Нүүр » Цэцэг » Дизайн чимэглэл » Цэцгийн бэлгэдэл

Цэцгийн бэлгэдэл

December 5, 2012 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Дизайн чимэглэл

Нийтлэлийг 14,197 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Цэцэг л бол цэцэг гээд ямар ч хамаагүйг тарих нь зөв зүйл бас биш бололтой. Нэг ёсондоо цэцэг тарихад учир бий гэнэ. Цэцэг бүхэн өөрийн гэсэн бэлгэдэлтэй. Хүний төрсөн өдөр, төөрөгт ч тохирсон цэцэг гэж бий. Үүний зэрэгцээ муу бүхнийг дууддаг ургамал ч байдаг байна. Тиймээс тасалгааны цэцгийн бэлгэдлийн талаар Соёолж төвийн “Цэцэг” худалдааны төв дэх салбарын мэргэжилтэн О.Мөнхтуяагийн зөвлөгөөг уншигчдадаа хүргэж байна.


Гоо даль эмэгтэйчүүдийн гуа сайхныг бэлгэддэг

Эмэгтэй хүнийг цэцэгтэй зүйрлэх нь бий. Тийм учраас цэцэгс дотор эмэгтэйчүүдийн гэсэн тодотголтой нь дэндүү олон. Тэр дундаас манайд хамгийн их гүйлгээтэй нь Гоо даль хэмээх үзэсгэлэнтэй цэцэг байдаг байна.  Гоо далийн туяхан ишин дээрх далбагар навчин дундаас зүрхэн хэлбэртэй час улаан цэцэг гардаг аж. Гоо даль цэцгийг эмэгтэй хүний гоо сайхны бэлгэдэл гэж үздэг учраас гэртээ эсвэл олон эмэгтэйчүүд ажилладаг байгууллагад энэхүү цэцэг байвал хамгийн сайн энергийг цуглуулдаг  байна. Эмэгтэй хүний төрсөн өдрөөр буюу дөнгөж нярайлсан эмэгтэйд  Гоо далийг бэлэглэж болно. Гоо даль цэцэг нь ердийн тасалгаанд, хөвдөн хөрсөнд ургадаг байна. Арчилгаа нэг их шаардаад байдаггүй.

Оюун ухааны  “Эрдмийн ундраа”

Оюутан, сурагчид Эрдмийн ундраа гэдэг цэцгийг тариад үзэхэд гэмгүй. Оюун ухааныг бэлгэддэг уг цэцэг нь содон ургадаг юм билээ. Зууван хэлбэрийн урт ногоон өнгийн навчин дундаас навч шигээ хэлбэртэй улаан өнгийн цэцэг ургана. Энэхүү улаан цэцэг нь яваандаа ногоон өнгөтэй навч болон хувирдаг. Амьдрах чадвар сайтай, олон наст ургамал болохоор маш өндөр ургадаг. Тийм учраас өндөр болох бүрт нь савыг нь томруулж, солих хэрэгтэй байдаг байна.

  

Аз жаргалыг Пальма дуудна 

Дал модны төрөлд багтдаг Пальма нь тасалгааны тааз хүртэл өндөр ургадаг. Гэр бүлийн аз жаргалыг Пальма цэцэг дууддаг байна. Тасалгааны цэцгийг цонх болон нар хэт тусдаг газарт байрлуулж болдоггүй гэнэ. Нарны хэт яагаан туяа цэцгийг түлнэ. Тийм учраас тасалгааны ямар ч төрлийн цэцгийг нарнаас хол байрлуулж тавьдаг байна. Пальма цэцгийн хувьд мөн адил нарны хэт ягаан туяанаас хол байлгах хэрэгтэй. Олон наст ургамал учраас нарийн арчилгаа шаардаад байдаггүй гэнэ.

