Нүүр » Цэцэг » Цэцгийн лавлах » Эмгэншээрэнгэ – Hoya – Хойя

Эмгэншээрэнгэ – Hoya – Хойя

October 19, 2011 | Бичсэн: Ц.Энхбаяр |   Ангилал: Цэцгийн лавлах

Нийтлэлийг 13,782 уншсан

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Энэ цэцгийн  Монгол нэр нь Эмгэншээрэнгэ, Англи нэр нь Hoya, оросоор Хойя, Латинаар Hoya.R.Br гэж нэрлэдэг.уугуул нутаг нь Зүүн болон зүүн өмнөд Ази, Австрали тив. Энэ цэцгийг анх нээж олсон ургамал судлаач Роберт Бровн өөрийн хамгийн сайн найз Томас Хояагийн нэрээр нэрлэжээ. Ургамал судлаачид энэ цэцгийн 250-300 орчим төрлийг өодоогоор нээж олоод байна. Hoya bella H.carnosa variegate гэсэн хоёр төрөл нь илүү их өргөн тархжээ. Дээшээ авирч ургадаг тул тулгуур мөн тор заавал хэрэглэх хэрэгтэй.

Байгаль дээр 6м хүртэл өндөр ургах нь бий. Мөн сагсанд тарьж өлгөж ургуулж болно.Энэ цэцгийн навч нь махлаг зузаан гялалзсан хар ногоон өнгөтэй 10 см орчим урттай байдаг. Цэцэг нь ягаан өнгөтэй үнэр тансаг байх ба нэг цэцэглэхдээ 15-  20 орчим цэцэг нэг дор баг цэцэг шүхэр хэлбэртэй  дэлгэрнэ. Хаврын дунд сараас намрын эхэн сар хүртэл цэцэглэнэ. Цэцгийн Монгол нэршилийг Л. Энхтуяа, Н. Очгэрэл зохиогчтой *Тасалгааны ургамлыг тарьж ургуулах арга* номноос авав.

Хөрс

Ус сайн нэвтрүүлдэг хөрс тохиромжтой. Ширгэн хөрс, хар шороон хөрс, навчит болон хүлэрт хөрс, элсийг ижил хэмжээтэйгээр хольж хөрсийг бэлтгэнэ.

Гэрэл

Нарны шууд тусах хурц гэрэлд тавьж болохгүй. Хагас сүүдэрлэг орчин тохиромжтой. Зүүн болон баруун тийш харсан цонхны тавцан дээр байрлуулах нь зүйтэй. Өвөл нар хамгийн сайн тусдаг цонхны тавцан дээр байрлуулна.

Дулаан

Зундаа 22-25  С өвөлдөө 12-15 Чийглэг агаарт дуртай. Өрөөний агаар хэт халуун үед навч шарлаж, мушгирах үзэгдэл ажиглагдана. Агаар хэт халуун үед устай хайргатай тавган дээр байрлуулна мөн навчийг нар тусахаас өмнө болон нар жаргасны дараа бүлээн усаар шүршиж өгнө. Цэцэг болон бундуй руу ус шүршиж болохгүй.

Усалгаа

Хавраас намрын эхэн сар хүртэл хангалттай услана. Хөрсний  өнгөн  хэсэг хатсаны дараа дараах усалгааг хийнэ. Өвөл усалгааг багасгана. Ус ихэдвэл үндэс нь их амархан ялзарч үхдэг гэдгийг анхаараарай.

Үржүүлэх ба бордох

Хавар найлзуураар мөн түрүү жилийн мөчрөөр үржүүлж болно.

