Нүүр » Хоол » Салат зууш, десерт, коктейль » Чанар сайтай дарсыг хэрхэн ялгах вэ?

Чанар сайтай дарсыг хэрхэн ялгах вэ?

November 8, 2011 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Салат зууш, десерт, коктейль

Нийтлэлийг 7,404 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Чанар сайтай дарсыг муугаас нь хэрхэн ялгах вэ? Шошгон дээр дарсны тухай бүгдийг бичсэн тул уншаад л болно гэх хүмүүс бий. Гэтэл энэ нь тийм ч найдвартай арга биш бөгөөд хуурамчийг жинхнээс ялгахад төвөгтэй байдаг. Олон мянган жил хэрэглэж ирсэн хамгийн найдвартай нь амтлах арга. Энэ нь зөвхөн амталж үзэж байж л дарсны чанарыг тогтооно гэсэн үг. Үүнээс гадна тунгалаг чанарыг нь ажиглах, үнэртэх  зэргээр дарсны чанарыг тодорхойлж болдог байна.

Тунгалаг чанар

Орчин үеийн усан үзмийн дарс нь маш тунгалаг байдаг болсон гэх. Дарсны тунгалаг чанар нь дарс амталгааны хамгийн анхны үнэлгээ болдог. Тунгалаг чанарыг хоёр янзаар тодорхойлно. Нэг нь хажуугийн гэрэлд, нөгөө нь нэвт гэрэлд харах. Ингэхдээ та гэрлийн наад талд нь зогсч дарсаа ажих хэрэгтэй бөгөөд гэрэл үүсгэгчтэй нэг шугаманд байж болохгүй. Хэт хурц гэрэлд дарсны булингар харагддаггүй бөгөөд хундагатай дарсыг нэвт туссан гэрэлд барихад жижиг булингартай хэсгүүд нь тод харагддаг.

Гүн улаан өнгөтэй дарсны тунгалгийг тодорхойлох хамгийн оновчтой арга бол гэрэл багатай бүүдгэр орчинд ажих гэнэ.  Дарсыг болор мэт тунгалаг, тунгалаг, тоостой, бүдэг, булингарлаг, булингартай хэмээн ангилдаг. Олон жил дарсан хуучны дарсанд зарим үед тунадас үүсдэг нь чанар муутай гэсэн хэрэг огтхон ч биш гэнэ. Харин ч энэ нь дээд зэргийн, он удаан жил хадгалсан үнэтэй дарсны шинж болдог байна.

Дарсны өнгө

Дарсны өнгө нь чанарыг тогтоох гол шинж. Өнгөний хувьд улаан, ягаан, цагаан өнгөтэй байна. Гэхдээ цагаан өнгөтэй дарс гэхэд маш олон янз. Бараг өнгөгүй шахуу тунгалаг цагаанаас эхлээд цайвар ногоон, цайвар шар, шаргал туяатай гэх мэтээр ангилдаг. Харин хүрэн туяатай бол уухад тохиромжгүй, хэт исгэлэн болсны шинж.  ”Хар” хэмээн нэрлэх цагаан дарсны олон төрөл бий. Эдгээр дарсыг удаан хугацаагаар торхонд хадгалдаг бөгөөд хатуу, десертны дарсууд багтана.

Ийм төрлийн дарснууд нь шаргал, гэгээтэй хүрэн заримдаа бүр бараан хүрэн өнгөтэй байх нь десертны дарс юм. Ягаан өнгийн дарс нь хүрэн улаан усан үзмийн сортоор хийсэн байдаг. Ягаан өнгийн дарсыг улаан, цагаан дарсны завсрынх гэж үздэг. Амт үнэрийн хувьд цагаан дарстай төстэй, харин өнгө нь улаан. Ягаан дарс нь дотроо олон янз. Тухайлбал: бүдэг ягаан, ягаан, бүдэг улаан, тод улаан гэх мэт.


Улаан өнгийг усан үзэмний хальснаас гаргаж авдаг. Цайвар улаанаас хүрэн улаан гээд бүх төрлийн улаан өнгийг ялгаж гаргадаг тул шинэ ургацийн дарс улаан өнгөтэй байдаг юм. Ийм дарсыг олон жил дарах тусам улам цайдаг. Дарсны тунадасыг бүдэг гэрэлд шалгадаг бол харин өнгийг байгалийн гэрэлд цагаан цаас эсвэл бүтээлэгний өмнө барьж хардаг.

Дарсны үнэр

Усан үзэмний сорт бүр нь өөрийн гэсэн өвөрмөц содон үнэртэй. Дарсны үнэрт нөлөөлдөг 500 гаруй ургамлын болон химийн бодис бий. Тухайлбал:
Усан үзмийн: Хамгийн энгийн түгээмэл үнэр. Жирийн сортны усан үзмээр хийсэн дарс ийм үнэртэй. Гол төлөв хоолны дараа уухад зориулагдана.