Хулс мөнгөний цэцэг

Хулс мөнгө дагуулдаг гэдгийг бид сайн мэднэ.  Дотроо суварган, мушгиа гээд олон төрөлтэй. Мөнгө дуудахын зэрэгцээ аж жаргалын гэсэн тодотгол энэхүү цэцэгт бас бий. Усанд ургадаг. 14 хоногт нэг удаа усыг нь солих хэрэгтэй гэнэ. Хулсыг худалдан авахдаа сондгой тоогоор нь авна. Тухайлбал  3, 5 буюу жаргал, зовлон, жаргал гэх мэтээр авна гэсэн үг. Олноороо буюу багцаараа байх тусам  сайн ургадаг байна. Маш өндөр ургадаг, үндэс нь багсайтал ургасан тохиолдолд хөрсөнд суулгаж болно. Хөрсөнд суулгасан хулс усыг их хэмжээтэй шаарддаг аж. Мөн хулсыг ямар ч хэлбэрээр тайран ургуулж болдог бөгөөд тайрсан хэсэгт лааны тос түрхэх хэрэгтэй. Хэрвээ лааны тос түрхэхгүй бол хулс чийгээ алдаж, амархан үхдэг байна.


Эрүүл байхыг хүсэхгүй хэн байх билээ

Эрүүл мэндийг бэлгэддэг цэцгийн нэг нь Цагаан кала. Далбагар навчтай уг цэцэгнээс цав цагаан цэцэг ургана. Цагаан цэцэг нь хоёр сар хэртэй үхэлгүй байж чадна. Тиймээс Цагаан кала цэцгийг эмнэлгийн байгууллагуудад тавих нь илүү тохиромжтой. Цагаан цэцэг нь дэлбээлсэн үедээ өнгө, үзэмж сайхантай учраас эмэгтэйчүүдийн цэцэг ч гэж бас хэлдэг. Цагаан кала цэцгийг хөнгөн маягаар усалдаг байна.

Буянтай хүний кактус цэцэглэдэг

Компьютер дээр байнга суудаг хүмүүст кактус эрүүл мэндэд нь тустай гэдгийг мэдэхгүй хүн бараг л үгүй. Учир нь хорт хий гаргаж, хүчилтөрөгчийг их хэмжээгээр ялгаруулдаг юм. Мөн  элдэв хэл амнаас хамгаалдаг цэцэг бол кактус. Урт удаан наслахын бэлгэ тэмдэг ч гэж бас үздэг. Кактус цэцэглэх нь тун ховор. Арчилгаа сайн бол 5-10 жилд нэг удаа цэцэглэдэг. Кактус нь цэцэглэсэн хүнийг буянтайд тооцох нь бий.

Бонсай эрчүүдийн цэцэг

Барын нүд цэцэг эрч хүчийг авчирдаг  байна.  Яг барын нүд шиг толботой учраас ийн нэрлэжээ. Өрөө тасалгаандаа хүчилтөрөгчийг ихээр ялгаруулахыг хүсвэл Марантаг тариарай.  Түүнчлэн Бонсайг эрэгтэй хүний цэцэг гэж үздэг. Энэ цэцгийг мөнгө дуудаж, энерги нөхдөг гэдэг байна.

Post to Twitter Post to Facebook Post to MySpace


 

7 Сэтгэгдэл байна - “Цэцгийн бэлгэдэл”

  1. Балайн. цэцэг ургуулж таридаг худалдааны ажилтан ийм тэнэг юм бичиж суухдаа яахуу дэээ. гоо даль кала 2 чинь нэг цэцэг. угаасаа оруулсан зураг чинь ч адилхан байна. 1, 5 дахь цэцэгнийхээ зургийг хараарай. Баяраа ах та сайтдаа оруулж байгаа мэдээллээ хянах хэрэгтэй ш.

