Нүүр » Цэцэг » Цэцгийн лавлах » Lachenalia – Лашеналия

Lachenalia – Лашеналия

November 22, 2011 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Цэцгийн лавлах

Нийтлэлийг 5,570 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Англи нэршил нь  Lachenalia Оросоор Лашеналия Сарнатан овогт багтдаг цэцэг. Уугуул нутаг нь Өмнөд Африкийн хур бороо элбэгтэй бүс нутаг. Лашеналия алоэвидная /  Lachenalia aloides/ гэдэг төрөл нь тасалгааны цэцэг таригчдын дунд өргөн тархжээ. Ургамал судлаачид одоогоор энэ цэцгийн 90 гаруй төрөл зүйлийг олж тогтоогоод байна. Хоолой хэлбэрийн гоёмсог цэцэгтэй 3см орчим урттай байдаг.

Өвөл голдуу цэцэглэх ба шар, улаан, ногоон , шар ногоон өнгийн гоёмсог цэцэгс цэцэглэдэг. Цэцэг нь зөөлөн анилуун үнэр гаргах ба зөгий эрвээхэйний ихээр татагддаг цэцгийн тоонд ордог. Цэцэг унасны дараа үүсэх жимсэн дотор хатуу жижиг хар үр боловсрон гарна. Навч нь 30 см орчим урттай нарийхан жад хэлбэртэй ,үндсэн өнгө  нь хар ногоон өнгөтэй  байх ба навчин дээрээ бүдэг бор толботой байдаг. Эгэ цэцгийн Монгол нэрийг мэдэх хүн байвал сэтгэгдэл дээр үлдээгээрэй.

Хөрс

Ширгэн хөрс, хар шороон хөрс, навчит болон хүлэрт хөрс, элсийг ижил хэмжээтэйгээр хольж хөрсийг бэлтгэнэ. Өндөр нарийхсан сав тохиромжгүй бөгөөд намхан өргөн сав тохиромжтой. Савныхаа ёроолд дренаж дэвсэхээ мартуузай. Хаврын дунд сараас зуны сүүл сар хүртэл цэцэгний навч унаж амралтын байдалдаа орно

Гэрэл

Гэрэлсэг , хурц гэрэлд дуртай ургамал. Ид ургалтын үед нь буюу өвөл хэт халуун биш агаар гэрлээр сайн хөнгаж өгвөл сайхан ургаж цэцэглэнэ.

Дулаан

Өвөлдөө  10-12 °C. Навчийг шүршиж агаарын чийгшлийг нэмэгдүүлж болно. Мөн долоо хоногтоо нэг удаа навчийг зөөлөн даавуугаар арчиж цэвэрлэнэ. Хэт халуун агаар болон гэрэл дутагдсан үед цэцэглэлт нь зогсдог.

Үржүүлэх

Зуны сүүл сар намрын эхэн сард шилжүүлэн суулгахдаа нялх булцуунуудыг салгаж үржүүлнэ.  Мөн үр, найлзуур, навчаар үржүүлж болно. Цэцэглэдэг цэцэгэнд зориулсан бордоогоор бордоно. Бордооны тунг хоёр дахин сулруулж цэцгээ бордоно.

Үр нь гаднах хальстайгаа байгаа байдал

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс:
 

4 Сэтгэгдэл байна - “Lachenalia – Лашеналия”

  1. saihan medeelel ugsund bayrlalaa.Olj abch urguulah ymsan.Goyo tsetseg bn.

  2. uugii_mas@yahoo.com

    tsetsegnuud zarmaar bnaa. uund maranta, savargana /urselgee/, usan tsetseg/yagaan tsetsegtei/, huren halganai, yagaan tsetsegtei choyo, zuzaahainuud, temeen tavhai, tolbot navch, suljgene, matargana, energyn tsetseg, him, munhruunuudiig une tohirch zarna

  3. мийгаа

    сүлжгэнэ чоёо -үрсэлгээ ямар үнэтэй вэ

  4. лхагважав

    цэцэгнүүд зарна Орхон аймагт

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.