Нүүр » Цэцэг » Цэцгийн арчилгаа усалгаа » Эрүүл мэндэд тустай ургамлууд

Эрүүл мэндэд тустай ургамлууд

November 23, 2011 | Бичсэн: Ц.Энхбаяр | 13,284 уншсан  Ангилал: Цэцгийн арчилгаа усалгаа, Цэцэг

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Одоо цагт химийн янз бүрийн нэгдлүүдээр эм бэлдэн эмчилгээнд хэргэлдэг билээ дээ. Гэтэл бидний ухаант өвөг дээдэс маань хүрээлэн буй газар дэлхийнхээ үр шимийг шүтэн ирсэн ард түмэн билээ. Бидний эргэн тойрон эмт ургамлууд ургаж, мэддэг хэн ч хэргэлэхэд бэлэн байдаг байна. Ингээд зарим нэг ургамлуудын тухай танд хүргэе.

Гүзээлзгэнэ-Fragaria.

Тэргүүлэгч цэцэгтний овгийн энэ ургамлыг мэдэхгүй болон амсаж идээгүй хүн үгүй гэж бодож байна. Энэ ургамлын жимс болон навчийг    эмчилгээнд хэрэглэдэг болохыг та мэдэх үү?  Навчыг буцалган зүрхний хэмийг удаашруулах, даралт буулгахаар хэргэлдэг бол жимс нь олон амин дэмүүдтэй тул эрч хүчийг танд өгнө.

Шимтэглэй

Бидний тасалгаандаа тарьж зарим нь үнэртэй гээд гаргаж хаяад байдаг нэг цэцэг байдаг нь Шимтэглэй-Geranim. билээ. Байгаль дээр маш олон төрөл шимтгэлэй байдаг бол бидний гэрт ч мөн дутахааргүй олон өнгө, навч, ишээрээ ялгагдах олон ургаж байдаг. Хойд хөршийн цэцэгчид энэ цэцгийн навч ишийг хандлан буцалгаад арьсан дээр гарсан элдэв шарханд шавшиж хэргэлдэг байна. Мөн ясны гэмтлийн өвчинд шууд навчыг нь тавьж боогоод хатахаар нь солин тавьж хэргэлдэг байна. Харин зэрлэг нуга талд ургадаг шимтэглэйг нь та номон дээрээс олж мэдээрэй.

Долоогоно-Crataegus.

Зүрх өвдсөн хүмүүс эмийн сангаас долоогоны спиртэнд дарж боловсруулсан ханд авч уугаагүй хүн үгүй биз ээ. Хүмүүс  ургамлын гаралтай юм биед гаж нөлөө үгүй юм гэдэг үүднээс их авч хэргэлдэг байх гэж би бодож байна.Долоогоно нь янз бүрийн химийн бодисонд хордсоноос үүдэн зүрх өвдөх, болон нервийн системийг  тайвшруулах, цусны даралт бууруулах зэрэгт хэргэлдэг байна. Монгол оронд маань 3 төрөл ургадаг.

Цахилдаг-Iris

Бид тасалгаандаа ч тарьдаг энэ ургамалын үндэс элдэв хорыг тайлах эмэнд ордог байна.  Мөн цахилдагны яргуйг хоолойн өвчинд сайн гээд аав ээжүүд маань зажлуулан шүүсийг нь гаргуулан хоолойгоо зайлах маягаар хэрэглэдэг байна.

Нэрс-Vaccinium.

Нэрсийг намар амтархан иддэг билээ. Гэтэл нэрс нь  хоолны шингэцэнд сайнаар нөлөөлдөг болон бөөрний өвчин мөн арьс өнгөний өвчинд хэргэлдэг байна.

Алирс-Vaccinium.Аньс жимс

Монгол орны маань эргэн тойрон элбэг ургадаг билээ. Эмийн сангаас навчийг нь авч, гудамжнаас жимсийг нь авч хэргэлдэггүй хүмүүс үгүй биз ээ. Навчаар нь Монгнолд үйлдвэрлэсэн цай болгоны найрлаганд оруулсан байдаг. Навч нь ханиад томууг дарж, мөн дангаар нь  бөөрний үрэвсэл, жижиг чулууг хөөлгөн гаргахад хэргэлдэг байна. Мөн бам чийгт ч хэрэглндэг гэнэ. Жимс нь ариутгах халуун намдаах чанартай тул хүүхдэд шүүсийг нь цайны халбагаар эмийн журмаар олгодог байна.

Башир-Dianthus.

Бид энэ ургамлыг Юмдүүжин-Согоо суман гэдэг нэрээр нь мэддэг билээ. Эмийн санд ч энэ нэрээр байдаг. Энэ ургамлыг голдуу төрсний дараах үед сав агшааж үлдэцийг гадагшлуулах хэлбэрээр ашигладаг байна. Таримал хэлбэрээр бид ургуулдаг шүү дээ.

Гэсэр-   Aster.

