Нүүр » Мод бут жимсний мод » Чацаргана тарих /үргэлжлэл/

Чацаргана тарих /үргэлжлэл/

May 17, 2012 | Бичсэн: Ц.Энхбаяр | 6,113 уншсан  Ангилал: Мод бут жимсний мод

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Чацарганыг үржүүлэх арга

Чацарганыг үр, мөчир, үндэслэг иш, залгах аргаар үржүүлж болно.Үрээр үржүүлэхэд гүйцэд боловсорсон жимсний үрийг ялган авч сайтар хатааж дараа нь чийггүй сэрүүн байранд хадгална. Тэрхүү авсан үрийг хавар буюу намар тарьж болно. Хавар 4-р сарын сүүлийн хагаст газрын хөрсийг 20-25 см гүн хагалж сийрүүлж бордож боловсруулан тэгшилж сайтар услаж дараа нь тэрхүү хөрсөнд үрээ эгнүүлэн хоорондоо 30-40 см зайтай 1-1.5 см гүн суулгаж зөөлөн усалж өгнө. Намар тарьсан үр хавар тарьсан үрнээс эрт ургаж эхэлнэ. Тарьсан чацарганы үр (суулгац) 2-3 навчтай болсны дараа ургамал хоорондын зайг сийрэгжүүлэн цеөлж, уг цөөлж авсан суулгацаа ºөр газар шилжүүлэн тарина.

Мөчрөөр үржүүлэх

Чацарганыг ногоон мөчрөөр үржүүлэхийн тулд наранд ээвэр немөр бүхий газрыг сонгон авч 2-3 м урт 1 -1.5 с өргөн талбайн хөрсийг 20-25 см хиртэй гүн хагалж хайрга чулууг түүж цэвэрлэж засаад дээр нь хуучин хөх бууц хийж, түүн дээрээ 10-15 см нунтаг хар шороо, элс сайтар хольж хийгээд тзгшилж услана. Нэгэнт бэлэн болсон талбайд газраас дээш 20-30 см өндөр байхаар нарийхан төмөр буюу модоор тулгуур босгож, дээгүүр нь нийлэг хальс (целофон)-аар бүтээж нэг талыг нээж сөхөж байх (газар хүлэмж)-аар хийж дотор нь мөчрүүдэз суулгана. Ногоон мөчир үндэслүүлэ хбайрны дулаан 25-26 хэм, 70-80 хувийн гэрэлтэй, 90-100 хувийн чийглэг байлгана. 6 сарын сүүлч, 7 сарын эхээр чацарганы аль өсөлт сайтай ногоон мөчрийг өглөе эрт эсвэл бүрхэг өдөр хурц хутгаар огтолж аваад мөчир тус бүрт 3-4 навч үлдээж, бусад навчийг авч хаяад савтай усанд хийж ердийн дулаанд түр байлгана. Дараа нь нийлэг хальсан бүрхүүлтэй хүлэмжинд мөчрүүдийг хоорондоо 5-10 см зайтай суулгаж сайтар усалж өгнө.

30-аад хоног дээрээ үндэслэж эхлэх ба мөн хугацаанд чийг хур тунадасны байдлыг харгалзан 6-7 удаа зөөлөн усалгаа хийж.мөн үе үе хүлэмжийн бүтээлгийг нээж байх ба хурц нартай өдөр бүрхүүл нийлэг хальсан бүтээлэг дээр шуудай, өвс, хөвөнтэй туурга мэтийг тавьж сүүдэрлэж өгнө. Ногоон мөчир үндэслэсэнээс хойш аажмаар бүтээлгийг нээж, агаар орчинд дасгахын зэрэгцээ байнга усалгаа хийж хөрсийг чийглэг байлгана. Зарим үед ногоон мөчир үндэслэхийн зэрэгцээ навч шарлаж хатаж унах, шинэ навчнууд бий болно. Намар гэхэд мөчрүүд урт болж ирнэ. Намар газар хөлдөхөөс өмнө үндэслэсэн мөчрүүдийг хөх бууц мэтээр 15-20 см зузаан дарж хучиж өгнө. Чацарганы үндэслэсэн мөчир өвлийн хүйтэнд хялбархан хөлддөг учир бууц, цасаар сайтар зузаан хучиж өгөх нь чухал болно. Дараа жилийн хавар 5 сарын эхээр уг суулгац мечрийн үндсийг таслаж гэмтээхгүй ухаж аваад шилжүүлэн суулгаж бойжуулж ургуулна. Суулгац болж буй мөчрүүдийг ургамал хооронд 30 см, мөр хоорондоо 60-70 см зайтай суулгаж дараа нь 8-9 хоногт нэг удаа, 7 сарын эхнээс хойш усалгааг цөөрүүлэх ба усалгааны дараа хөрсийг сийрүүлэх малын бууц мэт органик бордоогоор үе үе бордож эхэлнэ. Тухайлан хэлбэл: èл талбайд шилжүүлсэн залуу суулгацыг услах, бордох, хөрс сийрүүлэх, хог ургамал түүж устгах арчилгааг бүх зуны турш хийнэ. Намар бойжуулсан суулгац 20-40 см урт иш нь 0.6-0.8 см бүдүүрч. 2-3 түүнээс ч олон салаа үндэстэй болсон үед талбайгаас авч. жинхэнэ ургуулахад бэлтгэсэн (талбайд) суулгацуудыг эгнэз хоорондоо 2.5-3 м зайтайгаар эгнүүлэн тарина.

