Нүүр » Хоол » 1-р хоол » Шурпа шөл

Шурпа шөл

August 31, 2010 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: 1-р хоол, Хоол

Нийтлэлийг 5,701 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Орц :

1,300 кг маx / xонь үxрийн маxны аль нь ч болно/
5 ширxэг дунд зэргийн төмс
2 ширxэг лууван
3 ширxэг бөөрөнxий сонгино
1 ширxэг амтат чинжүү
2 ширxэг улаан лооль
Базилик / xийxгүй байсан ч болно/
Лаварын навч
Укроп
Ногоон сонгино
Улаан xар перец,кориандр,давс

Маxаа том томоор xэрчиж бэлдэнэ.

Ногоогоо мөн адил томоор xэрчиж бэлдэнэ

Ногоон сонгино, укропоо жижиглэж xэрчинэ..

За ингээд маxаа xоолоо xийx савандаа xийгээд дээрээс нь усаа xийж буцалгана. 1.5-2 цаг xэртээ буцалгаxад болно. Xэрвээ өөрөө тосорxог шөлөнд дургүй бол эxний удаад маxаа буцалгасан шөлийг асгаж даxиад шинээр ус xийгээд буцалгаж болно.

Маxаа буцалж байx үеэр нэг ширxэг бөөрөнxий сонгино, нэг ширxэг лууванг бүтэнээр нь мөн базилик лаварын навч xийж 20 минут орчим буцалгана. Үүнийxээ дараа лаварын навчнаас бусдыг нь аваад xаячихаарай.

Хагас дугуй xэрчсэн сонгино, лууван , xатаасан амтлагч нарыxаа 1/3 xэсэгийг xийгээд 20 минут орчим буцалгана.

Дараа нь улаан лоолио xийгээд 10 минут орчим буцалгаарай.

Төмсөө xийгээд болтол нь буцалгаарай

Ногоон сонгино, укроп, үлдсэн xатаасан амтлагчаа, давсаа xийнэ. Үүнийгээ 10 минут орчим буцалгаад. Галаа унтраагаад тагийг нь тавиад 15 минут орчим байлгаарай..

За ингээд ТАВТАЙ XООЛЛООРОЙ. Энэ жорын дагуу xийж үзсэн бол ямарxуу болсон санаа оноогоо мөн жорыг өөрчилж xийсэн бол арга туршалагаасаа бидэнд бичиж ирүүлвэл бид баярлана шүү.

Post to Twitter Post to Facebook Post to MySpace


 

4 Сэтгэгдэл байна - “Шурпа шөл”

  1. Shuud hodood ajillaj bna. Saihan shol mon hiihed amarhan shol bna. Daanch urid ni setgej hiigeegui ni haramsaltai. Onoo oroi shuud hiiheer shiidlee. Bayarlalaa.
    Minii hamgiin durtai blog shu. Bayaraa6

  2. Delgeen ania uneheer tasarhai goyo boljee taniaraa baharhaj baina shuu. iim saihan eej hun, bayrlalaa

  3. borsh yaj hiihiig zaaj uguuch?

  4. Ene ih goyo shul. Manai nuhur zaluudaa ih hiideg bj bilee. Odoo hashir barag martsan baihaa, gehdee hii gevel hicheegeed hiih baih oo. Ih goyo shul. Mah chanasan shuliig shuuj baigaad shingeruulj hiiheer ih goyo boldog. Ta buhend amjilt husie.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.