Нүүр » Цэцэг » Үнэнч хайр эр зоригийн бэлгэдэл цагаан уул цэцэг

Үнэнч хайр эр зоригийн бэлгэдэл цагаан уул цэцэг

February 13, 2012 | Бичсэн: Ц.Энхбаяр | 7,782 уншсан  Ангилал: Цэцэг

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Цагаан уул цэцэг Англи хэлээр Еdelweiss Латин  хэллэг нь Leontopodium alpinum нь нийлмэл овогтны, олон наст ургамал юм. Биологийн нэр Leontopodium Грек хэлний lion “арслан ”.podion “савар” гэсэн үгээс гаралтай.6-8 сард цэцэглэдэг хэдий ч жилийн бусад улиралд өнгөө алддаггүй онцлогтой. Тиймээс ч үхэшгүй мөнхийн бэлгэдэл болгон Монголчууд шүлэг, дуундаа мөнхөлж иржээ. Дэлхийд 40 гаруй цагаан уул бүртгэгдсэн ч манай оронд 2-3 төрөл л бий.   Түүнийг энгийн хүн хараад ялгах аргагүй. Ерөнхийдөө хад чулуурхаг ууланд далайн түвшнээс дээш 2000-2900 метр өндөрлөг газар ургана. Ургамал судлаачид цагаан уул цэцгийг Алвпын, Сибирийн гэж ангилдаг агаад Монгол, Манжуур, БНСУ зэрэг газарт ургадагийг нь Сибирийн төрөлд оруулдаг байна.

Альпийн цагаан уул маш өндөр газарт хад асга дунд ганц нэгээрээ ургадаг тул Европт түүнийг түүж цуглуулах нь  байтугай барааг нь хараагүй хүн ч олон байдаг. Тиймээс ч Европын орнуудын баатарлаг эрчүүд хайртай бүсгүйдээ энэ цэцгийг олж бэлэглэхийг хүсдэг байжээ. Хэрвээ олж бэлэглэвэл хайрын хамгийн том илэрхийлэл хамгийн нандин бэлэг болохоос гадна тэр залуу өөрийн эр зоригоо харуулсан явдал болдог байсан гэнэ. Эртний домогт энэ цэцгийг Зевс бурханаас анх гал хулгайлан авчирч хүн төрөлхтнийг галтай болгосон Промотейн цэцэг гэж өгүүлдэг. Альпын бүс нутагт ийм домог бий.

Тэр нутагт маш үзэсгэлэнтэй гүнж байжээ. Тэрээр Эдельвайс гэх цагаан уул цэцэг олж өөрт нь бэлэглэсэн эрийг нөхрөө болгохоор шийдсэн тухайгаа зарлажээ. Гүнжийн хүслийг биелүүлэхээр олон хүн оролдсон ч чадсангүй. Тэр бүсгүйд үнэн сэтгэлээсээ дурласан нэгэн залуу олон жил цагаан уул цэцгийг хайсаар олж авчрах үед гүнж хөгширсөн байжээ.

Хэт цахиурыг ч орлоно.

Цагаан уул цэцгийг Болгар , Хорват , Швецарь, Франц, Норвеги, Итали, Малайз, Индонез, Герман, Испани, Польш, Словак, Словян, Австри, Румын зэрэг олон оронд хуулиар хамгаалжээ. Харин манай оронд хаа сайгүй ургадаг., энэ цэцгийн навч, цэцэг нь цагаан үсэрхэг бүрхүүлтэй. 7-9 сард 5-6 жижиг од хэлбэрийн дэлбээтэй цагаан цэцэг ургадаг. Монгол орны ой хээр чулуурхаг хуурай газар голдуу таардаг энэхүү ургамал 3-20 см өндөр Альпыхыг бодвол үржил шим сайтай хөрсөнд бүлэглэн ургана. Дөнгөж цухуйж байгаа цагаан уулыг хонь ямаа идчихдэг гэмтэй. Хэрэв их хэмжээгээр идвэл малын гэдэс дүүрч үхдэг тул малчид цагаан уул ургадаг газар хонь ямаагаа бэлчээхээс цээрлэдэг байжээ. Дээр үед хэт цахиургүй явж байгаад хээр хонох хэрэг гарвал Монголчууд цагаан уул цэцгийн цахиурын үсэрхэг ноосорхог хэсгийг ашиглан гал гаргадаг байсан гэнэ.