Чацарганыг үндэслэг ишээр үржүүлэх

Байгальд чацаргана үндсээрээ үрждэг. Энд чацарганà үндэслэг ишнээс (үндэснээс) салаалан хөрсөн доогуур хавж ургаí гарсан.хөрснөөс дээш 0.5-1 м урт 2 настай суулгацыг үндсээр нь эх ургамлаас салган авч тарина. 8-10 ш эм чацарганы суулгаö тутамд нэг эр суулгац ногдохоор тарина. Суулгац дотор хазайсан íэгийг хàжуу талаас модоор тулж өгч татаж уях болон гэмтýæ муудсан хатсан мөчрийг тайрч авна. Чацарганы үндэс газрûí хөрсний өнгөн давхаргаар тархаж ургасан байх учир хөрс сийрүүлэхдээ 3-5 см хэртэй гүн сийрүүлэх ба ил гарсан үндсийг шороогоор булж өгнө.

Арчилгаа

Тарьсны дараа хөрсийг нягтруулж, хонхорхой гарган 1-2 хувин усаар усалж, ишийг тойруулан 5-6 см зузаантай хүлэр болон үртэсээр манах хэрэгтэй. Ишийг тойрсон хөрсөнд зэрлэг ургахгүй байх ёстой. Ингэхийн тулд чацаргана ургах үеийн турш байнга зэрлэг ургамлыг түүж, хөрсийг сийрүүлж байгаарай. Цэвэрлэх үедээ өнгөн хэсгийн үндэстний системийг гэмтээхгүйн тулд анхааралтай байх ёстой. Ишийг боловсруулах гүн нь 5-7 см, тогооны эргэн тойронд 10-12 см-ээс хэтрүүлэхгүйгээр цэвэрлэх хэрэгтэй. Гантай жил чацарганы нэг бутыг зун, намрын турш 3-4 хувин усаар тогтмол услах зайлшгүй шаардлагатай. Мөн органик болон эрдэс бордоогоор бордох хэрэгтэй шүү. Мөн гурван жилд нэг удаа органик бордоо болох амьтны болон ургамлын гаралтай ялзмагийг 10 кг-аар, түүнчлэн эрдсийн гаралтай бордоо болох фосфорийг нэг ам метр талбайд 30-50 гр, калийг 30 гр хэрэглэхийг санал болгодог. Эдгээр бордоог намар хөрсөө сийрүүлж 10 см-ын орчим гүнд хийх нь илүү үр дүнтэй. Азотын бордоогоор чацарганыг бордох шаардлагагүй. Учир нь үндэс болон нахианы системд амьдардаг бактерийн нөлөөгөөр чацаргана агаар мандлаас азотыг өөртөө шингээж, хөрсийг азотоор баяжуулдаг. Суулгац тарьснаас хойшхи 3-4 дэх жилдээ чацаргана жимсээ өгч эхэлдэг. 8-9 дүгээр сард жимсний болц гүйцнэ.

Хураалт

Чацаргана 8-10 сард жимслэх ба аажмаар хөгширч эхэлнэ. Ингэж чацарганы мод хөгширч ирэхээр түүний зэрэгцээ үндсээр нь үржүүлж нөхөн сэргээж болно. Тухайн үеийн шаардлагаас хамааран чацарганы жимсийг гэсгэлэн буюу хөлдүү үед гараар эсвэл нарийхан хавчаар төмрөөр шувтарч түүж авна. Чацарганы жимсийг хураах үедээ мөчир нахиаг хугалж гэмтээхээс болгоомжлох нь чухал бөгөөд ялангуяа өндөр ургасан модны жимс түүхдээ өндөр шат тавьж хураах нь илүү тохиромжтой байдаг.Өвөл 11-р сард чацарганы жимс хөлдсөн үед хураахад хялбар байдаг. Энд модны доогуур дэвсгэр дэвсэж модон муна мэтээр зөөлөн (модны хальс холтсыг гэмтээхгүй) дэлсэхэд хөлдсөн жимсүүд унана. Ийнхүү чацарганы жимс хураах үе 8-р сарын сүүл хагасаас 11 -р сарын дунд үе хүртэл үргэлжилнэ. Жимсийг оройхон хураахад тослог сайтай байдаг. Жимсийг хаягдалгүй цэвэрхэн түүж, модон хайрцаг, шуудай, шилэн саванд хийж сэрүүн газар хадгална. Чацарганы бут их бага жимс гарах нь тухайн сорт арчилгаанаас ихээхэн хамаарах ба нэг бут дунджаар 5-20 кг жимс өгнө.