Бидний гадаа тарж баглаанд боодог цэцгийн өвөг билээ. Навч цэцгийн идээшмэл нь уушигны өвчин  халуун намдаах зоилгоор хэрэглэдэг байна.

Голт бор-Syringa  vulgaris.

Манай хотын гудамжинд нил ягаан өнгийн цэцгээ гайхуулан ургадаг чимэглэлийн мод маань бидний эмэнд ордог байна. Төвдөөр агаруу гэдэг гэнэ. Цэцгээр нь ханд бэлтгэн бөөрөнд хэргэлдэг бол хэрчин жижиглэсэн цэцгийг нь цөцгийн тостой холин хэрлэг өвчинд үенд түрхэн хэргэлдэг байна.

Гоньд-Carum.

Бидний дарсан ногоондоо болон хоол амтлагчаар хэрэглэдэг шүхэрлэг энэ ургамал нь хоолны шингэцэнд сайн нөлөө үзүүлдэг байна. Гэдэс өвдөхөд засал болгодог байна.

Алтан сахал-Золотой Ус

Энэ ургамал та бидний  гар дээр энхрийлүүлэн ургаж байдаг байна. Энэ нь янз бүрийн өвчинд хэргэлдэг гэж интернетэд байна лээ. Та дэлгэрэнгүй уншиж үзээрэй.

Ментол-гаа.

Таны гэрт “зүрхний цэцэг гэдэг нэрээр ургаж байдаг энэ ургамлыг олон улс хоол хүнсэндээ хэргэлдэг байна.  Англи улсад  хүнсний дэлгүүрт  зарж байдаг энэ цэцгийг тэд  навчыг нь авч  угаагаад салатанд хийж иддэг байна.  Гэтэл хойд хөршөд  ханиад хүрэх гээд найтааж эхлэх үед  навч ишийг нь буцалсан усанд дарж шүүгээд уудаг байна. Мөн цайндаа хандлан уудаг.  Одоогоор цэцэгчид дунд 2 төрөл байдгын өвслөг зөөлөн навчтайг ихэвчлэн хэрэглэдэг бол нөгөө нь орчны бактер устган тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг гэж чех эрдэмтэд тогтоосон байна.

Нохойн хошуу.

Энэ бутлагыг  зэрлэг сарнай ч гэж нэрлэж байдаг. Настангууд жимсийг нь түүж хатаагаад хавар 2 халбагыг  1 аяга буцалсан  усанд дараад өдөрт нь 3 хуваагаад уухад  элдэв өвчнөөс сэргийлэхэд тустай гэж  монгол эмийн судруудад тэмдэглэсэн байна.

Тэрэлж- Далийн ягаан.

Бидний азалия гэж нэрлэдэг рододендронийг далийн ягаан гэж нэрлэдгийг зөвхөн цэцэгчид л мэддэг байх. Монголчууд хавар далийн ягаанд сууна,  7- гоос илүү хоног болохгүй цэцэг нь унадаг гэлцдэг тэгвэл энэ цэцэг маань зүрхний 1,2-р зэрэглэлийн өвчлөлтийг эмчилдэг гэж тэмдэглэдэг байна.

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс:
 

18 Сэтгэгдэл байна - “Эрүүл мэндэд тустай ургамлууд”

  1. zubulguu ugsun ybdald gylailaa.Goyo tsetsegledeg yrgamal hydaldaj abmaar bn

  2. tomkad
    buh turliin tsetseg hudaldaj bgaa. 99907977, 88701988 zalgaarai. www.delgeen.com

  3. uugii_mas@yahoo.com

    tsetsegnuud zarmaar bnaa. uund maranta, savargana /urselgee/, usan tsetseg/yagaan tsetsegtei/, huren halganai, yagaan tsetsegtei choyo, zuzaahainuud, temeen tavhai, tolbot navch, suljgene, matargana, energyn tsetseg, him, munhruunuudiig une tohirch zarna

  4. маранта, саваргана 2 чинь том уу

  5. uzlee, huulchihsan l yum bnshde. negneesee huulaad l, Iveeliin blog bizdee. tsetsegs.blogspot n biluu. duuren biye biyeniihee yumiig huulaad, netees zurag tavih yumdaa.
    jinhen surgamjtai avuushtai medeelel n hovor yumdaa
    duuren reklamni pauz, ooroo hiisen yum bhgui. huulahaa boliotsgooyo oo. busdiin hudulmuriig hundeltsgee, uneheer heregtei, une tsentei yum oruuldag bol bas yahav gehsen.
    neg sait deer oor site reklamdahaa boliyo oo

  6. Өө хөө миний муу блог бас миний нэр явж байдаг байна шүү дээ Нэгт хүмүүсээ миний блог хүн бүрт таалагпах албагүй Би өөрөө цэцгэнд дуртай энгийн хүн Өөрийнхөө зав зайгаар ажилуулдаг юм. Орох ба орохгүй нь таны асуудал. Хоёрт мэдэхгүй ба хараагүй зүйлээ хэсаагүй битгий ингэж яриж байгаач муухай шүү дээ Би өөрөө мэдээллээ олж товчлон орчуулаж оруулдаг юмаа Ихэнхи мэдээлэл маань Оросын сайтнуудаас байгаа Тэр тусмаа дээр бичсэн тэрхүү анарын тухай ба шпинат ногооны тухай материал аль аль нь Оросын сайтнаас авсан мэдээлэл байгаа болно. Рекламны паус хийсэнгүй, цэцгэнд дуртай болхоороо дурандаа тэгэж суудаг юмаа. хэн нэгэнд миний блог гай удсан байвал хүлцэл өчий.

