Нүүр » Таны амралтанд » Таны амралтанд

Таны амралтанд

March 11, 2012 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Таны амралтанд

Нийтлэлийг 4,336 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Хоёр найз уулзав.

-За тэгээд, Жонсон чамайг яаж дайлав даа?

-Ширээн дээр үнсний савнаас өөр юм тавьсангүй шив дээ.

*                           *                           *

Хэсэг эмч нар  нэгэн заанд хагалгаа хийжээ. Хагалгаа дуусах үед нэг эмч нь:

-За, зүү хайч гээд багажаа аваарай. Дотор нь хийгээд оёчих вий гэж анхааруулав. Бүх зүйл дууссаны дараа эмч нар гэнэт сувилагч хаана байна аа гэж дуу алдацгаажээ.

*                           *                           *

-Өчигдөр эхнэртэйгээ цуг кино үзсэн чинь хажууд нэг сайхан бүсгүй ирж суудаг байна шүү.

-Азтай золиг. Эсрэгээр нь болсон бол яана.

*                           *                           *

Эхнэр нөхөр хоёр уран гулгалтын тэмцээн үзэж сууна.

-Нөхөр нь:

-Сайхан бүсгүй байна.Би ч энэ бүсгүйтэй чөлөөт үзүүлбэр хийчих байх шүү гэхэд эхнэр нь:

-Өнөө орой гүйцэтгэх үзүүлбэрээ яаж хийхийг чинь харнаа.

*                           *                           *

–Ах нь нэг хэсэг архи ууддаггүй, тамхи татдаггүй, авгайгаа араар нь тавьдаггүй байлаа.

Хэдийд тэр вэ?

Шоронд байхдаа.

Гаднаас орж ирсэн дээрэмчин гэрийн эзэгтэйд хутга тулгаж:

-Мөнгө хаана байгааг хурдан хэл гэв.

-Хэлбэл намайг яах ч үгүй юу ?

-Яах ч үгүй.

-Банкинд байгаа.

*                           *                           *

Нөхөр нь шөнө дөл болсон хойно хөх няц болсон нүдтэй, өрөөсөн гараа битүү боочихсон ирэв. Айж гайхсан эхнэр нь юу болсон тухай асуухад нөхөр нь:

-Аа зүгээр, зүгээр эр хүн аль алдахыг тэр гэхэв.Пивоны бааранд нэг нөхөртэй, миний гарыг хугалж чадахгүй гээд нүдээрээ мөрийцчихсөн юм гэлээ.

*                           *                           *

Өчигдөр өдөр гэртээ орсон чинь авгай маань нэг хар юмтай унтаж байна. Тэгэхээр нь сэжиг төрөөд, гал тогоондоо орж, хөргөгчөө онгойлгоод харсан чинь харин ашгүй тал шил юм маань байж байсан шүү.

*                           *                           *

–Хайрт минь бид чинь удахгүй гурвуулаа болох нь байна шүү дээ.

-Тийм үү, яасан аз жаргалтай юм бэ?

-Чи минь худлаа хэлээгүй биз.

-Яалаа гэж дээ.

-Чамдаа баярлалаа. Хэд хоногоос ээж маань манайд ирж, бидэнтэй хамт амьдарна гэж тосгоноос утсаар ярилаа гэжээ.

*                           *                           *

Компанийн захирал ажилд орох гэж байгаа залуугаас:

-Та эсперанто хэл мэдэх үү? Бид зарим хүмүүстэй эсперантогоор ярих хэрэг гардаг юм л даа гэхэд:

-Өө мэдэлгүй яахав. Би тэнд арван жил амьдарсан юм чинь гэжээ.

Тураалтай цэргүүд нуугдаж тоглож байжээ. Нэг нь шалны модны ард нуугдсан чинь хэн ч олдоггүй. Хайгаад л байж. Бусад нь олохгүй болохоор нь нөгөө цэрэг өөрөө гараад иртэл бусад нь “Болъё, болъё.Ийм бүдүүн юмны ард нуугдахгүй” гэжээ.

*                           *                           *
Вовка гэртээ нэг хүү дагуулж ирэв.

-Ээж ээ, энэ ер бусын хүүг Витька гэдэг юм.

-Юугаараа ер бусын байдаг билээ.

-Надаас муу сурдаг гээд л бодчих.

*                           *                           *

Охин нь ээждээ гомдолтойгоор:

-Ээж минь, би түүнтэй чинь сууж чадахгүй нь ээ. Цаадах чинь  шашин шүтдэггүй, тамд унана ч гэж бодохгүй юм.

-Охин минь зоволтгүй. Зүрхээ чангалаад суучих даа. Там байдгийг үзүүлээд өгнөө, гайгүй.

