хэ. би тэгвэл тэр бордоог авч хийж їзнээ. хаанаас авах уу? цэцэг тєвд бий болов у? єдийд тэр бордоогоо хийж бохох у? бас манай ажил дээр надад байдаггїй хэдэн цэцэг бий. яаж авч явбал зїгээр вэ? замдаа хєлдчих байх гэж бодоод хайран санагдаад байх юм.

  9. Hi,
    Bi tsetsegee tsevershuulsen usaar shuud avaad usalchihdag ene zugeer uu??helj uguuch pls?
    uvul tsetsegiig bopdoj boloh uu?
    tanaid bordoo zardag gesen haanaas olj avah ve?

  10. sainuu? nadad neg jijighen tsetseg bdag yumaa, ih udaan urgadag yum shig bgaan. ungursun 9n sard avaad 2 cm hirtei urgasan. yagaan jijig tsesteg delgereed unaad ahij delgereed bdag. harin suulruugee tsetseg n garahaa boliod navchnuud n uheed amitai goltoi l bh shig bn. bi saviig n solij shoroog n segserch evregeed ahiad suulgasan. amilah bolovuu? zurgiig n tavih geheer odoo yamar tsetseg n ch medegdehgui jijigheen unjiisan navchnuud l bn. tuslaach yaj amiluulah ve? ene minii ohind bas nadad mash chuhal tsetseg bgaa yumaa. hudaldaj avahad az jargaliin tsetseg gj helj bsan.

  11. sn uu bi hvnees burhani tsetseg gedeg uleen jimstei tsetseg tairch awsan yum yaj taridag yum boloo
    vndeslvvldeg yum uu shuud suulgah uu

  12. тунгаа

    ялдам цэцгээ зөвлөгөө харж байгаад намар бүх ишийг тайраад навчийг нь аваад коридортоо тавичихсан.одоо яаж ургуулах вэ зөвлөгөө өгнүү өвөл хөрсийг нь бага зэргийн чийгтэй байлгасан навч соёлж гараагүй одоо гэсэн гараагүй л б.на

  13. уугий

    1 метр гаруй ургасан улбар шар өнгөтөй дан дэлбээтэй дохиуртай хятад сарнай зарна 88690039

  14. hi mini tolbot hsaitan, godonhoi 2in nawch n zahasa hatad bh ym. bas jijig har yla nisd bn. ug n bi honulsan usar l usaldag.mun undugni halis dewtesn usar usaldag ym. tolbot haitangin hurs n sawni hananasa hundirud degvvr n hugts shg ym gard bh ym.zuwlugu ugch tuslarai.hvlej bga shv

  15. Sainuu. Sxn sait bna. Minii tsetsegnii xorson deer jijheen ot yawaad bna yaxuu. Solongosiin bordoo geed neg shingen shar yum xiisen chine ottei bolchloo yaxuu

  16. Nadaa tuslaach bi neg kaktustai yum ter maani turuu zun saihan urgaj baisan ene ovol navchini ish ni hataad tasarch unaad baih yum uul ni ih tom bolson tsetseg yaaj archilahaan medehgui baina

  17. sain baina uu tsetseg sonirhogchidoo. onoodor 2013.03.06 bolj baina . Yag odoo yamar archilgaa tsetsegnuuddee hiih we.zowolgoo ogno uu

  18. Haitan tsetseg zarah hun bnuu?

    • сайн бн уу. ямар хайтан юм бол надаа толбот хайтан байгаа манай дүүд усан хайтан гэж бий том цэцэг гардаг гэсэн лдээ би цэцэг сонирхогч л доо.

  19. sain bn uu? tanai sait aar anh udaa zochilj bn ih taalagdaj bnn

  20. ургамал

    sain bn uu? tanai sait aar anh udaa zochilj bn ih taalagdaj bn masalgaani urgamal yaj archlah talaar medeelel nadd ogch tuslaarai u_urgamal@yahoo.com

  21. sain bn uu nadad margarrita tsetsegiin talaar medeelel uguuch

  22. Отгоо

    Сайн байна уу Миний унаган хэлний навчан дээр бужигнасан цагаан юм үүсээд байх юм устгах зөвлөгөө өгнө үү, Бас жижиг хар ялаа устгах арга б,на у

  23. ymar nertei nom be

  24. bilgee
    2013/04/22 at 14:25

    Tanai sait aar mash ih ordog saihan bolon hergtei zuil ih baidagt mash ih bayrtai baina. Sainii bas taruu zuil baina. negent humuusees setgegdel sonsoj asuultand hatiuulaj baigaa l yum bol buh hunii asuultand hariulaj bai. Ene chini soyol. Bas HORTON shavijiig yaj ustgah talaar delegrengui medeelel alga. Ene talaar yaraltai zovolgoo ogvol sain baina.
    Reply

  25. sain baitsgaana uu?nadad neg asuuh zuil bnaa. tanai site g ashgui ollo. bi anhlan tsetseg sonirhohgch bgaama. sonirhoj urguulaad odoogoor 5 tsetsegtei bolson. bi honoson usaar uslahaaas uur medegdehuun baihgui. nada neg GOO DALI bga yum. ter maani oird nawch ni sharlaad saw ni bagadaad baigaam shig bn. bas uwuljinguu 3 sh tsetsegtei baij bgaad nuguuduul ni uhsen. odoo dooroosoo neg ulaan tsetseg tsuhuisan bn. hurs ni tsagaaraad hundiirchij sawnaasaa.ODOO BI YAAJ SOLIH UU? zuwulguu ugch tuslaach bitte.hurs ni uur baih uu. yamar saw bwal zugeer uu geh zereg. sharlasan nawchnuudiig ni endees unshij medle. undseer ni awah yostoi yum shig bn tiim uu. er ni tsetsgee yaaj goy ungulug bolgoh we. yaaj archlah u. bi zarimdaa chiigtei tsewer alchuuraara archdag har uhaanaaraa.kkkk bas uruu uruunduu solij tawidiin. zarimdaa narand. geh met.za olon yum bichlee. nada hariu unetei zuwulguu ugnu gej naidaj huleej bn shu humuusee. bayarlala.

  26. ulziidelger

    sain baitsgaanuu shimteglei maani ereesee tsetseglehgui yum jil garan barag 2jil boljin yagaad ve zuvlulguu ughc tuslaach

  27. sainuu saixan sait bnaa. asuux yum ix bnaa kkk. tsetseg sonirxood shuud l turshlaggui bj tarisan zarim ni saixan urgaad uram orood l zarim ni urgaxgui l bn gexdee zugeeree. godon gedeg tsetsegnii nawch ni undesledeg yum bolowuu. er ni nawchit tsetsegnii dan nawch urseldeg yum bolow uu. bayrlalaa

  28. CHOYO BUYU AZ JARGALIIN MODNII NAVCHIIG USAAR SHURSHDEG YUMUU

  29. Сайн баына уу манай цэцэгнүүдийн хөрсөнд нүдэнд үл үзэгдэх жижигхээн хорхойнууд байхын угаасаа байдымуу яадын устгаж болдиымуу хариулж өгөөрэй

  30. Sain bnauu manai tsetsegnuudiin horsond nudend ul uzegdeh jijigheen horhoinuud bhiin yaval deer veugaasa bdiimu ali esvel ustgahuu ustgaval yaj ustgahuu

  31. сайн уу энэ бичлэгийг үзээрэй http://www.delgeen.com/archives/17627

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.