Нүүр » Амьд байгаль » Намар цагийн үзэсгэлэн

Намар цагийн үзэсгэлэн

November 24, 2011 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Амьд байгаль

Нийтлэлийг 4,032 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Р.Чойням : Намрын тухай бодол

Намар аа гэж юу сан билээ.

Наран шарсан тал сан билvv

Найранд барьсан ая сан билvv

Нахийтал сойсон морь сон билvv

Аяа хєєрхий

Намар аа гэж юу сан билээ.

Дуулъя даа би намар юугаа

Дууланхан байж уйлъя даа

Зvv шиг цэмцгэр ээжээс тєрсєн

Зvрх шиг улаан хєвгvvн явахдаа

Намар аа гэж юу байдгийг

Насандаа мартамгvй ойлгож билээ.

Алаг утсаар захалж оёсон

Алга дарам алчуур дотор

Дундуурхан бооход ч багтах байсан

Дурлал – хагацал минь учирч билээ

Намуухан зvрхийг минь анх сvлбэсэн

Наалинхай харцны торгон vзvvрийг

Нандигнанхан дурсахдаа би

Намараа ! гэж шvvрс алднам.

Намайгаа орхиод шувуу шиг буцсан

Насан багын амрагаа бодохоор

Найдваргvй хагацлыг анх vзvvлсэн

Намрын салхин амтагднам даа.

Дуулъя даа би намар юугаа

Дууланхан байж уйлъя даа

Ханагар тал тоосронхон байна

Хамхуул євс торолзонхон гvйнэ л

Хатсан євс тасранхан хийснэ л

Хайран чиг зуны минь гурван сараа

Аяа хєєрхий алтанхан шаргал мєртлєє

Юугаар ч цэцэглvvлэшгvй намар

Юутай чи уйтгартай юм бэ.

Зvггvй насаа орхиод ирсэн

Зvvн зvгийн уудам талд минь

Зvрх нь эмтэрсэн монгол найраг

Зvйтэйхэн дуугаа дууланхан гэгэлзэж

Уулын оройг ширтдэгсэн дээ

Уулын тэр оройд гишvvний

Улаахан навч зvрх шиг

Унан тусан сэржигнэнэм билээ

Дуулъя даа би намар юугаа

Дууланхан байж уйлъя даа

Хусан модны нарийн vзvvр

Хуурай салхинд уйлагнан байна уу даа

Хун цэнгийн цагаахан жигvvр

Yvлэн цаагуур дэвэнхэн одно уу даа

Баяр баярын нь охь манлай

Бат сэтгэлийн нь онгон сахиус –

Бадамын талиман нvдтэй тєрсєн

Миний л нэгэн алдрай.

Цагаа ирэхэд хунгийн далавч шиг

Цайранхан далланхан одох болов уу даа

Сэрvvн бvсийн нуур шиг би

Сэнгэнэн уйрмагтаад vлдэх болов уу даа

Аяа хєєрхий

Намар аа гэж юу сан билээ.

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс: , ,
 

4 Сэтгэгдэл байна - “Намар цагийн үзэсгэлэн”

  1. Жилийн 4 улирлыг үзэж, мэдэрч байгаа азтай хүмүүс шүү бид 🙂 Зурагнууд нь их гоё юмаа.

  2. munkhtsetseg

    uheheer gaihaltai ene delgeen.com-oor aylah bi durtai bi durtai bayarlalaa caihan bna aa

  3. uneheer sak
    yamar ch goy shuleg be dee
    yamar ch goy zurag be dee
    yamar ch goy aprataar absan yum be dee
    yamar ch goy absan zuragchin be dee

  4. мийгаа

    баярлалаа дэлгээнээ сайхан шүлэг зураг нь ямар их зохицуулна вэ

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.