  7. Хүнд хэрэгтэй л мэдээллүүд дандаа байдаг шүү дээ, дахин давтаж уншлаа гээд хүнд илүүдэхгүй. Мэдээлээл оруулна, зураг татна, орчуулга хийнэ гээд л их хөдөлмөр, зав гаргаж хийдэг. Манайд энэ талаархи блог 3-4 л байх, Орос-д гэхэд л хэдэн зуугаараа байгаа. Би гэхэд орос хэлийг сайн мэддэг ч монгол сайтуудаа уншаад мэдээлэл авдаг, цомхон факт, фото сайн хавсаргасан. Дийлэнх хүмүүс над шиг байхаа. Иймэрхүү мэдээлэл уншаад сайт ажиллуулдаг хүмүүс гомдож, эрч энергээ алдсаны хэрэггүй. Өөрийнхөөрөө байх сайхан.

  8. Баяраа

    Үнэхээр сайхан мэдээлэл байна. Бидний хүнсэндээ хэрэглэдэг хоол амтлагч янз бүрийн хатаасан амтлагчуудыг гадаадаас их хэргэлдэг хэрнээ Монгол эх оронд маань байгаль дээр зэрлэгээр ёстой л оригоороо ургадаг гэдгийг тв9-ийн Хоолондоо нэвтрүүлгээс дуулаад тэднийг мэдэж авхыг их хүссэн.
    Боломжтой бол та бидний эргэн тойрон ой хөвч байгаль дээр ургадаг хоол амтлагч, цай, эмийн ургамал зэргийг маш ойлгомжтой зураг хөрөгтэй нь мөн тархац болон хэдийд хэрхэн түүж хэргэлдэг зэрэг мэдээллийг оруулж өгнө үү.
    Мөн хортой хоргүй мөөгийг хэрхэн ялгах хаанаас түүж болох зэргийг ялгааг нь харуулсан зурагтай нь нийтлэж өгөөч…
    Эд бүгдийг сайтар тайлбарласан зураг хөрөгтэй ном товихмол байдаг бол мэдээллэж өгнө үү.. Улам их амжилт хүсье… баярлалаа

  9. Баяраа

    Үнэхээр сайхан мэдээлэл байна.
    Боломжтой бол та бидний эргэн тойрон ой хөвч байгаль дээр ургадаг хоол амтлагч, цай, эмийн ургамал зэргийг маш ойлгомжтой зураг хөрөгтэй нь мөн тархац болон хэдийд хэрхэн түүж хэргэлдэг зэрэг мэдээллийг оруулж өгнө үү.
    Мөн хортой хоргүй мөөгийг хэрхэн ялгах хаанаас түүж болох зэргийг ялгааг нь харуулсан зурагтай нь нийтлэж өгөөч…
    Эд бүгдийг сайтар тайлбарласан зураг хөрөгтэй ном товихмол байдаг бол мэдээллэж өгнө үү.. Улам их амжилт хүсье… баярлалаа

  10. дэгдээ

    shimgeleig tiim id shidteig anh udaa sonsch bna.busad tsetsegnuudiig ch nariin meddeggui blaa. unetei zovlogoo ogsond thanks.

  11. hi mash ih goe medeelel bn bi neg bie daal hiih gj bga ymaa buurnd ymar urgamal handal uuj,hereglj bsn ym boloo mongolchuud maani nadad tuslaach

  12. Алтангэрэл

    Сайн байна уу? Танай сайт таалагдлаа баярлаа. энэ мэдээллийг хүн бүхэн уншиж өвчин эмгэгээсээ үүрд ангижрах болтугай.

  13. сайхан мэдээ бна өөр олон ургамал тавиарай

  14. sogoon sawiig jiremsnii exnii ved xereglej bolxuu

  15. sogoon sawiig jiremsnii exnii ved xereglej bolxuu

  16. sogoon sawiig jiremsnii exnii ved xereglej bolxuu

  17. Цагаан халгай жирэмслэхэд нөлөөлдөг гэнэ үнэн үү мэдэх хүн бнаж

  18. booloo booloo

    сайн байна уу? тунхуу гэдэг ургамлын тухай дэлгэрэнгүй мэдээлэл болон зургийг оруулж өгөөч.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.