Хуванцар сав ашиглан тансаг бугуйвч хийх аргачлал
Нийтлэлийг 7,189 уншсан
Амалсан ёсоор ундааны хуванцар сав ашиглан цэцгэн чимэглэлтэй бугуйвч хийх аргачлалыг та бүхэндээ хүргэж байна.Хямдхан, сүртэй, эвдэрсэн ч харуусах юмгүй. Хэрэг болох зүйлс: хуванцар савны тэгш хэсэг, дэгээ, утас, хоёр товч, бүдүүн утас. Хуванцар сав авч байгаад хүүхдийнхээ гарыг тойруулан бугуйвчныхаа хэмжээг ингэж авна.
Бичиг хэргийн цоологч ашиглаад олон нүх гаргана.
Нэхмэлийн дэгээ зүү ашиглаад нэг талаас нь ороож оёод дэгээ гаргаж өгнө.
Цэцэгнүүд бэлдэнэ. Ядах юмгүй хайчлаад авчихана.
Цэцгийнхээ дэлбээг хумбайлган нугалж өгнө.
Асаагуур ашиглаж байгаад цэцгийнхээ навчнуудыг хайлуулна. Навчин доор 2 см орчим ойртуулаад асаахад л аяндаа хумбайгаад ирнэ. Гол нь хэт халаагаад гараа түлчихгүй байхыг хичээгээрэй.
Шаардлагатай тооны цэцэг бэлдэнэ. Цэцгийн дунд бас бугуйвчны дунд нүх хийнэ. Товчин дээрхтэй ойролцоо байдлаар.
Ингээд цэцгээ цуглуулж эхэлнэ. Зүүгээр эхлээд бугуйвчаа, дараа нь нэг цэцгийг дараа нь ахиад хоёр цэцгийг гэх мэтчилэн нийлүүлэн оёно.
Утсаа хамгийн сүүлд товчоор дамжуулаад буцаагаад бугуйвч руу гаргана.
Утсаа зангидаад найдвартай болгохын тулд цуглуулсан цэцэгнүүдээрээ дахин нэг явуулна.
Дараа нь товчийг бугуйвчны нэг талд нь оёно.
Илүү гарсан утаснуудыг сайтар далдлаад гоёмсог бугуйвч бэлэн боллоо.
Их хөөрхөн, хийхэд амар хялбар юм байна, бага насны хүүхдүүдэд хийж өгөхдөө цэцэгний ирмэгүүдийг зөөлрүүлэх юм хийж өгөхгүй бол хурц байж магадгүй юмуу даа, өсвөр насны охидод дэгжин гоёл болохоор санагдлаа, админд баярлалаа, амжилт хүсье.
aimar huurhun ym bn
шууд маргааш өглөө босоод хийнээ амархан бас хөөрхөн гоё юм байна