Мөчрөөр үрслүүлэхдээ юуны өмнө ус сайн нэвтрүүлдэг хөнгөн чанарын хүлэрт хөрстэй сав бэлтгэнэ. 8-10 см урттай эрүүл, залуу мөчир тайрч авна. Мөчирний талаас доошх навчийг тасдаж авна. Хэт олон навч үндэслэлтийг удаашруулдаг.үндэс идэвхжүүлэгч хуурай болон шингэн бодисонд 2см орчим дүрнэ. Үүний дараа цэцгээ гадуур нь вакуумдана. Ундааны хуванцар сав тайрч хэрэглэж болно. Хөрсийг хэт хуурай эсвэл хатааж болохгүй бага зэрэг чийгтэй байхаар бодож услана. 2-3 долоо хоногийн дараа цэцэг үндэслэх ба үндэсний урт дор хаяхад 3 см урттай болсны дараа шилжүүлж суулгана. 3-8 р сард хоёр долоо хоногт тасалгааны цэцэгэнд зориулсан шингэн бордоогоор бордоно. Бордоог найруулахдаа бордооны тунг хоёр дахин сулруулж найруулна. Хавар шилжүүлэн суулгалтыг хийнэ. Жижиг цэцгийг жил бүр том цэцгийг 2-3 жилд нэг удаа савыг томруулж шилжүүлэн суулгана.

Тохиолдох бэрхшээлүүд

Навчин дээр толбо үүсэх -Гэрэл дутах болон ихдэх, бордооны тун хэмжээ ихдэх, хэт хүйтэн усаар услах

Цэцэглэхгүй удах –  гэрэл дутах, хөрсний үр шим муудах,хүйтэн нэвт салхи

Навч, цэцгийн бундуй унах- хэт хуурай халуун агаар, агаарын чийг дутагдах, хэт хүйтэн усаар услах

Навч цайрч мушгирах, хатаж унах – хүйтэн агаар, нарны гэрэл ихдэх

Цэцэг унах – гэрэл дутагдах, цэцэглэсэн үед байршилыг солих / цэцэглэсэн үед хөдөлгөх, иш мөчир тайрч огт болохгүй,

Ургалт удаашрах, навчны өнгө гундаж цайрах- хөрсөнд азотын бордоо дутагдах

Өвчлөлт

Агаар хэт хуурай халуун агаар  аалзан хачиг аалзан хачиг үржих нөхцөлийг бүрдүүлдэг. Энхүү хортон шавьж нь навчны доор үүрлэж начны шүүсийг сорон амьдардаг. Навч зөөлөрч, цагаан жижиг толботой болох үзэгдэл ажиглагдвал аалзан хачиг үүссэний дохио тул навчны дотор талыг сайн ажиглан хараарай. Хортон шавьж үүрлэсэн навч удалгүй шарлаж унадаг. Мөн цэцэгний ургалт хөгжилт удааширдаг байна. Гэрийн нөхцөлд -Навчийг цэвэрлэхдээ савантай ус бэлтгээд зөөлөн даавуу норгон арчина, мөн спиртээр арчиж болно. Мөн нэг цайны халбага сонгино, сармис жижиглэн битүү саванд нэг хонуулаад цэцгээ угааж болно. Энэ арга үр дүнд хүрэхгүй бол хор авч цацаарай гэж зөвлөе

Hoya Kerrii

Post to Twitter Post to Facebook Post to MySpace

Үгс: , ,
 

36 Сэтгэгдэл байна - “Эмгэншээрэнгэ – Hoya – Хойя”

  1. Wow!!! Yostoi goyo.
    Bayarlalaa

  2. Үнэхээр хөөрхөн цэцэг шүү, Kerrii сорт нь их эгдүүтэй юмаа, ноднин нэг жижигхэн мөчир үндэслүүлээд тарьсан энэ жил их урт 2 мөчир нэг метр гаруй болоод унжаад яваад л байна, тайрах гэснээ цэцэглэж магадгүй гээд хайрлаад байсан чинь цэцэглэдэггүй дээ, минийх цонхонд их ойр байгаа болохоор нэвт салхи нөлөөлсөн байж магадгүй юм байна, маш хэрэгтэй мэдээлэл оруулсан админдаа баярлалаа, амжилт хүсье.

  3. Kislitsa, ta ter urt muchiroo yum oroogood urguulaahgui yum uu
    Zarimdaa zurhnii helbertei, dugui geed yanz yanz bdg haragddag.

    • харин тийм, цэцгийн савныхаа дээгүүр дугуйруулаад нэг юм хийвэл болох юм байна, зөвлөгөө өгсөнд баярлалаа

  4. маш хэрэгтэй мэдээлэл байнаа баярлалаа, энэ зүрхэн хэлбэртэй том ногоон навч бас хойя юм уу?