Жимсний: Каберне, бастардо, магарача сортын усан үзэмнээс гаргаж авсан дарснаас хар чавга, хад, интоор үнэртдэг. Сайн чанарын портвейноос харин алим үнэртдэг байна. Усан үзэм жимсний үнэр хосолсон: Энэ бол шинэ ургацийн дарсны “гэрч”. Самарны, цэцгийн, зөгийн балны, давирхай, шилмүүст мод, намрын унасан навчисны, мөөгний гэх зэрэг дарсны чанарыг илэрхийлсэн олон янзын үнэр бий.

Харин ямар үнэртэй дарсыг та хэрэглэж болохгүй вэ?

Дарсны үйсэн бөглөөний үнэр, исгэлэн үнэр, уксус цууны үнэр ханхалбал тухайн дарсыг бараг хор болсонд тооцож уухаас шууд татгалзах хэрэгтэй. Дарснаас ялгарах үнэр сул, дунд, хүчтэй гэсэн гурван янз байдаг. Каберне, мускат, траминер сортын усан үзэмнээс гарган авсан дарс маш хүчтэй үнэр ялгаруулдаг. Харин алиготе болон бусад хагас хуурай дарснууд маш сул үнэртэй.

Сайн чанарын дарснууд нь ганц нэг содон үнэртэй байдаггүй, бүр олон төрлийн холилдсон үнэртэй байдаг. Гол нь үүнийг л ялгаж сурах хэрэгтэй . Дарсыг үнэрлэх арга тун энгийн. Хундагатай дарсыг хамартаа аажмаар ойртуулж холдуулахад үнэр үлдэж хоцорно. Дараа нь хундагаа эргүүлж дарсаа холиод дахин хамартаа ойртуулахад үнэр улам хурц болсон байх ёстой.

Дарсны амт

Хүний хэл нь дөрвөн үндсэн амтыг ялгаж мэдэрдэг гэнэ. Тодруулбал, чихэрлэг, исгэлэн, гашуун, шорвог амт. Тэгвэл дарс ч бас хүчиллэг, чихэрлэг, спиртлэг, аргуун гэсэн үндсэн дөрвөн төрлийн амттай байдаг. Хэрэв дарс уусны дараа бага зэрэг спирт, хүчил, чихэр амтагдаад аль нэг нь илүү ялгарахгүй байвал төгс амттайд тооцогдоно. Ер нь аль нэг бодис илүү хурц амтагдаж байвал чанар муутайн шинж. Спирт илүү амтагдвал спиртлэг хатуу дарс, бага байвал спиртээр дутмаг гэх мэтээр дутагдалтай тал нь илэрдэг.

Дарсыг амтаар нь ангилах:

Гашуун: ийм эвгүй гашуун амт нь дутуу дарсан дарсанд байдаг
Аргуун: тагнай хуурайшиж, ямар нэгэн зүйлд үрсэн мэт болдог бөгөөд ам дүүрч, зөөлөн “дуулгавартай” байдаг

Шинэ: жимсний амт давамгайлсан дарс

Хөнгөн: алкоголь багатай, зарим үед будагтай, уухад таатай, чанар сайтай дарс,

Тогтвортой: олон үнэр, амт холилдсон дарс,

Муудсан: хэт хуучин, анхны шинж чанараа алдсан дарс,

Ногооны: хүчил ихээр агуулсан шинэхэн дарс гэх мэт маш олон төрөл байдаг. Хатуу, алкоголь ихтэй ундаанаас ялгаатай нь дарсыг нэг амьсгаагаар хөнтөрч уудаггүй. Дарс нь өөрийгөө хүндлэх хүндлэлийн илэрхийлэл болгон бага багаар, удаан шимж уудаг онцлогтой.

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс:
 

8 Сэтгэгдэл байна - “Чанар сайтай дарсыг хэрхэн ялгах вэ?”

  1. Э. Баярсайхан

    Жоохон ойлгоход хэцүү бичжээ, тээ?

  2. ugaasaa amtnii tuhai bichih hetsuu bh aa

  3. Ih medremjtei argagui mergejliin hunii bichleg bna shuu Mergejliin hunii ……………….bayrlalaa tanid kkkkkkkkkkkkkk

  4. Nariin medremjtei bn aa
    yag l frants hun shig
    :-))

  5. hi
    zuvlulguu ugsund bayarlaa. bas nemj shoshgon deer ni bichsen bdag tugeemel angilal bolon yalgaag bichvel bas humuust heregtei zuvulguu boloh bhaa.bolomjtoi bol nemj oruulaad uguuch.jishee ni; yamar ni mahan hooltoi, …ene ter ged.

  6. byrlalala shn darsnii amtiig yaaj tanij medhee oilgolooo 🙂 uul n joohn yum meddg gj bdsn chnii drasnii tuhaii medgvii bsn bn aa heheheh 🙂 za ymrch bsn shn zowolgooo bn byrlala 🙂

  7. saihan zuvluguu bna ta buhend bayrlalaa

  8. Гэртээ хэрхэн коктейл хийж сурах талаар мэдээлэл байгаа бол оруулж өгөөч.Удахгүй шинэ жил боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.