Чацарганы ач тус

Түвдийн эмнэлэгт чацарганы тосыг хүний биеийн бодисын солилцоо алдагдах, цус алдах, элэг, уушиг, гэдэс дотрын өвчинд, жимсний шүүсийг чийг бамын өвчинд, ханиад ядаргааны үед олон жилийн турш хэрэглэж ирэв.Хүмүүсийн судалгаагаар чацарганы жимс нь А, С, Р, К, Е, В зэрэг олон төрлийн витаминыг их хэмжээгээр агуулахын зэрэгцээ уураг, тос, нүүрс ус болон бусад бодисыг агуулсан байдаг. Чацарганы тос хүн амьтны бие махбодийн зд эсийг хамгаалах үйлчилгээтэй, мөн зүрх судас, элэгний өвчин, арьсны өвчин, түлэгдэх, хөлдөх болон нүд хамар хоолойн өвчин зэргийг эмчлэхэд өргөн хэрýглэнэ. Монгол, Түвдийн эмнэлэгт чацарганы тосыг хүний биеийн бодисын солилцоо алдагдах, цус алдах, элэг, уушиг, гэдэс дотрын өвчинд, жимсний ø¿¿ñèéã чийг бамын өвчинд, ханиад ядаргааны үед олон жилийн турш хэрэглэж ирэв. Чацарганы ø¿¿ñèéã шахаж авсны дараа ¿ëäñýí шахдасыг халааж нуруу,  Ẻðºí人 жин тавих зэргээр эрт дээр үеэс хэрэглэж ирсэн ò¿¿õòýé. Орчин үеийн анагаах ухаанд чацарганы тосыг гадна, дотор талын эрхтний шархлаа, түргэн аних боломжгүй гүн шарх, эмэгтэйчүүдийн савны амсрын улайсалт, шарх, урагдалт, наранд түлэгдэх, хөлдөлтийн үед түрхэж хэрэглэнэ. Мөн амны хөндий, хоолойн улайлт, гамритыг эмчлэх, нүдний өвчин, зүрх судасны системийн хямралыг арилгах, бусад бодистой хольж гоо сайхны зориулалтаар ашиглана. Чацарганы шүүсийг 1:5 харьцаагаар усаар шингэлж, амт оруулах төдий хэмжээний элсэн чихэр нэмээд буцлам халуунаар нь уувал хөлс чийхарч, бие тавигдан ядаргаа арилж, зүрх судас, гэдэс дотор, амьсгалын эрхтний үйл ажиллагаа эрч сайжирна.

Post to Twitter Post to Facebook Post to MySpace


 

11 Сэтгэгдэл байна - “Чацаргана тарих /үргэлжлэл/”

  1. сайн байна уу
    би идэж байсан чацарганы үрээ 2,5 сар хадгалж байгаад саяхан үрсэлүүлээр суулгасан чинь хөөрхөн ургаад ирлээ одоо яах вэ?

  2. KHASHCHULUUN

    CHATSARGANA TARIJ URGUULAH NARIIN ZUBULGUUNVVD ABMAAR BAINA HAANA HEZEE HENTEI UULZAH BE

  3. KHASHCHULUUN

    CHATSARGANA TARIJ URGUULAH NARIIN ZUBULGUU ABMAAR BAINA HAANA HEZEE HENTEI UULZBAL BOLOH BE

  4. hi saihan zoblogoo bna. zoblogoo abah heregtei bna
    odoo suulgah geed gazar holdson bna. urselgeegee yaj hadgalah be.

  5. hurdan arga hemjee abahgui bol bolohgui bna

  6. зочин

    манайх жимсээ авч чадахгүй байна хэсгэлэн үедээ түүхээр бяцраад байх юм хөлдөхийг нь хүлээхээр шувуу түүгээд дуусгачихаад байна 9-р сарын сүүлчээр түүх боловсронгуй арга байна уу

  7. зочин

    чацаргана тариад 3-4 жил болж байгаа жимсээ өгөхгүй байна сайн мэддэг хүнээс үнэ ханшаар нь зөвлөгөө авна 89902050

  8. зочин

    чацаргана тариад 3-4 жил болж байгаа жимсээ өгөхгүй байна сайн мэддэг хүнээс үнэ ханшаар нь зөвлөгөө авна 89902050

  9. sain baina uu, chatsarganiig er emiig ni ylgah yamar arga baina. helj uguuch

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.