*                           *                           *

Нөхөр нь эхнэртээ:

-Чи орондоо орохдоо оймсоо өмсөж бай.

-Яах гэж?

-Чиний хөлийн хуруунууд муухай харагдах юм.

-Тэгье, тэгье.Харин чи унтахаасаа өмнө гартаа бээлий, толгойдоо малгай, бас бандаашаа өмсөж байгаарай.

*                           *                           *

Шөнө дунд мэс заслын эмчийн утас дуугарав

-Байна уу? Нөхөр маань намайг доромжлоод гэж эмэгтэйн дуу

гарав.

-Ойлголоо. Гэхдээ миний хэрэг юу билээ

-Юу гэсэн үг вэ, эмч минь. Түүнд оёдол тавих хэрэгтэй болоод

байна.

-Чамд шал тэнэг хүүхэн таалагддаг уу?

-Үгүй.

-Архи тамхи хэрэглэдэг хүүхэн ямар вэ?

-Мэдээж муухай.

-Тэгвэл ямар ч хоол хийж чаддаггүй хүүхэн таалагдах уу?

-Үгүй, ингэхэд чи яах гээд надаас байцаалт аваад байна?

-Уучлаарай. Чи тэгвэл яагаад миний эхнэртэй зууралдаад байгаа юм бэ?

*                           *                           *

Залуу хүүхнийг гэртээ урив.

Залуу хүүхнийг тэврээд автал хүүхэн:

-Овоо доо цэргийн эр юм.

Залуу хүүхний хувцасыг тайлав.

-Аргагүй л дэслэгч юм аа.

Орондоо орцгоов.

-Өө, муу гоожуур.

*                           *                           *

–Энэ авгайгаас бүр залхаж гүйцлээ. Үнэхээр ядарч байна.

-Амраад далайд очооч.

-Тэр арга ч нэмэргүй байхаа. Цаадах чинь усанд сайн сэлдэг…

*                           *                           *

Эхнэр:

-Хайрт минь чи намайг төрсөн өдрөөрөө ямар байлгамаар байна.

-Хэлгүй, дүлий.

*                           *                           *

Нөхөр нь эхнэртээ:

-Өнөөдөр чи намайг дахиад л бааранд найз нартайгаа ууж

байгаад цүнхээ алдчихлаа гэж загнахгүй байлгүй дээ.Миний цүнх

энэ байна гэтэл эхнэр нь:

-Чи чинь хулгайч болчихоо юу. Өглөө цүнхгүй гарснаа мэдэхгүй

байна уу?
–Нөхөр шүүгдэгч таньд өөрийгөө өмгөөлж хэлэх үг байна уу?

-Надад бодох хугацаа өгөөч дээ.

-15 жил болох уу?

*                           *                           *

–Манай эхнэр төрсөн гээд байхад чинь эцэг нь хэн юм гэж

асуугаад чи эрүүл биз дээ.

-За уучлаарай, би чамайг мэдчихсэн байх гэж бодсон юм.

*                           *                           *

Нэг эр дэлгүүрт ороод

-Долдугаар ангийн сурагчийн бэх байна уу?

-Та чинь юу ярина вэ? Бэх бүх л ангийханд адилхан шүү дээ.

Өнөө эрийг явахад, өөр нэгэн эр марсайтал инээгээд:

-Ёстой шог нөхөр үү…

-Яриад яахав…Харин та юу авах вэ?

-Аа, би танай дэлгүүрийн газрын зураг, хотын бөмбөрцөгийн

дүрс байгааг мэдэх гэсэн юм.

*                           *                           *

Эхнэр нь нөхөртөө:

Миний толгой өвдөөд гэхэд нөхөр нь:
Бүх юм хоолноос болдог юм. Өчигдөр орой чи юу идлээ?
Би зөвхөн сүү л уусан.
Тэгвэл ойлгомжтой. Уусан сүү чинь бяслаг болоод, бяслаг чинь тос болоод, тос нь сахар болоод, сахар нь архи болсон хэрэг. Тэгээд шартах нь тэр. Одоо соод уу.
*                           *                           *
Нэгэн эх хүүгээ зориуд нас тогтсон, томоотой хүүхэнтэй хүчээр

суулгажээ. Нэг өдөр хүү нь гаднаас ууртай орж ирээд:

-Ээж та одоо яаж байгаа юм бэ?Би энэ хөгшин хүүхэнтэй чинь

суухгүй гэж гэнэ. Ээж нь:

Хүү минь чи ямар түүнийг чанаж идэх гэж байгаа биш дээ

Post to Twitter Post to Facebook Post to MySpace


 

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.