Нүүр » Цэцэг » Цэцгийн лавлах » Гялнавч – Achimenes – Ахименес

Гялнавч – Achimenes – Ахименес

October 28, 2011 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Цэцгийн лавлах

Нийтлэлийг 9,318 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Энэ цэцгийн Монгол нэршил нь Гялнавч, Англиар Achimenes, Оросоор Ахименес гэж нэрлэдэг. Энэ цэцгийн уугуул нутаг нь Хойд болон Төв Америкийн нутаг. Мексикийн нутаг дэвсгэрт энэ цэцгийн хамгийн олон төрөл нь тархан ургажээ. Патрик Браун гэдэг ургамал судлаач 1756 онд анх энэ цэцгийг Ямайкийн нутгаас олж нээжээ. Гялнавч цэцэг нь олон наст, сөөгөрхөг тасалгааны ургамал юм. Навч нь хар ногоон өнгөтэй, гялалзсан өнгөтэй байдаг. Навчны дотор хэсэг нь улаан өнгөтэй навч нь захаараа шүдлэг хэлбэртэй бага зэргийн үстэй байна. Үндэс нь гадуураа хайрстай үсэрхэг  байх ба  хөрсний өнгөн хэсэгт ойрхон байрладаг. Цэцэг нь навч шилбэ хоёрын дундаас гардаг.  Цэцэг нь шар, ягаан, улаан, цэнхэр, мөн жижиг улаан толботой гээд маш олон өнгө байдаг. 5 сарын сүүлээс 10 сар хүртэл цэцэглэнэ. Өлгөж ургуулахад гоёмсог харагдана. Мөн дээш нь мөлхүүж ургуулсан ч болно.

Хөрс

Гялнавч цэцгийн  үндэс хөрсний өнгөн хэсэгт их ойрхон байдаг тул ус нэвтрүүлэхдээ удаан шаварлаг хүнд хөрс үндэсийг гэмтээх аюултай байдаг. Иймд ус сайн нэвтрүүлдэг хөнгөвтөр хөрс тохиромжтой. 2% хүлэр хөвд 1% үржил шимтэй хар шороон хөрс, 1% нь элс эсвэл пертил гэсэн бүтэцтэйгээр хөрсийг тохируулна. Үндэс өнгөн хэсэгтээ тархан ургадаг тул намхавтар сав тохиромжтой. Цэцгийн хэмжээнээс шалтгаалан тохирсон сав сонгоорой.

Усалгаа

Хөрсийг хэт хатааж болохгүй бага зэргийн чийгтэй байлгана. Ус ихдүүлбэл цэцэг унаж, үндэс ялзарч үхэх аюултай гэдгийг анхаараарай. Зундаа хангалттай услах ба өвөл усалгааг багасгана.  Хэт  хүйтэн усаар усалснаас навчин дээр бор саарал толбо үүсдэг.

Гэрэл

Гэрэлсэг ургамал. Гэхдээ нарны шууд тусгал тусах орчинд байрлуулж болохгүй. Гэрлийн дутагдалаас үүдэн навч зулгаран унаж цэцгийн хэмжээ жижигрэнэ. Агаар хэт халуун үед цэцгийн бундуй цэцэглэхээсээ өмнө унадаг.

Дулаан

Зундаа өрөөний дулаан 20-24 ° C. өвөл амралтын үед  8-15 ° C. байх нь тохиромжтой. Агаарын чийгшлийг ихээр шаарддаг цэцэг. Хэт халуун агаарт дургүй цэцэг. Агаарын чийгшлийг нэмэгдүүлэхийн тулд том амсартай саванд ус хийж ойрхон тавьж болно. Мөн хайрга дэвссэн устай тавган дээр цэцгээ байрлуулж болно. Савны ёроол усанд хүрэх ёсгүйг анхаараарай. Начиид нь ус шүршиж болдог хажуугийн цэцэг рүү нь ус цацаж чийгшлийг нэмэгдүүлж болно. Навч болон цэцэг  рүү ус шүршиж болохгүй. Навчинд ус хүрсэнээс хар толбо үүсч гоёмсог байдлаа алддаг. Хөрсний чийг ихэдсэн үед хөрсний өнгөн хэсэг сааралтаж хөгц үүсэх эхлэл болно.

Үржүүлэх

Үр болон найлзуураар үржүүлнэ. Үр соёолох тохиромжтой дулаан 15-18 ° C мөн чийглэг  орчин. Хавар үндэсийг хувааж үржүүлэх нь үрээр болон найлзуураар үржүүлэхээс  хурдан ургаж цэцэглэдэг. Үндэс хуваахад үүссэн хэсэгт модны нүүрс түрхэж өгнө. Мөчрөөр үрслүүлэхдээ юуны өмнө ус сайн нэвтрүүлдэг хөнгөн чанарын хүлэрт хөрс элсний холимог бүхий сав бэлтгэнэ.  Залуу  мөчир тайрч авна. Мөчирний талаас доошх навчийг тасдаж авна.  Үүний дараа цэцгээ гадуур нь вакуумдана. Ундааны хуванцар сав тайрч хэрэглэж болно. Хөрсийг хэт хуурай эсвэл хатааж болохгүй бага зэрэг чийгтэй байхаар бодож услана.  15-20 хоногийн дараа үндэслэж эхлэнэ.  Хавар эхний шинэ нахиа гарсанаас хойш 14 хоногтоо тасалгааны цэцэгэнд зориулсан бордоогоор бордоно. Бордолтыг 10 сард зогсооно. Шилжүүлэн суулгалтыг хавар хийнэ.