  5. harin tiin, bi iim navchiig kaktus gej boddog bailashdee

  6. Gantsetseg

    yag zurhen helbertei uym uu kislitsa.

    • тийм ээ, зүрхэн хэлбэртэйг нь солонгосоос Дэлгээн-д ирснийг харж байсан, энэ бичиг нь навчаа томрохоор арилахгүй бас адилхан томордог юм гэсэн, хөөрхөн юм билээ.

  7. Yamar huurhun yum bee? urselgeeg ni olj avah yumsan …

  8. hi?ta nartaa ene saihan odriin mend hurgey.saihan medeelel oruulsand bayrlala.neg yum asuuy odoo ene tsetsegiin mochiroor undesluulj bolohuu?end neg hund bgaa yumaa.undesluulehdee usand hiihuu?hariu husey

    • умй- д бичлэгээ ахин үзээрэй мөчрөөр тарих тухай мэдээлэл нэмж оруулсан. танд амжилт хүсье

  9. Үрслэгээг нь хаанаас авч болох вэ? Ямар үнэтэй байх бол…

  10. би галынхаа өрөөний цонхон дээр хөшигнийхөө төмөрнөөс 0-н утас эрчилж байгаад уячихсан идэвхтэй нь аргагүй дээшээ асаад л ургаад байдаг юм.хөөрхөн шүү жаахан хөгширч байгаа юм шиг байна лээ цэцэглэх нь удаад байгаа бүгдийг нь тайраад үндэслүүлдэг юм уу гэж бодоод байж байгаа сонирхсон хүн байвал авч болно шүү.амьд юм болохоор зүгээр өгөхгүй нэг зуун төгрөгөөр өгнө.эсвэл үндэслүүлж байгаа янз бүрийн цэцэгтэй шимтэглэйгээр солино.утас 94949600

  11. мартснаас монголд анх оруулж ирсэн хүн нь ардын жүжигчин Цогзолмаа гуай юм гэсэн

  12. Heregtei haij bsan medeelliig oruulj ogsond bayrlalaa.

  13. yum asuuh gesen yum tsetseg untaj bgaa uhsen 2iig yaj ylgah we

  14. hoiya tsetseg her ih arhchilgaa shaarddag ve nad shig turshlaggui tsetsegchin urguulj chadah bolov uu

  15. aihtar ih archilgaa ni gaigui uuganaa . tsetseg ni yamar goe gej sanana . Gaihaltai

  16. Цэцэглэсэн үедээ орой болохоор их гоё үнэр гаргадаг юм байна лээ .Надад 6 төрөл нь байгаа.Энэ цэцгээр өвчилөөд байгаа шүү дээ.

  17. нараа

    оросоор восковик плющевый гэдэг

  18. bolor-d zurgaan turluusuu zaraxuu. Zarval xedeer zarax be. utasaa end setgegdel deer uldeej boloxuu.

  19. goyo tsetseg bnaa. ene tsetsegiig zarah hun bna uu

  20. тунгаа

    bolor-oo vrselgee zarahuu hayag yumuu utasaa ogooch

  21. urslegee zarahuu? ymar goe tsetseg we?

    • Энхээ

      Их гоё цэцэг байна. Хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа. үрсэлгээ одоо байвал авнаа.ямар нэг бэлэгдэл бий юу?

  22. zarna 99036333

  23. yagaan sudaltai navch taig mun zurhen helberteig vreslee solih ym u zarahuu?.

  24. ene zurrhen helbertei nawch buhii hoya bwal hudaldaj awna eswel oor hoyagoor solii utas 99879981

  25. Энхээ

    охин хүүхдэд ээлтэй ямар цэцэг байдгийн зээ охиндоо зориулж тарих гэсийн.

  26. ene zurhen helbertei hoya bval avi 94352828

  27. ymar goe ym be?
    ene tsetsegiig zardag gazr mongold bgaa bolwu?

  28. сайн байцгаана уу. надад энэ цэцгийн таван хошуутай нь байдаг юмаа. тэгсэн нэг л өнгө нь муудаад, үзүүрээсээ хатаж шарлаад үхээд байх шиг байхын хүрэхлээр л навч нь унаад. яах ёстой вэ? туслаач гуйж байна.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэлдээ зураг оруулахыг хүсвэл энд дарна уу.