Нүүр » Цэцэг » Цэцгийн лавлах » Faucaria – Фаукария

Faucaria – Фаукария

December 4, 2012 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Цэцгийн лавлах

Нийтлэлийг 3,228 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace


Эгэ цэцгийн уугуул нутаг нь Өмнөд Африкийн халуун бүс нутаг. Байгаль  дээр хадтай хуурай орчинд сайн ургадаг. Хэрэв  байгаль дээрх нөхцөлийг тасалгаанд бүрдүүлж чадвал маш сайн ургадаг. Ургамал судлаачид одоогоор энэ цэцгийн 36 орчим төрлийг нээгээд байна. Англи нэршил нь Faucaria, Орос нэршил нь Фаукария гэж нэрлэдэг.  Диаметр нь 8 см –ээс илүүгүй ургадаг. Дээшээ 15см орчим өндөр ургана. Навч нь зузаан, захаараа шүдлэг  байх ба үндэс нь мөн махлаг зузаан байдаг шүүслэг ургамал юм. Өөд өөдөөсөө харсан шүдлэг навчис нь амьтны ам шиг харагддаг. Шар өнгийн цэцэгс голдуу гарна.

Хөрс

Шүүслэг төрлийн ургамалд зориулсан үйлдвэрийн хөрсөнд суулгаж болно. Эсвэл навчит хөрс 1%, голын том ширхэгтэй элс 1%, үлдсэн хувьд нь хар шороон хөрс байхаар бодож хөрсийг бэлтгэнэ.

 

Дулаан

Зундаа гадаа  задгай орчинд байлгаж болно. Хүйтэнд тэсвэр муутай ургамал тул зуны шөнө 16°C – ээс доош дулаантай бол дотогш оруулна. Өвөлдөө 5-6°С – доошгүй 10°С- ээс дээшгүй дулаанд байлгана. Зундаа 21-25°C дулаантай орчинд байлгана.

Гэрэл

Гэрэлд дуртай ургамал. Нарны шууд гэрэл тусах орчинд сайн ургана. Өдөрт доод тал нь 3-4 цаг нарны шууд тусгал тусах газар байрлуулбал цэцэглэлтэнд сайнаар нөлөөлдөг.

Усалгаа

Ид ургалтын үе буюу хавраас намрын эхэн сар хүртэл хөрсийг бага зэрэг чийгтэй байхаар бодож усалгааг хийнэ. Усалгаа ихэдвэл үндэс амархан ялзарч цэцэг үхэх аюултай гэдгийг анхаараарай. Намрын сүүл сараас цэцэгний навч хатаж амралтын үед өөрийгөө бэлдэнэ. Өвөл ургамлын амратын үед  усалгааг эрс багасгах ба хавраас цэцэг сэргэх үеэр жирийн үед усалдаг усалгааг хийнэ.

Шилжүүлэн суулгах

2-3 жил болоод шилжүүлэн суулгалтыг хавар хийнэ. Бутлаг хэлбэрээр ургадаг, үндэс нь хөрсний өнгөн хэсэгт тархан ургадаг тул өргөн, намхан   сав тохиромжтой. Савны ёроолд дранеж 1 см орчим зузаантай дэвсэж өгнө. Шилжүүлэн суулгаад бага зэрэг услах ба 14 хоногийн дараа дараагийн усалгааг хийнэ. Шилжүүлэн суулгалт хийсний дараа нарны шууд тусгал тусах газар тавьж болохгүй хагас сүүдэрлэг орчинд 1 сар байлгасны дараа нарны шууд тусгалд тавьж болно.

Бордох

Бордооны шошгон дээрх тунг хоёр дахин сул байхаар бодож бордоог найруулан сард нэг удаа бордоно.

Үржүүлэх

Ургамал ид сэргэх үе буюу хавар, зуны эхэн сард үржүүлэх ажлыг хийнэ. Хавар  эх  ургамлыг булцуугаар нь хувааж үржүүлж болох ба хавар үрээр ургуулж болно. Зун навчаар нь үрслүүлж ургуулж болно.


Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс: ,
 

Нэг сэтгэгдэл байна - “Faucaria – Фаукария”

  1. Ene tsetsgiig mongold zardguu? Zardag Bol holbogdoh utsiig ni haygiig ogooch. giimaa1983@ yahoo.com haygruu ywuulj tuslaach bayrlalaa

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.