Австрийн мөнгөн дэвсгэрт болох  хоёр зоос цагаан уул цэцгийн зурагтай байдаг бол Болгарын жуулчны холбооны билэг тэмдэг  энэ цэцэг нь Япончууд сакурагаараа бахархдаг шиг Швейцарь улс цагаан уулыг албан ёсоор зарлаагүй ч үндэснийхээ цэцгийг гэж үздэг. Харин манай улс энэ үнэт цэцгээ хайхардаггүй. Монголын регбигийн холбоо л билэг тэмдэгээ болгожээ. Гадаадыхан Монголд ирж цагаан уул хараад “ийм их ургадаг гэж үү”  хэмээн дуу алдан түүдэг тухай сонсож байв.

Дэрлээд унтвал даралт буурдаг:

Үхэшгүй мөнхийн билэгдэл болсон энэ цэцгийг үхэл даллагч хижиг өвчинтэй тэмцэхэд оточ маарамба нар хэрэглэдэг байжээ. Ямар тунгаар яаж хэрэглэдэг байсан нь тун бүдэг. Цэцгийг нь буцалсан халуун усанд хандалж цус алдсан хүнд уулгадаг. Цусны даралт ихсэхэд буулгах зорилгоор өргөн хэрэглэдэг байсан. Намар үндэсийг нь гэмтээлгүй газарт нь үлдээж цэцгийг нь түүж харанхуй сэрүүн газар хатаагаад даавуун уутанд хийж дэрлэдэг. Ингэхэд анхилуун үнэр нь хүнийг тайвшруулж цусны даралт буулгаж тайван унтахад туслана. Дэрлэхэд зөөлөн болохоор хөгшчүүд дуртай байжээ.

Эх сурвалж Өнөөдөр сонин сэтгүүлч Х.Болор

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс: , ,
 

12 Сэтгэгдэл байна - “Үнэнч хайр эр зоригийн бэлгэдэл цагаан уул цэцэг”

  1. дэлгэрмаа

    миний хамгийн дуртай цэцэг л дээ, энэ цэцгийг манай сум /Хөвсгөл аймгийн Түнэл сум/ сумынхаа билэгдэл болгосон байдаг юм.

    • Б.Норовсүрэн

      Сайхан мэдээлэл түгээж үнэт зөвлөгөөг хүргэдэг та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье.
      www.http://greenzone.mn/ сайт. мэдээлэл хуваацлаж байгаадаа таатай байнаа.

  2. Ивээл

    Би энэ цэцэгний үр авсан байгаа энэ зун тарих гээд Баяралалаа мэдээлэл оруулсанд

  3. Bi germanruu zaxij awchruulsiim xoo

  4. мийгаа

    hi tasalgaand tarij boloh uu Iveelee

  5. Мийгаад

    Болдог гэсэн ургуулдаг айл ч байдаг

    • gadaa tarix vriig tasalgaand tarijwal tasalgaaniix boljino gesen vgvv arai oor bdag blqdee tee???
      tasalgaand urgadagiinx n vriig olj awmaar bxiin,,,,

  6. мийгаа

    тасалгаанд таридаг айлаа танилцуулж волох уу холбогдох утсаа бичлээ 88811818

  7. ene tsetseg yag haaguur hamgiin ih urgadag ve bi ene tsetsegeer kursiin ajil hamgaalah gsiima

  8. Жалайр Зоригоо

    Мэддэг нь байгаа газрыг нь битгий хэл Түүгээд дуусгачихна Монголдоо ургаад байж байг

  9. Монголд хогоороо ургадаг шт. Гадныхантай (japan) хээр явж бгаад хүндрээд, хөөрхий муу япон маань эргэн тойрон хөлөөр хөглөрөх энэ цэцгэн дунд сууж чадахгүй хаха. Цаас уут тавьж элэгийн юм болж билээ. Манайхан сайн мэдэхгүй ээ. Царай муутай эд бгаа. Та нар бүгд харсан. Харин таниагүй байх. Хээрээр халгай шарилж шиг л ургадаг

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.