Үндэс нь

Цэцэг амрах үе

Намрын сүүл сард навч шарлаж цэцэг амралтын улирарлд өөрийгөө бэлтгэж эхэлдэг. Үндэсийг нь шороонд нь хадгалж болно мөн ухаж аваад хуурай элсэнд хадгалж болно. Шороонд нь хадгалахдаа  14-16 ° C – тай сэрүүн харанхуй газар хадгална.Сард нэг удаа  өрөөний температуртай усаар шүршиж хөрсийг чийгшүүлж өгнө. Усыг ихэдүүлбэл цэцэг гэмтэх тул болгоомжтой хандаарай. Цэцгийг сэрээхдээ хоёрдугаар сард 16 ° C, дээш дулаантай тасалгаанд оруулж усалгааг хэвийн хэмжээнд хийнэ. Цэцэг нэг их удалгүй сэргэж ургаж эхлэнэ.

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс: , ,
 

13 Сэтгэгдэл байна - “Гялнавч – Achimenes – Ахименес”

  1. goe tsetseg umaa mongold baidag umuuu

  2. shan haragdaj bna…

  3. надад хамгийн доод талын чернилэн ягаан байдаг,бусдыг нь хараагүй юм байна. арчилгааг нь уншсан чинь минийх лав байгалийн шалгарлаар ургадаг юм шиг байна.кккккккккк би намар хөрсөнд нь тулгаж тайралт хийгээд нэг сайн усалчихаад харанхуй шүүгээнд хийгээд орхичихдог юм.3 сарын үед өөрөө гарчихсан байхаар нь үргэлжлүүлээд л усалчихдаг.5 сар гэхэд битүү цэцэг бөөн баяр хавийн хүмүүст гайхуулаад л ёстой хөөрч өгнө дөө. тэгсэн чинь арчилгаа нь шал өөр юм байна ш дээ.

  4. iim tsetsegtei boloh ymsan.Hudaldaand baidag ym uu.

  5. ДӨШБАТ

    ККККК ЧУКААНАА ЮУН ХӨӨРХӨН ЮМ. НАДАД ТЭР ЯГААН НЬ БАЙГАА БУСДААС НЬ ОЛЖ АВМААР БАЙНОО.

  6. Дөөшкөө эгч та энэ Томкаад үрсэлгээ зарахгүй юм уу

  7. Estoi goe haragdaj bna.Nadad chernilen yagaan ungu bgaa.Busad ungunuud bna uu hudaldaj avya.

  8. yamar goyo yum be yagaan ongo ni bga humuusee nadad ogch tuslaach avmaar bna tegeed busad ongo ni irvel yaj avah uu heljeerei

  9. Гоё цэцэг бна надад ягаан бгаа өөр бусдыгаа солилцвол зүгээр бна

  10. yamar huurhun um be nadad bval ene utsruu 88026232 yariarai. Bi tsetseg tarimaar bna uur goe goe tsetseg bval avmaar bna.

  11. goe tsetsegnvvd bval avya hvmvvsee bi ih tsetsegnd durlad bgaa oiriin ved

  12. Bi ene jilees heden tsetseg tarisan, mash sain urgaj bgaa. Ene gyalnavchiig bas tarisan. tarisan ch gej dee… hurimiin ordond garsan uzesgelengees huldaldaj avsiin, tegeed saviig ni soliod suulgasan chini hursund ni dahiad 2 huurhun bultsuu baisan, teriig ni bas suulgasan chini ayagui huurhun urgaj bgaa. har nogoon ungiin usleg navh garsan bgaa. tsetsegleh arai boloogui yum shig bna lee. Bas fucsia buyu, manaihnii nerledgeer gunjiin nulims tarisan, yanziin ih tsetseglej bgaa. ugloo, oroidoo tsetsguudee harj bayasdag yum. uitgar hurtel tailah shig boldgiin bna lee. Eej maani zaluudaa tsetseg bas taidag baisiin. hun joohon nas yavaad ireheer tsetseg, metsegnii hobbytoi boldog yum bna oo. tsetsgiin soliltsoo hiij bno shuu, nadad gehdee neg ih olon tsetseg baihgui ee. gyalnavch, barimgana, balizamin/deer ueiin sort oo. yagaan tsetsegtei ni. udval tsetseg, zuzaalai, mandarvaa, bas neriig ni medehgui ih goyo navchtai tsetseg bgaa, talbaigaas hudaldaj avsan, navch ni nogoon, huren yagaan ungu holildoj solongordog ih goyo, tsetsegleegui bgaa.

  13. heseg tsetseglej baigaad l ish n ondor bolohgui unachihaad bah yum yunaas bolj baina

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.