    Тэр дундаас манайд хамгийн их гүйлгээтэй нь Гоо даль хэмээх үзэсгэлэнтэй цэцэг байдаг байна. Гоо далийн туяхан ишин дээрх далбагар навчин дундаас зүрхэн хэлбэртэй час улаан цэцэг гардаг аж. Ингэж бичсэн байхын. соёолжийнхан та нар худлаа ярьж Годонхой – Anthurium – Антириум энэ цэцгийг гоо даль гэж зараад олон жил болж байгаадаа ичих хэрэгтэй. бэлэгдэл талаасаа харвал оросын сайтууд дээр эр хүний энергийн цэцэг гэж бичисэн байдгийн байлаа: соёолжийнхон гадаад сайт хардаггүймаа гэхэд энэ дэлгээн сайтад байгаа монгол хэл дээрхи мэдээллийг бүтэн бүгдийг унших хэрэгтэй гэж зөвлий. http://www.delgeen.com/archives/3014

    соёолжийн хүн энэ мэдээг бэлтгэсэн дээр нь нэг зүйлийг анхааруулж хэлмээр байна.

    1. худалдагч нарынхаа цэцэг ургамлыг таниж мэдэх, мэдлэгтэй болгох, зарж байгаа цэцгийнхээ гарал үүсэл, арчилгааг огт мэдээхгүй хэдэн юмнууд л байдаг.
    2. хүмүүстэй зөв харилцаанд сургах, цэцгийн арчилгаа мэдэхгүй тэгээд бас цэцэг авч байгаа хүмүүстэй бүдүүлэг хэрэлдэж харицдаг. миний танилуудаас маш олон хүн энэ үгийг хэлж байсан.
    баяраа ах мэдээллийг тэнцвэртэй байдлыг хангах үүднээс энэ сэтгэгдлийг устгахгүй байвал чин сэтгэлээсээ баярлана шүү.

  2. жаргал

    Цэцгийн мэргэжилтэн ингэж ярьж болохгүй. хүмүүст үнэн зөв мэдээлэл өгөх үүднээс мэдээллээ хянаж байж гаргамаар юм.

  3. Тунгаа

    Өдрийн мэнд,
    Үнэхээр Соёолж-ийн худалдагч охид харьцааны соёл хэцүү шүү, зарах нэж байгаа цэцгийн арчилгаа их муу, тоос шороотой болохоор нь энэ Хятадаас оруулж ирсэн цэцэг үүь гээд асуусан чинь “алуулах” дөхсөн хэ хэ
    Бас худалдагч нар нь олдохгүй ээ, касс нь дээр барьж ирээд асууна, мэдэхгүй. УУл нь сайхан том байртай шүү дээ.
    Энэ үнэхээр Кала биш байх юм, уул нь кала-гийн зураг их бий дээ.
    Үргэлжлэл их байгаа гэдэгт найдаж байна, Сайт-ын хамт олонд амжилт хүсье

  4. намжилмаа

    Гонконгийн цэцгийн үзэсгэлэн жил бүрийн 3-р сард болдог юумуу. тэрэнд танай сайтаар дамжуулан оролцож болох уу. биологич хүн байна. Тэр талаарх мэдээллийг оруулж өгнө үү

  5. yostoi anhan shatni medleggui hun bnuu gui yu ene ch arai dendnee za soyoljiin tuhaid bol hichneen shn blaa gd hudaldagch nar ni hamag amjiltii ni nuraaj bdg gazar gej boddog shd. uneheer buduuleg ajliin bairan dree baidaggui hed 3 yum hudaldaj avah gsn bish hamag tsag, nervee baraad garch irdeg dee 🙁

  6. Goodali, kala 2 chine adilhan yumuu oor yumuu

  7. Soyoljiin hudaldagch nar gj zahiin heden avgai huuhnuud tsetsgiin yamar ch medleg bhgui huntei goe haritsaj surmaar yumaa ajilchiddaa hynalt taviachee urdaas opuulj ursen tsetseg gd aimar aimar blgaj bolohgui shdee ner hundgui bolloo shdee tanaih oop gazartai haritsuulaldaa araichdee archaagui zavaan buduuleg humuus

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.