Нүүр » Цэцэг » Цэцгийн лавлах » Шивантиг – Chrysanthemum – Хризантем

Шивантиг – Chrysanthemum – Хризантем

May 21, 2012 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Цэцгийн лавлах

Нийтлэлийг 5,461 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Энэ цэцгийн уугуул нутаг нь Ази тив,, Зүүн өмнөд Европ. Монгол нэршил нь Шивантиг, англи нэршил нь Chrysanthemum Оросоор Хризантем, Латин буюу биологийн хэллэг нь Chrysanthemum L  гэж нарлэдэг. Ургамал судлаачид 100 гаруй төрөл зүйлийг олж тогтоогоод байна. Голтгэсэртэн буюу Asteraceae овогт багтдаг.

Эртний Грек хэлнээс орчуулбал Алтан цэ:цэг гэсэн утгыг агуулдаг. Бутлаг хэлбэрээр ургах ба наг наст мөн олон наст ургамал гэсэн хоёр төрлөөр ургадаг.  Шиваантиг цэцэг нь дан болон давхар дэлбээтэй улаан, шар, ягаан,цагаан өнгийн цэцэгсээр гоёдог. Цэцгийн хэлбэр нь нэлээд олон төрөл байдаг.  25-30 см орчим өндөр ургадаг. Хавар тайралт хийж үндэслүүлээд өнгө бүрийн цэцэгсийг хольж  нэг саванд суулгахад гоёмсог харагддаг.

Хөрс

Шивантиг нь олон төрлийн хөрсний холимог шаардагдахгүй ба энгийн цэцэрлэгиян хөрс  хүлэрт хөрс элсний холимог хөрсөнд ургана. Хүчиллэг хөрсөнд муу ургадаг..

Гэрэл

Гэрэлд дуртай цэцэг. Нарны шууд тусгал тусах гэрэлтэй газар өдөрт 3-4 цаг байлгана.

Дулаан

Сэрүүн нөхцөолд буюу 10-15 ° C дулаантай  өрөөнд сайн ургана. Хэт халуун хуурай агаартай орчинд цэцэглэх боловч цэцэглэлт нь цөөн богино байдаг гэдгийг анхаараарай.

Усалгаа

Ид цэцэглэлтйн үед нь их хэмжээгээр услана. Хөрсийг бага зэргийн чийгтэй байхаар бодож усалгааг хийнэ. Хөрсийг хэт чийгтэй байлгаж болохгүйг анхаараарай.

Үржүүлэх ба шилжүүлэн суулгалт

Мөчрөөр мөн үрээр хавар  бутыг хувааж үржүүлнэ. Тайрч   үндэслүүлж үрсүүлсэн үрсэлгээг 10-15 см өндөр болсны дараа цочир хүйтрэлт өнгөрсний дараа гадаа талбайд шилжүүлж суулгаж болно / манай орны хувьд 6 сарын эхээр/ 14 хоногт нэг удаа бордоно. 4-8 сарын хооронд.бордоно. Залуу   ургамлын савыг жил бүр хавар солино.

Цэцэг сонирхогч Энхзулын гэртээ тарьсан Шивантиг

Энэ цэцгийн 4 төрлийн үр байгаа бөгөөд сонирхож буй хүмүүс http://www.delgeen.com/archives/8550 дарж үзнэ үү

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс: ,
 

8 Сэтгэгдэл байна - “Шивантиг – Chrysanthemum – Хризантем”

  1. зулаа

    bayarlalaa.ene csesegiin talaar medeelel oruulj ugsund

  2. goe tsetseg shvv… tsagaan nadad bgaaa uur unguur solix xvn bna uu? 99195352
    call me

  3. miniih ish ni urt urgaad b,gaa hirnee tsetseglehguin
    yaval hurdan tsetsegledeg ve

  4. bi gertei tsetseg tarhiig mash ih hvsdg tgd yaj tarihaa arga ewee olhgvi yma tsetseg suulgah yaj tarij urguulah zuwluguu ugch blhuu bi tsetsegnd mash ih hairtai tarij chadhgvi huurhii tsetsegiig vhvvlchih wii gehese aidg nadan tuslaach

  5. nadad tsagaan ni bga harin suuri tavgan dotor ni jijig amitad yavaad bna yah ve meddeg hun bval hariu bichij tuslaach

  6. bi tsetseg tariadg ym aa

    iim tsetsegtei bolmoor baina zarah hun baival holboo bariaarai

  7. bi tsetseg tariadag iim goe tsetsegtei bolmoor baina zarah hun baival holboo barina uu 99283528

  8. Танайхаас сайхан мэдээллүүд боломж гарах бүрт авдаг.Баярлалаа. Энэ цэцгийн тасалгаанд тарих үр хаана байдаг вэ?

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.