Нүүр » Цэцэг » Логлойш – Jatropha – Ятрофа

Логлойш – Jatropha – Ятрофа

January 24, 2012 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Цэцэг

Нийтлэлийг 3,291 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Энэ цэцгийн уугуул нутаг нь Гватемал, Никарагуа, Коста-Рика, Панам,Мексикийн халуун чийглэг ой юм. Анх энэ сонирхол татахуйц цэцгийг Вильям Джексон Хукер                (1785-1865)гэдэг ургамал судлаач нээжээ. Эрдэмтэд одоогоор 130 гаруй зүйлийг нь олж тогтоогоод байгаагаас гэрийн нөхцөлд Jatropha podagrica  гэдэг төрөл зүйл нь л өргөн тархжээ. Модлог, бутлаг,  хэлбэрээр ургадаг.Сүүт өвстөний (Euphorbiaceae) овогт багтдаг. Монгол нэр нь Логлойш. Англи нэр нь Jatropha podagrica  бөгөөд Buddha belly plant гэж нэрлэх нь ч бий.Орос нэр нь Ятрофа подагрическая Латинаар Jatropha гэж нэрлэдэг. Хоолой хэлбэрийн тод улаан өнгөтэй гоёмсог цэцэгс баг цэцэг болон дэлгэрдэг.

Цэцэг унасны дараа 2,5 см орчим урттай жимс гарах ба жимснээс1 см орчим урттай үр гарна.Энэ цэцэг өвөл бүх навчаа гөвж амрах бөгөөд хавар  цэцэг нь эхэлж дэлгэрээд дараа нь навч нь ургадаг. Навч нь 30 см орчим урттай хар ногоон өнгөтэй ургадаг.Логлойш нь лонх хэлбэртэй доороосоо дээшээ нарийссан хэлбэртэй байдаг. Энэ цэцэг гэрийн нөхцөлд  90 см хүртэл өндөр ургадаг.Ургамлын ишнээс гарах сүүн шингэнийг санамсаргүй нүд рүүгээ оруулсан тохиолдолд  цэвэр усаар даруйхан угаах хэрэгтэй. Энэ цэцгийн үр нь маш хортой байдаг тул бага насны хүүхдээс хол байлгах хэрэгтэй.

Хөрс

Ус сайн нэвтрүүлдэг хөнгөн чанарын хөрс тохиромжтой. Усыг түргэн гадагшлуулахын тулд  өнгөн хөрсөн дээрээ 1см орчим жижиг ширхэгтэй хайрга дэвсэж өгнө. Керамик саванд тарихад хамгийн тохиромжтой. Савны ёроолд жижиг ширхэгтэй хайрга дэвсэж өгнө. Модны жижиг ширхэгтэй удаж харласан үртэс холтос, хар шороо, хайрга буюу жижиг чулуу ,том ширхэгтэй элс зэргийг хольж хөрсөө бэлтгэнэ. Сард нэг удаа шингэн бордоогоор бордоно..

Усалгаа

Өвөлдөө усөлгааг маш бага хийнэ. Хавраас зуны хооронд хөрсийг сайн хатсаны дараа услана. Хөрс хаталгүй хэт чийгтэй удаан байснаас навч  унадаг.

Дулаан

Өвөлдөө 15° С доошгүй хэмд байлгана. Зундаа энгийн таслгааны дулаанд байлгахад тохиромжтой.

Гэрэл

Гэрэлсэг ургамал боловч нарны шууд гэрэл тусах газар тавих хэрэггүй. Гэрэл дутагдвал навч жижигэрч ургамал давжаарна.

Үржүүлэх шилжүүлэн суулгах

Үрээр үржүүлнэ. Үрний соёолох  тохиромжтой дулаан нь 25° С. Үрээ хөрсөнд суулгасны дараа шилээр хучиж өгнө. Хөрсөө байнгын бага зэргийн чийгтэй байлгана. Жижиг ургамлын савыг жил бүр  өвлийн сүүл сар хаврын эхэн сард солих ба том ургамлын савыг 3 жил тутам солино.

Өвчлөлт

Өрөөний агаар хэт халуун үед хортон шавьж, аалзан хачиг амархан үүсч үрждэг гэдгийг анхаараарай.

Сонирхуулахад

Логлойш  нь ган гачиг, хортон шавьжинд тэсвэртэй, үр нь 40% тос агуулдаг. Логлойш цэцгийн үрний боловсруулсан тосыг ердийн дизель хөдөлгүүрт түлш болгон хэрэглэж, үлдэгдэл шимэлдгийг биомасс болгон боловсруулж болно. Голдман Сакс компани энэ ургамлыг ирээдүйд биодизель гаргаж авах хамгийн шилдэг ургамлуудын нэг гэж зарласнаас хойш Логлойш  ихэд нэрд гарсан. Энэтхэг, Хятад зэрэг улсууд нь шатахууны хэрэгцээгээ хангах зорилгоор логлойшыг  1 сая гаруй гектарт тариалж эхэлсэн. Гэвч сүүлийн жилүүдэд явуулсан илүү ул суурьтай судалгаануудаас үзвэл логлойш нь эрчим хүчний эх үүсвэрийн хувьд  тийм ч тохиромжтой биш болох нь батлагдаад байна.

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс:
 

5 Сэтгэгдэл байна - “Логлойш – Jatropha – Ятрофа”

  1. sain bna uu ta
    tanai saitaar shine hoolnii jor garch uu geed l odor bolgon shalgadag bichegdeegui ajiliin huvaari oortoo buur gargachij..
    tanii niitelsen hooluud mash ih taalagddag 10 aad hool salat duuraij hiij uzsen ih goe bolson…harin suuliin ued yagaad goe shine hoolnii jor tavigdahgui bna ve..dandaa tsetsegnii talaar medeelel orson bh yum..goe hoolnii jor oruulahiig chin setgeleesee husie bayrlalaa
    iim sait ajilluulj bgaad chine bayrlasanaa ilerhiilie

  2. Калонхое буюу матрын ам гэж цэцгийн тухай мэдээлэл гаргавал их зүгээр байна. сайт их таалагдаж байгаав баярлалаа.

  3. Hi. goe tsetsegnii tuhai medeelel oruulsand bayarlalaa. Bayraa ur endees oldohgui. Baival avna shuu. hariu. bicheerei. bayarlalaa

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.